- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Газрын хэвлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:
"3/улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бүх төрлийн геологийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх."
2/81 дүгээр зүйл.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон
Засаг даргын бүрэн эрх
"1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг судлах ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлого, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;
2/энэ хэсгийн 1-д заасан асуудлын талаар баг, хорооны Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх.
2.Баг, хорооны Засаг дарга газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Засаг даргын шийдвэр, мөн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хангах;
2/нутаг дэвсгэртээ улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүх төрлийн геологийн судалгааны ажил болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хувийн хөрөнгөөр гүйцэтгэх хайгуулын ажлаар ашигт малтмалын нөөцийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх."
2 дугаар зүйл.Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, мөн хэсгийн 1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэг, мөн хэсгийн 1 дэх заалтын "газрын хэвлийг" гэсний дараа "судлах," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Газрын хэвлийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт:
"3/нутаг дэвсгэртээ улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бүх төрлийн геологийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх;"
2/8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3 дахь заалт:
"2/нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газрыг Ашигт малтмалын болон Газрын тухай хуульд нийцүүлэн олгох;
3/нутаг дэвсгэртээ улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүх төрлийн геологийн судалгааны ажил болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хувийн хөрөнгөөр гүйцэтгэх хайгуулын ажлаар ашигт малтмалын нөөцийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;"
3/8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:
"5/нутаг дэвсгэртээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59.1.17, 59.1.18, 62.1.7-д заасан эрхийг хэрэгжүүлэх;"
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
