A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 175

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5, 7.1.18 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний 2.5 дахь заалтын "Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ" баганын "Хөдөө аж ахуйг 2022 онд дэмжих зээл" хэсгийн "ургамлын тосны үйлдвэрлэлд 40.0 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай" гэсний дараа ", хүнсний сав, баглаа боодлын үйлдвэрлэл болон хүнс боловсруулах, хүнсний сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос импортлох, хүнсний ногооны агуулах, зоорь, хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар 320.0 (гурван зуун хорин) тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай" гэж нэмсүгэй.

2. Мөн тогтоолын 2 дахь заалтын "ургамлын тосны үйлдвэрлэлийн зээлд хамрагдах зээлдэгчийн төлөх зээлийн нийт хүүгийн 7.65 нэгж хувийг" гэснийг "ургамлын тос, хүнсний сав, баглаа боодлын үйлдвэрлэл болон хүнс боловсруулах, хүнсний сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос импортлох, хүнсний ногооны агуулах, зоорь, хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар зээлд хамрагдах зээлдэгчийн төлөх зээлийн нийт хүүгийн 7.65 нэгж хувийг 2021 онд, 10.65 нэгж хувийг 2022 оноос" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН