- Нүүр
- Сайдын тушаал
- ГЭРЧ, ХОХИРОГЧИЙН БАРИМТ БИЧГИЙГ СОЛИХ ЖУРАМ
/ХЗДХС-ын 2017 оны МН/04, 2021 оны МН/113 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/
Хууль зүйн сайдын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/111 дүгээр тушаалын хавсралт
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙН БАРИМТ БИЧГИЙГ СОЛИХ ЖУРАМ
1.1.Энэхүү журмын зорилго нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан гэрч, хохирогчийн баримт бичгийг солих аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэхүү журмын 1.1-д заасан үйл ажиллагааг шүүгчийн шийдвэрийг үндэслэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан байгууллагын /Цаашид “эрх бүхий байгууллага/” холбогдох байгууллагуудтай хамтран хуульд заасан эрх хэмжээнийхээ хурээнд хэрэгжүүлнэ.
1.3. Гэрч, хохирогчийн баримт бичиг солих үйл ажиллагаанд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг мѳрдлѳг болгоно.
1.4. Гэрч, хохирогчийн баримт бичгээ солиулан хамгаалуулах эрх нь Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар үүснэ.
Хоёр. Баримт бичиг солих хамгаалалтын арга хэмжээг авах
2.1.Баримт бичгийг солих аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтад заасны дагуу бичгээр гаргасан хүсэлт, саналыг үндэслэн шүүгчийн шийдвэрээр хэрэгжүүлнэ.
2.2. Шүүгч, гэрч хохирогчийн баримт бичиг солих эсэх тухай шийдвэрийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу гаргана.
2.3. Баримт бичиг солих хамгаалалтын арга хэмжээг авах тухай шийдвэрт Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21.1, 22 дугаар зүйлд заасан нѳхцлийг харгалзан үзнэ.
2.4. Шүүгчийн шийдвэрийг үндэслэн эрх бүхий байгууллага гэрч, хохирогчийн баримт бичиг солих аюулгуй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна.
Гурав. Ѳѳрчлѳлт оруулж, солих баримт бичгийн жагсаалт
3.1. Ѳѳрчлѳлт оруулж, солих баримт бичигт Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан дараах баримт бичгүүд хамаарна:
3.1.1.Албаны баримт бичиг:
3.1.1.1 тѳрсний гэрчилгээ;
3.1.1.2. иргэний үнэмлэх;
3.1.1.3. гадаад паспорт;
3.1.1.4. гэрлэлтийн гэрчилгээ;
3.1.1.5 жолоодох эрхийн үнэмлэх;
3.1.1.6. бүх тѳрлийн мэргэжлийн болон боловсролын үнэмлэх, сертификат, гэрчилгээ, диплом;
3.1.1.7.бүх тѳрлийн зѳвшѳѳрѳл /лиценз/;
3.1.1.8.бусад.
3.1.2. Нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой баримт бичиг:
3.1.2.1 эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
3.1.2.2. нийгмийн даатгалын дэвтэр;
3.1.2.3. тэтгэврийн дэвтэр;
3.1.2.4. бүх тѳрлийн тэтгэмжийн дэвтэр;
3.1.2.5. цэргийн бүртгэлийн дэвтэр;
3.1.2.6. бусад.
3.1.3. Хѳдлѳх болон үл хѳдлѳх эд хѳрѳнгийн бүртгэлтэй холбоотой эрхийн гэрчилгээ:
3.1.3.1 газар эзэмших, ашиглах гэрчилгээ;
3.1.3.2. газар ѳмчлѳх эрхийн буртгэлийн гэрчилгээ;
3.1.3.3. үл хѳдлѳх эд хѳрѳнгѳ болон хѳдлѳх эд хѳрѳнгѳ ѳмчлѳх эрхийн бүртгэлийн гэрчилгээ;
3.1.3.4.бусад
3.1.4. Иргэний ургийн овог, эцэг/эх/-н нэр, ѳѳрийн нэр, регистрийн дугаар бүхий шаардлагатай бусад баримт бичиг:
3.1.4.1 банкны зээлийн болон цалингийн карт;
3.1.4.2. хадгаламжийн дэвтэр;
3.1.4.3. орлогын албан татварын дэвтэр
3.1.4.4. бусад.
3.1.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
Дѳрѳв. Гэрч, хохирогчийн баримт бичгийг солих дараалал
4.1. Эрх бүхий байгууллага нь энэ журмын 3.1.1 дугээр зүйлийн 3.1.1.1-3.1.1.4, 3.1.5-д заасан иргэн, хуулийн этгээдийн үндсэн баримт бичигт ѳѳрчлѳлт оруулах, солих арга хэмжээг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
4.2.Эрх бүхий байгууллага нь Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн тѳрийн захиргааны байгууллагад дараах баримт бичгийг хүргүүлнэ.
4.2.1.шүүгчийн шийдвэр;
4.2.2.иргэний үнэмлэхний эх хувь;
4.2.3. бусад баримт бичгийн эх хувь.
4.3.Энэ журмын 4.2-т заасан баримт бичгийг эрх бухий албан тушаалтнууд биечлэн болон шуудангаар хүргэнэ.
4.4. Эрх бүхий байгууллага гэрч, хохирогчийн иргэний үндсэн баримт бичгээс бусад баримт бичгийг солих үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх бѳгѳѳд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт заасны дагуу тэдгээр байгууллагууд эрх хэмжээнийхээ хүрээнд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
4.5. Баримт бичиг солихтой холбогдсон үйлчилгээний хураамжийг Эрх бүхий байгууллага хариуцна.
4.6. Баримт бичиг солих аюулгуй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх тухай шүүгчийн шийдвэрийг үндэслэн гэрч, хохирогчтой гэрээ байгуулна.
Тав. Солигдсон баримт бичгийг хадгалах, хамгаалах
5.1. Гэрч, хохирогчийн баримт бичиг солихтой холбоотой хамгаалалтын үйл ажиллагааны нууцлалыг Эрх бүхий байгууллага, Улсын бүртгэлийн байгууллага болон холбогдох бусад байгууллага хариуцна.
5.2. Эрх бүхий байгууллагын гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай алба, алба хаагч нь солигдсон баримт бичгийг Төрийн болон албаны нууцын тухай хууль журамд заасны дагуу архивын хадгаламжийн нэгж үүсгэж, бүртгэл хѳтлѳн хадгалж, хамгаална.
5.З.Энэхүү журмын 5.2-т заасан хадгалах, хамгаалах ажлыг Эрх бүхий байгууллагын гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай алба, алба хаагч холбогдох ажилтан эрхлэн гүйцэтгэх бѳгѳѳд гэрч, хохирогчийн солигдсон баримт бичгийн бүртгэл, мэдээллийн талаарх цахим санг хѳтлѳх, түүний нууцлал, аюулгуй байдлыг хангах үүргийг хүлээнэ.
5.4. Архивт хадгалагдаж байгаа гэрч, хохирогчийн баримт бичигтэй эрх олгогдсон албан тушаалтан танилцана.
5.5. Уг арга хэмжээгээр хамгаалагдсан гэрч, хохирогчийн мэдээлэл, тэдгээртэй байгуулсан гэрээ, баримт бичгийг Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хуний нууцын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаална.
5.6. Энэ журмын дагуу хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцсон тѳрийн болон тѳрийн бус байгууллагын албан тушаалтан, алба хаагч, бусад мэргэжилтэн, гэрч, хохирогч, түүний ѳмгѳѳлѳгчѳѳс нууцын баталгаа гаргуулна.
5.7. Хамгаалалтад авагдсан иргэнд түүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, хориглох зүйл, бусад шаардлагатай зүйлүүдийн талаар урьдчилан танилцуулах ба түүнийг зѳрчсѳнѳѳс үүсэн гарах сѳрѳг үр дагаварын талаар заавал анхааруулна.
6.1.Энэ журмын дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан гэрч, хохирогч иргэний бүртгэлд ѳѳрчлѳлт орж, солигдсон баримт бичгээ сэргээлгэх хүсэлт гаргасан тохиолдолд эрх бүхий байгууллагын гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай алба судалж, зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
6.2.Энэхүү журмын хэрэгжилтэнд эрх бүхий байгууллагын холбогдох албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.
6.З.Энэ журмыг зѳрчсѳн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хулээлгэнэ.
---оОо-----
Текст томруулах
A
A
A