- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТОГТООЛ, ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗХХА-н бүртгэлд 2022 оны 6 сарын 29-ний өдөр хүлээн авсан. ЗХХАЭ-ийн 2022 оны 20-т нийтлэгдсэн/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 377
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.5, 6.2.8, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолд дор дурдсан агуулга бүхий долоодугаар хавсралт нэмсүгэй:
№ |
Үйлчилгээ |
Үйлчилгээний хөлс |
Хугацаа |
|
1 |
виртуал хөрөнгийн үйлчилгээ тус бүрээр бүртгүүлэх хүсэлт гаргах |
1,000,000.00 төгрөг |
Тухай бүр |
|
2 |
виртуал хөрөнгийн үйлчилгээ тус бүрээр үйл ажиллагааг сэргээх |
5,000,000.00 төгрөг |
Тухай бүр |
|
3 |
- виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих; - нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд арилжих; - виртуал хөрөнгийг шилжүүлэх; |
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн шимтгэлийн хувь 0.01-0.05% бол |
нийт шимтгэлийн орлогын 1% |
Тухай бүр |
4 |
0.06-0.15% бол |
нийт шимтгэлийн орлогын 2% |
||
5 |
0.16-0.25% бол |
нийт шимтгэлийн орлогын 5% |
||
0.26%-с их бол |
нийт шимтгэлийн орлогын 10% |
|||
6 |
виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах |
10,000,000.00 төгрөг |
Жил бүр |
|
7 |
виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх |
15,000,000.00 төгрөг |
Жил бүр |
2.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагаас төвлөрүүлэх зохицуулалт үйлчилгээний хөлсийг зургаадугаар хавсралтаар" гэсний дараа ", Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс төвлөрүүлэх зохицуулалт үйлчилгээний хөлсний хэмжээг долоодугаар хавсралтаар" гэж нэмсүгэй.
3.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолын тавдугаар хавсралтаар баталсан "Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам"-д дараах агуулга бүхий 3.9 дэх хэсгийг нэмсүгэй:
"3.9 Хувь тооцож төвлөрүүлэх хөлсийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд шимтгэлийн орлогын дүнгээс тухай бүр тогтоосон хувиар тооцож дараа сарын эхний 7 хоногийн Мягмар гаригт багтаан төвлөрүүлнэ."
4.Мөн журмын 3.3 дахь хэсгийн "6" гэсний дараа ", 7" гэж нэмсүгэй.
5.Мөн журмын 1.1 дэх хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулсугай:
"1.1.Энэ журмаар үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд, даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-оос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлс /цаашид "хөлс" гэх/-ийг төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна."
6.Мөн журмын 3.9 дэх хэсгийн дугаарыг "3.10" гэж өөрчилсүгэй.
7.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-д даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A

