A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 178

Улаанбаатар хот

ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.4, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсүгэй.

2. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгасугай.

3. Энэ тогтоолыг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ