- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар МН/05
Улаанбаатар хот
Тушаалд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах тухай
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дугээр зуйлийн 21.5 дахь хэсэг, Тахарын албаны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны ѳдрийн "Журам батлах тухай" МН/101 дүгээр тушаалын 2 дахь хэсгийн "...Тахарын ерѳнхий газрын дарга /Ц.Азбаяр/-д" гэснийг Цагдаагийн ерѳнхий газрын дарга /Ѳ.Энхтѳр/-д гэж ѳѳрчилж, "Тагнуулын ерѳнхий газар /Б.Хурц/-т зѳвшѳѳрч, Авлигатай тэмцэх газар /Х.Энхжаргал/-т зѳвлѳсүгэй" гэж нэмсүгэй.
2.Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны ѳдрийн МН/101 дүгээр тушаалаар баталсан "Нүүлгэн шилжүүлэх журам"-ыг дор дурдсан нэмэлт, ѳѳрчлѳлт оруулсугай.
1.Журмын 1.2 дахь хэсгийн "Тахарын алба" гэснийг "Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23.1-д заасан байгууллагын /Цаашид "эрх бүхий байгууллага/" гэж, 1.5 дахь хэсгийн "Тахарын алба" гэснийг "эрх бүхий байгууллага" гэж, журмын 2.2 дахь хэсгийн "мэдээлэл" гэсний дараа "нѳхцѳлийг" гэж, шинээр журмын 2.3.4, 2.4.1 дэх хэсгийн дараа ", хор уршиг" гэж, 2.8 дахь хэсгийн "цуцлах" гэсний дараа "ѳѳрчлѳх" гэж, 5.1 дэх хэсгийн "хууль" гэсний дараа "холбогдох хууль тогтоомжид" гэж, 6.1 дэх хэсгийн "Хувь хүний нууцын тухай" гэсний дараа "Цагдаагийн албаны тухай" гэж, 6.2 дахь хэсгийн "тѳрийн бус байгууллага," гэсний дараа "хуулийн этгээд," гэж тус тус нэмэх.
2.Журмын 2.2 дахь хэсгийн "хүргүүлнэ." гэснийг "хүргүүлж, хамгаалалтыг хэрэгжүүлэх хугацааг олгоно" гэж, 2.5 дахь хэсгийн "Аюулгуй байдлын хамгаалалтын аргачилсан зааврын" гэснийг "холбогдох бусад эрх зүйн актын" гэж, 2.7 дахь хэсгийн "ѳѳр" гэснийг "бусад" гэж, 3.1 дэх хэсгийн "сургалтад хамруулна" гэснийг "зѳвлѳмж, зааварчилгаагаар хангаж баталгаажуулна" гэж, 3.3 дахь хэсгийн "нүүлгэн шилжүүлэлтийн компанийг" гэснийг "иргэн, хуулийн этгээдийг" гэж, 3.4 дэх хэсгийн "1" гэснийг "2" гэж, 3.5 дахь хэсгийн "бэлтгэлийг хангах бѳгѳѳд тухайн" гэснийг "бэлтгэл, бэлэн байдлыг хангаж," гэж, 3.7 дахь хэсгийн "хэрэглэнэ" гэснийг "хэрэгжүүлж болно." гэж, 3.8 дахь хэсгийн "Тахарын албаны" гэснийг "Эрх бүхий байгууллагын" гэж, мѳн хэсгийн "Улсын Ерѳнхий прокурортой зѳвшилцѳн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталсан журмыг" гэснийг "холбогдох хууль тогтоомж, эрх зуйн актыг" гэж, 5.1 дэх хэсгийн "Тахарын" гэснийг Гүйцэтгэх ажлын тухай хууль" гэж, 6.3 дахь хэсгийн "Тахарын албаны орон нутаг хариуцсан" гэснийг "Эрх бүхий байгууллагын гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий" гэж тус тус ѳѳрчлѳх.
3.Журмын 1.3 дахь хэсгийн "тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, мөн" гэснийг, 6.2 дахь хэсгийн "хувийн хэвшил" гэснийг тус тус хасах.
САЙД. С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
