A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 213

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар баталсан "Цэргийн дотоод албаны дүрэм"-ийн 2 дугаар хавсралтын 12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дотоодын цэргийн 805 дугаар ангийг хошууч генерал Алтангэрэлийн Думбурайн нэрэмжит болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР