- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, бүртгэх журам/ - ЗХХАЭ Дугаар 16. 2022.06.02

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар А/88
Улаанбаатар хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2. дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, бүртгэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга /Л.Дашдэмбэрэл/-д даалгасугай.
3. Тушаалын хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Дамбий/-т үүрэг болгосугай.
САЙД А.АРИУНЗАЯА

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар А/38
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн "Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, бүртгэх журам" батлах тухай А/88 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "Үйлдвэрлэлийн зориулалттай машин механизм, тоног төхөөрөмжид гэрчилгээ олгох хүсэлтийг цахимаар хүлээн авах, хянах, гэрчилгээ олгох журам батлах тухай" А/26 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах "Журам, хөтөлбөр шинэчлэн батлах тухай" А/173 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан дээрх зохицуулалтыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг яамны холбогдох нэгжийн дарга нар болон харьяа агентлаг, байгууллагын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Л.Мөнхзул/-д даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
