A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэдээлэл хариуцагч нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө үйл ажиллагаанд зөвлөмж, дүгнэлт гаргах журам/ - ЗХХАЭ дугаар 15. 2022.05.23
Бүлэг: 1979

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/18

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Мэдээлэл хариуцагч нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө үйл ажиллагаанд зөвлөмж, дүгнэлт гаргах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн мэдээлэлд хийсэн дүгнэлтэд үндэслэн хийх нэгдсэн тайланг хагас жил тутамд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байхыг тус яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгасугай.

3.Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулахыг тус яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт даалгасугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД БӨГӨӨД ЦАХИМ ХӨГЖИЛ,

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Л.ЭНХ-АМГАЛАН