A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ ӨӨРӨӨ ХАРИУЦАН ТӨЛСӨН ЗАРИМ ДААТГУУЛАГЧИЙН ШИМТГЭЛИЙН 50 ХУВИЙГ БУЦААН ОЛГОХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай

1 дүгээр зүйл.1,000,000 /нэг сая/ ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч /Монгол Улсын иргэн/-д өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно.

Хэвлэх

2 дугаар зүйл.Даатгуулагчид буцаан олгох нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг улсын төсвөөс сар бүр Нийгмийн даатгалын санд шилжүүлнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР