- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ ТӨЛӨВЛӨХ
- Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны ... дугаар сарын ... -ний өдрийн ... дугаар тушаалын ...-р хавсралтаар батлав
- Энэ тушаал гарсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын даргын 2004 оны 17-р тушаал "Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн гарын авлага" /БД 31-101-04/, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 256 дугаар тушаалын 6-р хавсралтаар батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох" /БД 31-112-11/,-ыг тус тус хүчингүй болсонд тооцов.
Боловсруулсан:
МУ-ын зөвлөх архитектор И.Гончигбат
Архитектор, ахлах багш Д.Болормаа
Орчуулагч, ахлах багш Т.Гэрэлмаа
МУ-ын мэргэшсэн архитектор Г.Дашням
Хянан тохиолдуулсан:
МУ-ын зөвлөх архитектор Ц.Баярбат
Шүүмж бичсэн:
МУ-ын зөвлөх архитектор Ч.Дагшигдорж
Энэхүү баримт бичгийг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр бүрэн болон хэсэгчлэн хувилах, олшруулах, тараахыг хориглоно.
1
Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 123 дугаар тушаалын хавсралт
БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ ТӨЛӨВЛӨХ
1. Хэрэглэх хүрээ
2. Норматив эшлэл
Дараах нормативт баримт бичгүүдийг ашиглаж ишлэл авсан болно.
"Хот тосгоны төлөвлөлт, барилгажилт" /БНбД 30-01-04/;
"Олон нийт иргэний барилга" /БНбД 31-03-03*/11/;
"Өндөр барилгын төлөвлөлт" /БНбЛ 30-17-10/;
"Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм" /БНбД 31-01-10/;
"Үйлдвэрлэлийн барилга" /БНбД 31-11-09/;
"Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг" /БНбД 23-02-08/;
"Олон айлын орон сууцны барилгын архитектур төлөвлөлт" /БД 31-118-15/;
MNS 6055:2009 "Иргэний барилгын төлөвлөлтөл хөгжлийн бэрхшээлтэй иргэний шаардлагыг тооцсон орон зай, орчин";
MNS 6056:2009 "Явган иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар";
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай НҮБ-ийн конвенц. 2007 он
3. Нэр томъёоны тодорхойлолт
Энэхүү норм, дүрэмд Б хавсралтын нэр томьёо ба тодорхойлолтуудыг оруулсан болно.
4. Ерөнхий зүйл
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахдаа дор заасан олон улсын түгээмэл загварын зарчим болон төлөвлөлтийн шаардлагуудыг мөрдөнө.
Зарчмууд:
- Equitable use- бүх хүмүүс тэгш ашиглах боломжтой байх;
- Flexibiltity in use- ашиглахад уян хатан;
- Simple and Intuitibe- ашиглахад хялбар бөгөөд тодорхой байх;
- Perceptible information- Мэдээллийг хүлээж авах боломжтой байх;
- Tolerance for error- санамсаргүй нөхцөл үр дагаварыг хүлээн зөвшөөрөх;
- Low physical effort- биед хэт их ачааллыг шаардахгүй байх;
- Size and space for approach and use- Зорчих болон ашиглахад хангалттай хэмжээ, орон зайтай байх;
Төлөвлөлтийн ерөнхий шаардлагууд:
- Барилга байгууламжийн хувьд тухайн байгууламжийн шинж чанараас хамааруулан бүтцийн хувилбар, шийдэл гаргах;
- Сургалт хүмүүжлийн ба олон зориулалттай барилгын өрөө тасалгаанд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан өнгөний ялгамжийг тодруулж өгөх;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний бэрхшээлийг тооцож, хүртээмжтэй төлөвлөлт боловсруулах явцад олон нийтийн барилга байгууламжийн орон зай, орчинд байршуулах дүрсэн тэмдэглэгээ, мэдээллийн самбарын стандартыг тодорхой тусгах;
- Сэргээн засварлалт, сургалт үйлдвэрлэлийн барилга ба нийтийн тээврийн зогсоолын ойр орчимд саадгүй зорчих боломжийг тусгайлан төлөвлөх;
- Өндөр настан, тэргэнцэртэй иргэн хэрэглэхэд хялбар (асрамжийн төв, эмнэлэг, тусгай зориулалтын барилга байгууламж) боломжтой болгохын тулд ариун цэврийн өрөө, коридорын талбайг энэхүү норм, дүрмийн дагуу төлөвлөх;
- Авто замыг нэвтрэх явган иргэний гарц, гүүрэн болон нүхэн гарц, явган зам, барилга байгууламжийн хөлийн өрөөнд аюулгүй байдлыг хангасан цахилгаан шат, урсдаг шат, налуу шатыг нормын дагуу төлөвлөх;
- Тээврийн хэрэгслийн тасалбар худалдах, түгээх хэсэгт бичих хэрэгсэл байрлуулах, чанга яригч, брайл үсгээр унших боломжоор хангасан орон зай талбай төлөвлөх;
- Тодорхой хууль эрх зүйн хувьд шаардлагатай салбар дундын хэрэгжүүлэх байгууллагуудын зөвшилцөлд тулгуурлан төлөвлөгөөний үндсэн дээр хотын орон зай орчин, барилга байгууламжийн хүртээмжтэй байдлыг хэрэгжүүлнэ.
4.1. Энэхүү норм, дүрэмд барилга байгууламжийн тоноглол төхөөрөмжийг шинэчилж, өргөтгөл, сэргээн засварлалт, их засвар хийх, шинээр барилга байгууламжийн төлөвлөлт боловсруулах шаардлагуудыг хамааруулан авч үзсэн болно. Ялангуяа барилга байгууламжруу орох, эдэлбэр газар дээр барилгаруу очих зам, барилгын дотор орцны зангилаа, өрөө хоорондох холбоо, аваарын үеийн аюулгүй зорчих зам, ажлын байрны тодорхойлолт ба тусламж үйлчилгээ үзүүлэхэд зориулсан болон амьдрах өрөө тасалгаа, түүнчлэн эдэлбэр газар ба барилга байгууламжийн инженерийн байгууламжийн систем, тоноглол, мэдээллийн шаардлагуудыг дэлгэрүүлж оруулсан. Барилга байгууламжид их засвар, сэргээн засварлалт хийх үед хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглох боломжгүй тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дасан зохицох үйл явц, зохион байгуулалтын арга хэмжээ ба инженер техникийн шийдэлтэй уялдуулан барилга түүний орчинд "Ухаалаг тоноглол хэрэглэл" ашиглаж болохыг архитектурын төлөвлөлтөөр шийдэх.
4.2. Хүн амын нийгмийн хамгаалал, түүх соёлын дурсгалт байгууламжуудыг ашиглах, хамгаалах, сэргээн засварлах асуудлуудыг мэргэжлийн байгууллагуудын түвшинд зөвшөөрөлцөн энэхүү норм, дүрмийн дагуу зураг төслийг гүйцэтгэнэ.
4.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан төлөвлөлтийг дараах шаардлагын дагуу тэдний амьдрах орчны чанарыг дээд зэргээр хангасан байх.
- Ирж үйлчлүүлэгчид нь зорьсон газар барилга байгууламжид ямар ч саад тотгоргүй хамгийн ойр замаар зорчиж хүрэх боломжийг эдэлбэр газарт болон барилгын дотоод орон зайд хангасан байх;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдрах, үйлчлүүлэх, ажиллах, орон зай байраас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, аврах зам, хөдөлгөөний зориулалтад тохирсон аюулгүй байх;
- Аюултай хүчин зүйлийн нөлөөллөөр иргэний эрүүл мэнд, амьдралд хор хөнөөл учрахаас өмнө хүмүүсийг барилгаас аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн сургалтын ба хөдөлмөрлөх үйл ажиллагаанд оролцох, тусламж дэмжлэг авах, бие дааж тоног төхөөрөмж ашиглах, өөрөө өөртөө үйлчлэх, орон зайд зөвшөөрөгдсөн зүг чиг, мэдээллийг тухайн агшин, цаг хором бүрт хүлээж авах боломжоор хангагдсан байх;
- Бүх бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ажиллаж амьдрах орчин нь ая тухтай, тааламжтай, тохилог байх;
4.4. Онцгой байдлын үед хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамтрагчийн тусламжтай бие дааж, үйл ажиллагаанд оролцоход зориулж барилга байгууламжийн бүх өрөө тасалгааг бүрэн ашиглах нөхцөлөөр хангасан байх.
4.5. Барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтэрч зорчих боломжийг хангасан, барилгад байгаа бусад хүмүүсийн хэвийн нөхцөлийг хязгаарласан байж болохгүй.
4.6. Барилга байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглах онцлогийг тооцон үзэж, төрөл бүрийн зориулалттай барилга байгууламжид саадгүй нэвтрэх боломжийг хангах зорилгоор зургийн даалгаварт заавал мөрдөх заалтуудыг оруулж өгсөн.
5. Эдэлбэр газрын төлөвлөлтөд тавигдах шаардлага
5.1. Орц ба зорчих зам
5.1.1. Барилга, байгууламжийн эдэлбэр газрын талбайд хамгийн багадаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих зам, тэдгээрийг тээвэрлэх, буулгах, авто зогсоолоос барилгын орц хүртэл аюулгүй хүрэх зам талбай, амралт чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулсан талбайг багтаана.
Төлөвлөж буй барилга байгууламжийн гадна талбайн орцны хэсэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дотогш саадгүй нэвтрүүлэхэд зориулж барилга байгууламжийг мэдээллийн хэрэгслээр тоноглоно.
5.1.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлгөөний урсгалд хоёр тийшээ эргэлддэг шилэн биш хаалга болон хөдөлгөөнд саад болох бусад тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.
5.1.3. Тухайн барилга байгууламжийн орцоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй, аюулгүй, тохь тухтай нэвтрэх нөхцөлийг норм, дүрмийн дагуу бүрдүүлнэ. Мөн энэ хэсгээс тээврийн болон явган иргэний зам, тусгай зориулалтын зогсоол, нийтийн тээврийн зогсоолтой саадгүй холбогдсон байх ёстой.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэвтрэхэд зориулж явах хөдөлгөөний бүх чиглэлд мэдээллийн самбар байршуулан, байгууллага, аж ахуйн нэгжүүд ажлын цагийн турш мэдээллээр хангана.
5.1.4. Замын хөдөлгөөний аюулгүй нөхцөлийг ханган, барилга байгууламж гадна орчны явган иргэний замын хэсэгт хотын замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээний хамт ижил түвшинд байрлуулж болно.
5.1.5. Явган иргэний болон тээврийн хэрэгслийн замын уулзах хэсгийн түвшин 0.015 м-ээс дээш зөрүүтэй байвал явган зорчих хэсгийн хоёр талыг налуулж өгөх ба эсвэл авто замын зорчих хэсгийн 2 талаар хурд сааруулагчаар тоноглоно. Авто замын зорчих хэсэг рүү орох явган замын гарцын эхлэл төгсгөлд 1.5 м-ээс багагүй өргөнтэй төлөвлөсөн налуулга нь тээврийн зорчих хэсэг дээр байж болохгүй.
5.1.6. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан гарцыг авто замтай нэг түвшинд төлөвлөх боломжгүй бол газар доорх болон гүүрэн гарцууд, налуу зам, автомат өргүүрээр тоноглоно.
5.1.7. Тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөрөх хөдөлгөөнийг харгалзан явган замын өргөн нь 2 м-ээс багагүй байна. Хөл хөдөлгөөн ихтэй, орчны орон зай хязгаарлагдмал нөхцөлд замын өргөнийг 1.2 м хүртэл багасгаж төлөвлөхийг зөвшөөрнө. Ийм үед 25 м-ээс ихгүй зай тутамд тэргэнцэртэй иргэд зөрөх боломжийг хангаж 2.0 х1.8м харьцаатай хажуу халаас төлөвлөнө.
Тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих замын налуу 5%-иас, хөндлөн налуу 2%-иас хэтрэхгүй байна.
Тайлбар: Нормын энэ хэсэг болон бусад хэсэгт заасан замын өргөн өндрийн хэмжээг цэвэр хэмжээгээр өгөгдөнө. Явган замын гадаргуугийн түвшин өөрчлөгдөж байгаа хэсэгт 1:20 (5%)-аас ихгүй налуугаар уруудах замыг төлөвлөнө.
5.1.8. Явган иргэний уруудах замын уртын дагуу налууг 1:20 (5%)-оос ихгүй, барилгын эдэлбэр газрын хүрээнд 1:12 (8%)-оос ихгүй, орон зайн хязгаарлагдмал нөхцөлд төлөвлөлтийн шийдлээр 1:15-аас багагүй урттай, өргөн нь 1 м-ээс ихгүй байхаар төлөвлөнө.
Уруудах замын доод ирмэг хөндлөн замын хэсгийн өндрийн зөрүү нь 0.015 м-ээс хэтрэхгүй байна.
5.1.9. Эдэлбэр газар дээрх зассан зүлэг ногоон байгууламжийн талбайн захын явган замын хашлагын өндөр 0.05 м-ээс багагүй байна.
Зассан зүлэг, ногоон байгууламжийн талбай ба зэргэлдээ явган замын дагуух хашлагын өндөр 0.025 м-ээс хэтрэхгүй байх ёстой.
5.1.10. Явган иргэний гарцын гадаргуу дээр сэрэмжлүүлэх тодотгосон хөтөч, барзгар замыг нэвтрэх хаалга, аюултай бүсийн эхлэл, гадна шатны өмнөх хэсгээс 0.8 м - 0.9 м-ийн зайд байрлуулна. Сэрэмжлүүлэх зам заагч нь саад тотгор хүртэл 0.5 м - 0.6 м-ийн (хэвийн зай) хооронд байна. Заагч нь саад тотгор хүрэхээс 0.3 м-ийн зайд дууссан байх бөгөөд заагчийн товгорын өндөр нь 5 мм байна.
Тусдаа байрлалтай тулгуур, шон эсвэл мод зэргийг тойруулан 0.5 м-ээс багагүй диаметртэй зайд хавтгай сараалж төлөвлөх, эсвэл барилга байгууламжаас 0.5 м - 0.6 м зайд дугуй хэлбэрийн тодосгогчтой хавтанцрыг суулгахаар төлөвлөнө.
5.1.11. Явган иргэний зам, шат, налуу замуудын хучилт нь хатуу материалаар хийгдсэн, тэгш, дээгүүр нь зорчих үед чичиргээ үүсэхгүй байх ёстой. Мөн тэдгээр замын гадаргуугийн барьцалдуулагчийн утга чийгтэй уур амьсгалд 0.6-0.75 кН/кН, хасах температуртай нөхцөлд 0.4 кН/кН байна.
Бетон болон бусад хучилтын хавтан хоорондох заадасны өргөн 0.01 м-ээс ихгүй байна. Элс, хайрга зэрэг сул нунтаг материалаар бүрэхийг хориглоно.
5.1.12. Төлөвлөж буй барилга байгууламжийн гадна шатны маршийн өргөн 1.35 м-ээс багагүй байхаар төлөвлөнө. Шатны гишгүүр 0.3 м - 0.4 м-ийн өргөн, 0.12м - 0.15 м-ийн өндөртэй байна. Шатны нэг маршийн бүх гишгүүр ижил хэлбэртэй, өргөн, өндөр нь ижил хэмжээтэй байна. Шатны хөндлөн налууг 2%-иас ихгүй төлөвлөнө.
Гишгүүрийн доод талын онгорхой хэсэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлгөөнд ашиглагдахгүй.
Гадна шат нь 3-12 гишгүүртэй байна. Нэг гишгүүртэй байхыг зөвшөөрөхгүй, хэрэв байхаар бол налуулж өгнө.
Шатны гишгүүрийн ирмэгийн дагуу нэг ба олон судалтай, 0.08 м - 0.1 м-ийн өргөн шаргал өнгөтэй тодосгогч төлөвлөнө. Судал хоорондын болон түүнээс гишгүүрийн хажуу ирмэг хүртэлх зай 0.03 м - 0.04 м байна.
Гадна шатны эхний гишгүүрийн өмнө, дээд ба доод шатны гишгүүрээс 0.3 м зайд 0.5 м - 0.6 м-ийн өргөнтэй эсвэл шатны өргөнтэй ижил хэмжээтэй сэрэмжлүүлэх зориулалтын тод өнгөтэй хөтөч зам эсвэл тэмдэглэгээ хийнэ.
Шат нь хэд хэдэн гишгүүртэй бол анхааруулан заагч, тэмдэглэгээг зөвхөн дээд шатны гишгүүрийн урд хэсэгт, доод шатны гишгүүрийн урд хэсэгт тус тус байрлуулна.
5.1.13. Газрын гадаргуугаас дээш өгсөж буй шатны бүтээцийн ар талын задгай орон зайн өндөр нь 2.1 м-ээс бага байвал тэнд хашлага эсвэл ногоон байгууламж (бут) төлөвлөх шаардлагатай.
5.1.14. Шатыг налуу зам эсвэл өргөх төхөөрөмжтэй зэрэгцүүлэн байрлуулж болно.
Налуу замын тасралтгүй үргэлжлэх хэсгийн урт нь 9.0 м-ээс хэтрэхгүй, налуу нь 1:20(5%)-иас илүү эгц байхыг зөвшөөрөхгүй.
Гадаргуугийн тооцоолсон өндрийн зөрүү 3.0 м ба түүнээс дээш бол налуу замыг орлуулж өргөх төхөөрөмжийг тэргэнцэртэй болон бусад Хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтрэхэд зориулж төлөвлөнө.
5.1.15. Налуу шулуун замын урт нь 1.5 м-ээс багагүй, налуу замын дээд ба доод төгсгөлд 1.5 м x1.5 м-ээс багагүй хэмжээтэй чөлөөт орон зай талбай төлөвлөнө. Ийм хэмжээний талбайг налуу замын чиглэл өөрчлөгдөх хэсэг болгон дээр төлөвлөнө.
Налуу замын 2 талаар 0.9 м ба 0.7 м-ийн өндөр 2 эгнээ, хоёр талдаа бариултай хашлагыг төлөвлөнө. Нэг чиглэлийн налуу замын 2 захын бариул хоорондын зай 0.9 м -1.0 м байна. Шат ба налуу замын захаар 0.05 м-ийн өндөртэй хамгаалалтын хашлага төлөвлөнө.
Шат ба налуу замын урт, бариулын өндрийн хэмжээний хүлцэх алдаа ± 0.03 м-ээс их байж болохгүй.
5.1.16. Налуу замын гадаргуу нь иргэн халтирч гулсахааргүй бусад гадаргуугаас өнгө, бүтцээр тод ялгаатай байна.
Налуу замын гадаргуугийн чанарыг сайжруулахын тулд биржгэр гадаргуун материал эсвэл төмөр сараалжийг ашиглаж болно. Биржгэр гадаргуун хавтанцрын нүхний хэмжээ нь 5.1.17-д заасан шаардлагыг хангасан байна.
Налуу өөрчлөгдөж буй хэсэг бүрт 100 лк-ээс багагүй гэрэлтүүлэцтэй зохиомол гэрэлтүүлгийн төхөөрөмжийг явган замын гадаргуугийн түвшинд суурилуулахаар төлөвлөнө.
5.1.17. Ус зайлуулах хоолойн сараалжин тагийг явган замын хөдөлгөөний бүсийн гадна байрлуулна. Хэрэв ус зайлуулах хоолой нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлгөөний замын дор байрлахаар төлөвлөгдсөн бол сараалжин таг нь хөдөлгөөний чиглэлд перпендикуляр байрлалтай, замын гадаргуутай ижил түвшинд байна. Сараалжийн нүхний өргөн нь 0.013 м-ээс, урт нь 0.015 м-ээс, дугуй сараалжийн нүхний диаметр 0.018 м-ээс хэтрэхгүй байна.
5.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тээврийн хэрэгслийн зогсоол төлөвлөх
5.2.1 Үйлчилгээний байгууллага бусад барилга байгууламжийн эдэлбэр газарт эсвэл барилгын доторх нийт зогсоолын 10% (гэхдээ нэгээс доошгүй зогсоол)-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд, түүний дотор тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө бие дааж тээврийн хэрэгслийг ашиглахад зориулж тухайн зогсоолын тооноос хамааруулан төлөвлөнө:
- 100 хүртэл машины зогсоолд |
| Зогсоолын талбайн 4% - 5%-ийг ХБИргэний машины зогсоолд зориулна. Хамгийн багадаа нэг зогсоол төлөвлөнө; |
- 101- 200 машины зогсоолд |
| 5 зогсоол ба 100-аас дээш бол нэмж нийт зогсоолын талбайн 3%-ийг; |
- 201- 500 машины зогсоолд |
| 8 зогсоол ба 200-аас дээш бол нэмж нийт зогсоолын талбайн 2%-ыг; |
- 501 ба түүнээс олон машины зогсоолд |
| 14 зогсоол ба 500-аас дээш бол зогсоолын талбайн 1%-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний машинд зориулж төлөвлөнө. |
Зогсоол бүр дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж тэмдэглэгээ мөн барилгын ойролцоо замын тэмдэг, барилгын доторх зогсоол руу нэвтрэх тэмдэг тэмдэглэгээнүүдийг барилгын хийцийн босоо элемент дээр (хана, багана, шон гэх мэт) 1.5 м -2.0 м-ийн өндөрт байрлуулахаар төлөвлөнө.
5.2.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийн зогсоолыг олон нийтийн барилгын орцоос 50 м -100 м-ээс холгүй, орон сууцны барилгын орцоос 100 м -300 м-ээс холгүй зайд төлөвлөнө.
5.2.3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэх, тээврийн хэрэгслийн зогсоол болон замын гадаргуугийн хөндлөн болон дагуу налуу нь 1:50 (2%)-иас ихгүй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэр дундаа тэргэнцэртэй иргэн тээврийн хэрэгслийн зогсоолоос шууд гол явган зам руу нэвтрэхэд зориулж багадаа 1 гарц төлөвлөнө. Налуу зам нь гулсахгүй гадаргуутай байхаас гадна зогсоолын талбай, хашлага нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ая тухтай аюулгүй нэвтэрч шилжих боломжтой байна.
Замын хашлагатай зэрэгцээ байрлалтай зогсоолыг налуу зам эсвэл өргөх төхөөрөмж ашиглах, тээврийн хэрэгслийн арын хэсгээр саадгүй нэвтрэх боломжийг хангасан зайтай төлөвлөнө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээврийн хэрэгслээс буулгах, суулгах, зогсоолоос барилга байгууламжийн орц хүрэх хэсгийн зам нь хальтиргаа үүсэхгүй хучилттай байна.
5.2.4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тээврийн хэрэгсэлд зориулсан зогсоолын урт 6.0 м, өргөн нь 3.5 м - 3.6 м-ээс багагүй байхаар урьдчилан авч үзэх ба энэ нь машины хажуу ба хойд хэсэгт аюулгүйн бүсийг байгуулах боломж олгоно.
Тэргэнцэртэй иргэн байнга ашигладаг машины зогсоолын талбайтай зэрэгцүүлж 2.5 м-ээс багагүй өргөн талбай төлөвлөнө.
5.2.5 Барилга байгууламжийн 1-р давхарт болон газар доор төлөвлөсөн зогсоолууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний шилжилт хөдөлгөөн хийхэд тохирсон цахилгаан шат, өргөгч хэрэгслээр тоноглогдон барилгын үндсэн давхруудтай шууд холбогдсон байна.
5.3 Амрах орон зай, байр ба тохижилт
5.3.1 Барилгын эдэлбэр газар дээрх явган иргэний гол замын дагуу 100 м, 150 м-ийн зайд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бусадтай зөрөх болон амрахад зориулж сүүдрэвч, дүүжин төхөөрөмж, нурууны түшлэг, гарын тавиуртай урт модон сандал, заагч тэмдэг, гэрэлтүүлгээр тоноглосон талбайг замын хажууд гаргаж төлөвлөнө. Эдгээр босгомжуудыг зураг төслийн даалгаварт тусгана.
Амрах байр талбайд тухайн барилгын үйл ажиллагааны зориулалт, онцлогийг илэрхийлэх ерөнхий мэдээллийн системийг байршуулан төлөвлөнө.
Амрах талбайн гэрэлтүүлэцийн түвшин хамгийн багадаа 20лк байх шаардлагатай.
5.3.2. Барилга, байгууламжийн хана, тусдаа бүтээц, түүнчлэн цутгасан элемент, эд анги дээр байрлуулсан тоног төхөөрөмжүүдийг хүмүүс зорчих, гарч орох болон нааш цааш явах, эргэлдэхэд саад болохооргүй (шуудангийн хайрцаг, таксофон, мэдээллийн самбар гэх мэт) нормативт орон зай талбайд суурилуулан төлөвлөнө. Явган замын түвшнээс 0.7 м - 2.1 м өндөрт байрлуулсан биет зүйлсийн өнгийлт нь босоо хийцийн хавтгайгаас 0.1 м-ээс, тусгаар бие даасан тулгуур дээр 0.3 м-ээс илүү өнгийлттэй байж болохгүй. Өлгөж суурилуулах биет зүйлсийн хэлбэр ба гадаргуугийн захын хурц ирмэгийг дугуйлж мөлийлгөсөн байна. Газрын түвшинээс 2.1 м-ээс багагүй өндрийн доод хязгаарт биет зүйлийн өнгийлт нормативт хэмжээнээс илүү гарах тохиолдолд уг орон зайг 0.05 м-ийн өндөртэй чулуун хаалтаар эсвэл 0.7 м-ийн өндөртэй хашлага хийцээр тусгаарлана.
5.3.3. Харааны бэрхшээлтэй иргэн болон нийтэд зориулсан таксофон болон бусад тусгай хэрэгслийг 0.04 м өндөртэй тусгай хавтан дээр суурилуулж төлөвлөнө. Зам дээр тусгай анхааруулах хөтөч заагчийг тухайн төхөөрөмжийн эргэн тойронд 0.7 м - 0.8 м-ийн зайд байрлуулна. Өлгөсөн янз бүрийн хэлбэртэй төхөөрөмжийн захын ирмэг нь хурц өнцөгтэй байж болохгүй.
(Энэхүү норм, дүрмийн хавсралтыг MNS 6055:2009 "Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй иргэний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага" стандарттай хамт үзэх)
6. Өрөө тасалгаа ба түүний элементүүдийн төлөвлөлтөд тавигдах шаардлага
6.1 Орц
6.1.1. Олон нийтийн ба үйлдвэрийн барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтрэх боломжтой нэг гарц төлөвлөнө. Энэ нь газрын дээр доорх түвшинг барилгатай холбож хөгжлийн бэрхшээлтэй иргэн газрын гадаргатай саадгүй холбогдох боломж юм. Олон айлын орон сууцны барилгад бүх орц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтрэх боломжтой байна. Олон нийтийн барилга байгууламжийн орох хаалганы гадна талд байрлах дуудах төхөөрөмж эсвэл орох үед хүлээн авах ажилтантай холбоо барих хэрэгслийг үйлчлүүлэгчид ашиглаж болох ба хүлээн авч зохион байгуулах үйл явцыг тооцож зураг төслийн даалгаварт тусгаж өгнө.
6.1.2. Барилга байгууламжид саадгүй нэвтрэхэд зориулж явган иргэний зам, үүдний гонхны шалны түвшний өндрийн ялгааг хамгийн бага хэмжээнд байхаар төлөвлөнө. Орох хаалганы тавцан нь газрын түвшнээс өндрийн зөрүүтэй бол шат ба налуу зам төлөвлөнө. Тэдгээрийн бариул нь тулгуурт суурин төхөөрөмжүүдийн техникийн шаардлагад нийцсэн байна. Барилга байгууламжийн гол хаалганы дэргэдэх шатны өргөн 4.0 м ба түүнээс дээш байвал бариулыг хоёр захаар нь болон голоор нь байрлуулахаар төлөвлөнө.
Гадна налуу замын налуулга нь 1:20 (5%) -иас их эгц байж болохгүй. Хэрэв барилгын гадна талбай эсвэл газар доорх байгууламжийн зай талбай хязгаарлагдмал, налуу замын маршийн урт 6.0 м-ээс хэтрэхгүй бол 1:12 (8%) -иас ихгүй төлөвлөхийг зөвшөөрнө. Налуу зам төлөвлөх параметр хэмжээг 5.1.15-д заасан болно.
6.1.3. Архитектур, соёлын дурсгалт барилга байгууламжид эсвэл түр барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэний саадгүй нэвтрэх боломжийг хангахад зориулж зөөвөрлөж угсрах боломжтой налуу замыг түр хугацаанд ашиглахаар төлөвлөнө. Зөөврийн налуу замын өргөн нь багадаа 0.75 м, суурин хөдөлгөөнгүй налуу замын налуулга нь нормативт утгатай ойролцоо байна.
6.1.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтрэх ая тухтай байдлыг хангах зорилгоор үүдний талбайг саравчтай, ус зайлуулах системтэй орон нутгийн цаг уурын нөхцөлөөс хамааруулж шатны гишгүүр, налуу замын гадаргууг халдаг байдлаар төлөвлөж болно. Налуу замаар холбогдсон орох хаалганы дэргэдэх талбайн хэмжээ багадаа 2.2 м х 2.2 м байна.
Тайлбар – Шатны үргэлжилсэн гишгүүр, талбайн гадаргууг халаах шаардлагатай эсэхийг төслийн даалгаварт зааж өгнө.
Орцны үүдний талбай ба гонхны хэсгийн шалны гадаргуу нь хатуу бөгөөд чийгтэй үед халтиргаа, гулгаа үүсэхээргүй буюу хөндлөн налуу нь 1% - 2% байна.
6.1.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг саадгүй нэвтрүүлэхэд зориулж, шинээр баригдаж буй барилга байгууламжийн гадна хаалганы өргөн нь багадаа 1.2 м байна. Хаалга хоёр хавтастай бол нэг хавтасны өргөн нь 0.9 м, харин сэргээн засварлалт, их засвар хийх барилга байгууламжийн орох хаалганы өргөн нь орон зайнаас хамаараад 0.9 м -1.2 м байж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зорчих замд хоёр тийшээ савж онгойдог, эргэлддэг хаалга төлөвлөж болохгүй. Хаалгыг 50 нм-ээс хэтрэхгүй хүчээр онгойлгохоор төлөвлөнө.
Гадна хаалганы хавтсыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглахад зориулж гадны нөлөөлөл, цохилтод тэсвэртэй тунгалаг шилэн нэвт харах цонхтой төлөвлөнө. Цонхны дээд ирмэг шалнаас 1.6 м-ээс багагүй, доод ирмэг нь 1.0 м-ээс ихгүй зайд байрлана. Хаалганд гаргах жижиг цонхыг 0.15 м-ээс багагүй өргөнтэй, хаалганы голоос бариул хүртэлх зайд төлөвлөнө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтрэх хаалгууд нь 0.014 м - 0.025 м-ээс ихгүй өндөр босготой байхыг зөвшөөрнө.
Нүүлгэн шилжүүлэлтийн үед нэвтрэх хаалганы түгжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гараар дарж онгойдог бариултай байхаар урьдчилан тооцно.
6.1.6. Барилгын гадна орц, дотор хаалга, хана, хашлага ба хамар ханыг цохилтод тэсвэртэй зориулалтын шилэн хавтанцраар төлөвлөж болно. Ийм шилэн хаалга, хамар ханан дээр хурц тод өнгөөр 0.1 м-ээс багагүй өндөртэй, 0.2 м-ээс багагүй өргөнтэй тэгш өнцөгт гурвалжин хэлбэрийн, эсвэл 0.1 м - 0.2 м-ийн диаметртэй дугуй хэлбэрийн тэмдэг, тэмдэглэгээг урьдчилан тооцож байрлуулна. Эрс тэс өнгөөр ялгаж тодотгосон тэмдэглэгээг 0.9 м - 1.0 м ба 1.3 м - 1.4 м гэсэн хоёр түвшинд байрлуулахыг төлөвлөлтөд урьдчилан тооцно.
Тайлбар – Эрс тэс өнгөөр ялгаж тодотгосон тэмдэглэгээг чимэглэлийн гар зураг эсвэл компаний тэмдэг, хээ угалзаар орлуулж тодотгохыг зөвшөөрнө.
6.1.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтрэхийг тооцож гол орцны хаалгыг автоматаар, гараар болон механикаар онгойлгож ашиглахаар төлөвлөнө. Тэдгээр хаалгыг яаж ашиглах, барилгад саадгүй нэвтрэхийг заасан таних тэмдэг, тэмдэглэгээг байрлуулна.
Нүүлгэн шилжүүлэлтийн зам дээр төлөвлөсөн гүйдэг хаалгыг галын аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх нөхцөлд ашиглахаар тооцож төлөвлөнө.
6.1.8. Шулуун хөдөлгөөнтэй замд нэг тал руу онгойдог хаалгатай гонхны хаалт ба гонхны өргөн 1.6 м-ээс бага, гүн нь 2.45 м-ээс багагүй байна.
Гүйдэг хаалгыг дараалуулан зохион байгуулахаар бол тэдгээрийн хоорондох чөлөөт зай 1.4 м-ээс багагүй, хаалганы хоорондох орон зайд дотогш онгойх хаалганы хавтасны өргөнийг нэмж тооцно.
Хаалганы бариул талын орон зай нь хаалгыг түлхэж нээхэд 0.3 м-ээс багагүй, татаж нээхэд 0.6 м-ээс багагүй байна.
Үүдний гонхны гүний хэмжээ 1.8 м-ээс 1.5 м хүртэл хэмжээтэй бол түүний өргөн 2.3 м-ээс багагүй байна.
Үүдний гонх болон шатны хонгил, нүүлгэн шилжүүлэх гарцын хэсэгт толь болон шилэн хана (гадаргуу), хаалганд толь байрлуулахыг зөвшөөрөхгүй.
Гонх эсвэл орцны талбай ба гонхны шаланд гаргасан ус цуглуулж, ус зайлуулах хоолойн сараалжийг шалны хучилтын гадаргуутай ижил түвшинд суурилуулахаар төлөвлөнө.
Барилгын орцны өмнөх ус зайлуулах сараалжийг гүйдэг хаалганаас 0.9 м зайд, эвхэгдэж дэлгэгддэг хаалганы өмнө 0.3 м-ийн зайд байрлах сэрэмжлүүлэгч-эрс тэс ялгарал бүхий заагчийн өмнө төлөвлөнө.
Үүдний гонхны хэсэгт ус зайлуулах хоолойн сараалжийг байрлуулахаар бол эрс тэс ялгарал бүхий сэрэмжлүүлэх заагчийг төлөвлөхгүй. Энэ тохиолдолд ус зайлуулах хоолойн сараалжийг орцны гадагш онгойх хаалганаас 0.3 м-ийн зайд байрлуулахаар төлөвлөнө.
6.1.9. Орцны шалган нэвтрүүлэх хэсэгт үнэмлэх шалгах автомат төхөөрөмжийг төлөвлөх ба тэргэнцэртэй иргэн үнэмлэхээ шалгуулахад зориулж автомат хаалганы орон зайн өргөн 0.9 м-ээс багагүй байна.
Тэргэнцэртэй болон бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд зориулж автоматаар эргэдэг хаалганы хажуу талд нэмэлт гарц төлөвлөхийг урьдчилан тооцно.
6.2 Барилгын дотор зорчих зам
Хэвтээ чиглэлийн хөдөлгөөний уялдаа холбоо
6.2.1 Барилга байгууламжийн дотор орон зай, байр, бүс, өрөө тасалгаа руу зорчих замыг барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зам төлөвлөх шаардлагуудтай уялдуулан төлөвлөнө.
Хонгил болон галерейн зорчих замын өргөн:
- Тэргэнцрээр нэг чиглэлд зорчих зам - 1.5 м;
- Зөрөх хөдөлгөөнтэй зам - 1.8 м-ээс багагүй байна;
- Бусад барилгад зорчих замын өргөн 2.0 м-ээс багагүй байна.
Тэргэнцэртэй иргэн зорчих хамгийн бага орон зайг хонгилд хангасан байна. Тухайлбал: 900-ын эргэлтэнд зориулж 1.2 м x 1.2 м-тэй тэнцүү талбай, 1800-ын эргэлтэнд зориулж 1.4 м-ийн диаметртэй тэнцүү талбай төлөвлөнө.
Хонгилын төгсгөлд тэргэнцрээр 1800 эргэх бололцоог хангасан талбай төлөвлөнө. Барилгын урт, өргөний чиглэлд гаргасан нэвтрэх гарцын өндөр 2.1 м-ээс багагүй байна.
Тайлбар: Барилгыг сэргээн засварлах зураг төсөлд тэргэнцэрт зориулж 2 м урт, 1.8 м-ийн өргөн хажуу халаасыг хонгилын хажууд төлөвлөх тохиолдолд дараагийн жижиг хонгилын өргөнийг багасган төлөвлөж болно.
6.2.2 Янз бүрийн мебель, тоног төхөөрөмж рүү дөхөж очих замын өргөн 0.9 м-ээс багагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэргэнцрээр бие дааж 90о эргэхэд зориулж 1.2 м-ээс багагүй, 1800-ийн эргэхэд зориулж 1.4 м-ээс багагүй диаметртэй талбай төлөвлөнө. Тэргэнцрээр эргэж буцах зэрэг янз бүрийн хөдөлгөөн хийхэд зориулж хаалганы өмнөх орон зайн гүний хэмжээ хаалгыг түлхэж онгойлгох бол 1.2 м-ээс, татаж онгойлгох бол 1.5 м-ээс, өргөн нь 1.5 м-ээс багагүй байна. Мебель тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өрөөнд орж гарах гарцын өргөн 1.2м-ээс багагүй байна.
6.2.3 Эдэлбэр газрын талбайн холбогч зам дээр нэвтрэх хаалганы өмнө хөдөлгөөний явах чиглэлийн дагуу шатны хонгилын орц, шатны гишгүүрийн эхлэл төгсгөл болон байнгын байршилтай саадыг урьдчилан анхааруулж төлөвлөсөн заагч, хөтөч хавтанцар дээрх товгор дүрсийн гүн 0.5 мм - 0.6 мм, өндөр 0.4 мм байна. Урьдчилан анхааруулах хөтөч хавтанцран заагч нь:
- Саад болох зүйлээс хөдөлгөөний зорчих хэсэг рүү хаалга нь онгойдог бол хаалганы хавтаснаас 0.3 м-ийн зайд;
- Зөрөх хөдөлгөөний хэсэг рүү хаалга онгойх бол уг хаалганы хавтаснаас түүний өргөний хэмжээтэй зайд байрлуулна.
- Шатны талбайд гарахын өмнө, хаалгагүй нэвт гарах гарцын дундуур тасралтгүй байрлуулна.
- Задгай шатаар зорчих дээд доод гишгүүрийн захаас 0.3 м-т байрлуулна. (Шатны маршийн хийцлэлээр шатны талбайг хувааж, зорчих гишгүүрээр холбосон бол шатны талбайн өргөнөөс хамаарахгүйгээр заагчийг тасралтгүй холбож байрлуулах)
Үзвэрийн зориулалттай, музей, түүх соёлын өвийн, архитектурын дурсгалт барилгууд болон тэдгээртэй адилтгах бусад барилгын өрөө тасалгаанд хөтөч хавтанцран заагчийг эсрэг тэсрэг өнгийн ялгарлаар төлөвлөж хэрэглэх эсэхийг зургийн даалгаварт заана.
6.2.4. Тууш зорчиход зориулж хананд гаргасан нэвт нүх, хаалганы хавтасны өргөн, өрөө тасалгаа ба хонгилоос шатны хонгил руу гарах гарцын өргөны хэмжээ 0.9 м-ээс багагүй байна. Хананд гаргасан нэвт нүхний өргөн 1.0 м-ээс их, өрөө тасалгааг холбосон нэвтрэх гарцын өргөн 1.2 м-ээс багагүй байна. Хаалга босгогүй ба шал нь өндөр уналтгүй, тэгш байна. Орон сууц, нийтийн ба хүүхдийн дотуур байранд орох хаалга, тагт болон лоожид гарах хаалганд босго ба хаалт төлөвлөх тохиолдолд түүний өндөр 0.014 м-ээс ихгүй байна.
6.2.5. Барилгын давхар бүрт тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн орчноо харах амрахад зориулж 2-оос цөөнгүй орон зай байрыг урьдчилан тооцож төлөвлөнө. Давхрын хэсэг их урт бол 25 м - 30 м тутамд амрах бүс төлөвлөнө.
6.2.6. Барилгын доторх бүтээц элемент ба тоног хэрэгсэл, чимэглэлийн элементүүдийг хөдөлгөөний замын талбайд багтааж эсвэл ханан дээр өлгөх бол захын ирмэгүүдийг дугуйлж, өнгийлтийн (зузаан) хэмжээ 0.1 м, шалнаас 0.7 м - 2.1 м-т байрлуулна. Хэрвээ хананаас элементийн өнгийлт 0.1 м-ээс их тохиолдолд түүний доорх орон зайд таягтай иргэн мэдрэх 0.05 м-ээс багагүй өндөртэй хашлага төлөвлөнө. Тусгаар, тулгуур бүтээц дээр заагч тэмдэг болон бусад жижиг хэрэгслүүдийг байрлуулах бол 0.3 м-ээс илүү гаргаж болохгүй. Шатны үргэлжилсэн гишгүүрийн доорх орон зай, барилгын дотор өлгөсөн бусад элементүүдийн өндөр 2.1 м-ээс багагүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ бүсэд нэвтрэхийг хориглож хашлага хаалт бусад төхөөрөмжийг төлөвлөнө.
6.2.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өрөө тасалгаанд саадгүй нэвтрэхэд хивсний үсний гүн 0.013 м-ээс урт байхыг зөвшөөрөхгүй. Зорчих замын хивсэнцэр гадаргууг төрөл бүрийн гадаргуутай нийлүүлж, захаар нь зай завсаргүй нарийн хөвөө модоор дарж холбон, нягт бэхэлнэ.
Босоо чиглэлд зорчих хөдөлгөөний уялдаа холбоо
Шат ба налуу зам
6.2.8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтэрч зорчиход зориулж барилга байгууламжийн шалны өндрийн ялгааг холбож, шат, налуу зам эсвэл өргөх төхөөрөмжийг урьдчилан тооцож төлөвлөнө. Иргэн хальтирч унахаас хамгаалахад зориулж өрөөний ажлын байрны шалны налууг дагуулж өндөр хашлагыг урьдчилан тооцож төлөвлөнө. Шатны гишгүүр нь тэгш, биржгэр гадаргуутай, илүү гарсан доголгүй байна. Гишгүүрийн даацын хавирга болон ирмэгийг 0.05 м-ийн радиусаар дугуйлж засна. Гишгүүрийн хажуугийн хэсэг ханатай холбогдоогүй зайтай бол иргэний хөл болон таяг халтирахаас урьдчилан хамгаалж 0.02 м-ээс багагүй өндөртэй хашлага болон бусад хэрэгслээр тоноглоно. Гишгүүрийн гишгэх хэсгийн өргөн 0.3 м (0.28 м - 0.35 м), өндөр нь 0.1 5 м (0.13 м - 0.17 м) байна. Гишгэх хавтгай нь тулгуургүй задгай, өнгөлсөн гилгэр, тунгалаг материалаар хийхийг болон нэг шатны гишгүүрийн урт өргөн нь янз бүр байхыг зөвшөөрөхгүй. Нэг шатны эхлэл төгсгөлийн гишгүүрийн гадаргуу дээр халтирахаас хамгаалж 0.08 м - 0.1 м-ийн өргөнтэй шар өнгийн нэг болон хэд хэдэн зурвасыг өнгөөр ялгаж тэмдэглэнэ. Хальтрахаас хамгаалсан бүсийг фото гэрлэн гадаргуугаар өнгөний ялгарал гарган бүрж хэрэглэхийг зөвшөөрнө. Энэ тухай төслийн даалгаварт тусгана. Захын гишгүүрийн тавцан ба өнгөөр ялгасан бүсийн хоорондох зай нь 0.03 м - 0.04 м байна. Энэ тохиолдолд шат нь хэд хэдэн маршаас бүрдэж байвал шатны эхлэл төгсгөл бүрт хөтөч хавтанцран зурвасыг төлөвлөнө. Шатны марш нь 4 м ба түүнээс илүү бол голоор нь болон хоёр захаар нь үргэлжилсэн бариул төлөвлөнө. Бариул болон хашлагын уртын дагуух өндрийн болон налуулгын хүлцэх алдааны хязгаар +0.03 м байх ёстой.
6.2.9. Налуу замын (маршийн) нэг хавтгайн өргөлтийн хамгийн их хэмжээ нь 0.45м-ээс, налуулга нь 1:20 (5%)-оос хэтрэхгүй байна. Зорчих замын шалны өндрийн уналт 0.2м бол налуу замын налуулгыг 1:10 (10%)-аас багагүй төлөвлөхийг зөвшөөрнө. Босоо чиглэлийн налуу талбайн өргөлт 0.5 м-ээс хэтрээгүй тохиолдолд (барилгын дотор болон түр байгууламж эсвэл дэд бүтцийн барилгад) налуу замын налуулгын хамгийн их хэмжээ 1:12 (8%) байхыг зөвшөөрнө. Барилга байгууламжийг сэргээж шинэчлэх, их засварт оруулах зураг төсөл, баригдсан барилгад налуу зам төлөвлөх бол түүний налуулгын хязгаар 1:20 (5%)-оос 1:12 (8%) байна. Өндрийн уналтын хэмжээ 3.0 м-ээс их тохиолдолд налуу замыг цахилгаан шат, өргүүр, өргөх тавцангаар орлуулж төлөвлөнө. Онцгой тохиолдолд мушгиа хэлбэрийн налуу замыг урьдчилан тооцож төлөвлөнө. Мушгиа хэлбэрийн налуу замын өргөн нь тэргэнцрээр бүрэн эргэхэд зориулж 2.0 м-ээс багагүй байна. Шулуун зорчих замд эргэх хөдөлгөөн хийх бол налуу замын тэгш тавцан 1.5 м-ээс багагүй, мушгиа замын тавцангийн талбай 2.0 м-ээс багагүй хэмжээтэй байж болно. Налуу замын чиглэл өөрчлөгдөх бүрт тэгш талбай төлөвлөнө. Налуу замын эхлэл төгсгөлд 1.5 м x 1.5 м-ийн хэмжээтэй чөлөөт орон зай төлөвлөнө. Зорчих гол зам дээрх налуу зам, шатны өргөны хэмжээг 6.2.1-д зөвшөөрсөн зорчих замын өргөнөөр тооцно. Энэ тохиолдолд бариулын өндрийг налуу замын өргөний хэмжээгээр тооцно. 0.8 м-ээс багагүй өргөнтэй налуу зам дээр тоноглолууд нь 250 кг/м2-аас багагүй ачаалал даахаар тооцогдсон байхаас гадна байнгын суурилагдсан налуу замын талбай дагууд уг шаардлагыг хангасан байна.
6.2.10. Налуу зам, шатны хоёр хажуу ирмэгийн дагуу иргэний хөл ба таяг халтирахаас урьдчилан сэргийлж 0.05 м-ийн өндөртэй хашлагыг урьдаас тооцож төлөвлөнө. Налуу зам болон шатны эхлэл төгсгөлийн тэгш гадаргуу нь бусад гадаргуугаас ялгарч харагдахаар төлөвлөнө. Налуу замын хязгаарыг мэдрэхэд зориулж гэрэлтэх туузан хальс, гэрлэн чийдэн хэрэглэж тодотгохыг зөвшөөрнө. Хөдөлгөөний чигийг заах зориулалттай гүдгэр, хотгор ялгарал бүхий хөтөч хавтанцрыг налуу замын өмнө төлөвлөж болохгүй.
6.2.11. Задгай шат ба налуу замын хоёр захаар бариултай (гадаргуугийн өндрийн уналт 0.45 м-ээс их тохиолдолд) хашлага хийцийг төлөвлөнө. Бариулыг 0.9м-ийн өндөрт, налуу замын нэмэлт бариулыг 0.7 м-т төлөвлөхийг зөвшөөрнө.
Налуу замын дагуух дээд доод бариулыг босоо нэг хавтгайд байрлуулна. Шатны бариулыг хашлагын дотор талаар шатны хашлагын дагуу тасралтгүй байрлуулан төлөвлөнө. Нэг чиглэлийн хөдөлгөөнтэй налуу замын хоёр талын бариулын хоорондох зай 0.9 м - 1.0 м байна.
Шат болон налуу замын бариулын төгсгөлийн догол мөрийг хэвтээ чиглэлд 0.3 м үргэлжлүүлж дуусгах нь "хөдөлгөөний аюулгүй гүйцэтгэлийг" хангаж буй арга хэмжээ гэдгийг зөвлөж байна. Налуу зам ба шатны бариулыг даацын гол тулгуур бүтээцтэй холбож бэхэлнэ.
6.2.12. Гараар атгах дугуй хэлбэрийн бариулын диаметр 0.03 м - 0.05 м байна. Бариулыг барзгар гадаргуутай хананаас 0.06 м, тэгш гилгэр гадаргуутай хананаас 0.045 м-ээс багагүй зайд хөндийрүүлж төлөвлөнө. Шатны дээд ба хажуугийн хэсэг, олон нийтийн барилгын шатны бариулын гадаргууд давхруудыг заасан брайл үсэг, тоон товгор тэмдэглэгээ болон бариулын төгсгөлд анхааруулах зурвасан ялтас байрлуулахыг төлөвлөлтөд зааж өгнө.
Цахилгаан шат, өргүүрт тавцан ба урсдаг шат
6.2.13. Барилгын үндсэн орц ба дээд доод давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэний бууж суух, саадгүй зорчих байдлыг хангах зорилгоор өргүүрт тавцан эсвэл цахилгаан шатаар тоноглоно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулсан цахилгаан шатны тоо, хэмжээ, шинж чанарыг сонгохдоо барилгад зорчих хөгжлийн бэрхшээлтэй иргэний хамгийн их тоо ба цахилгаан шатны жагсаалтыг үндэслэнэ. Олон нийтийн ба үйлдвэрийн зориулалттай шинэ барилгын цахилгаан шатны хаалганы өргөн 0.9 м түүнээс их байж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг саадгүй явж нэвтрэхэд зориулж давхар бүрийн түвшинд цахилгаан шат, өргүүрт тавцан ба шалны гадаргуугийн хоорондох түвшний зөрүү + 0.01 м байна.
6.2.14. Зорчигчийн цахилгаан шатны бүхээгийн орон зайн хэмжээ нь тэргэнцэртэй иргэн чөлөөтэй эргэх, туслах иргэний орон зайг хангахад зориулж багадаа 1100 мм x 1400 мм (өргөн, гүн) байна. Цахилгаан шатны ажиллагааг хянах, зорчигчид диспетчертэй холбоо барихад зориулж цахилгаан шатыг хяналтын хэрэгслээр тоноглож болно.
6.2.15. Олон сууцтай орон сууцны барилгад зориулсан цахилгаан шатны даац, хурдыг хавсралтаас сонгож болно. Эдгээр цахилгаан шатны ачаа даац 630 ба 1000кг, орон зайн хэмжээ нь 1100 мм x 2100 мм эсвэл 2100 мм x 1100 мм байвал төлөвлөлтөд тусгахыг зөвлөж байна. Биеийн тамирын зорилго үйл ажиллагааг тодорхой тогтоосон биеийн тамир спортын объектод тамирчдын зорчих замыг тоноглох, спортын тэргэнцрийг зорчих хөдөлгөөнд давхар ашиглахад зориулж 1.2 м-ийн өргөн хаалгатай, 2000 x1400 мм-ээс багагүй орон зайн хэмжээтэй цахилгаан шатыг хэрэглэхээр төлөвлөж болно. Үзэгчдийн хөдөлгөөний зам дагуух цахилгаан шатны тоо, овор хэмжээг ерөнхий дүрмээр тооцохыг зөвшөөрнө.
6.2.16. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг саадгүй нэвтрэхэд зориулж цахилгаан шатны дотор орон зайд мэдээллийн дуут болон гэрлэн дохиолол, толийг төлөвлөнө. Цахилгаан шатнаас гарах хаалганы эсрэг талын хананд давхрын дугаарыг 0.1 м-ээс багагүй хэмжээгээр дүрсэлсэн тоогоор, ханын өнгөнөөс ялгагдахаар бичнэ. Эсрэг хананд ханын шүүгээ, мебель тоноглол байрлуулах бол цахилгаан шатны орох хаалганы хажуу талд давхрын дугаар тэмдэглэхийг төлөвлөлтөд зааж өгнө. Хэрвээ барилгын бүх цахилгаан шатны нэвтрэх хэсэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчиход зориулж тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах шаардлагагүй.
6.2.17. Тулгуур эрхтэний гэмтэлтэй түүний дотор тэргэнцэртэй иргэн шатны хэсгийг даван туулахад зориулж өргүүрт тавцанг нормын шаардлагатай уялдуулан урьдчилан тооцож төлөвлөнө. Өргүүрт тавцангийн өмнө хэсэгт 1.6 м x 1.6 м-ээс багагүй хэмжээтэй чөлөөт орон зайг төлөвлөнө. Өргүүрт тавцангийн ашиглалтын үйл явцыг хянах зорилгоор алслагдсан операторийн ажлын байранд мэдээллийг хүргэх, өргүүрт тавцанг харж хянах автомат хэрэгслээр тоноглоно.
6.2.18. Харааны бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг хангахад зориулж зорчигчдын урсдаг шат ба туузан замын захын хэсгийг аюулгүйн заагчаар (ялгамж бүхий товгор хонхор гадаргуун хавтанцар) тоноглосон байх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих үндсэн зам дээр урсдаг туузан зам, шат төлөвлөгдсөн бол түүний өмнө 1.0 м-ийн өндөр хашлагыг урсдаг шатны гишгүүр, туузны өргөнөөс багагүй өргөнтэй бэлтгэж байрлуулахыг төлөвлөлтөнд тусгана.
Нүүлгэн шилжүүлэх зам
6.2.19. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний бие сэтгэхүйн байдлыг харгалзан үзэж барилга байгууламжийн дотор тэдэнд тухайлан зориулсан орон зай, байрын тоог үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах шаардлагуудтай уялдуулан тогтооно.
6.2.20. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний байнга байдаг ба үйлчлүүлдэг орон зай байрын байрлалыг барилгаас гадагш нүүлгэн шилжүүлэх гарц хүртэл хамгийн боломжит зайд төлөвлөнө.
6.2.21. Тусгай байгууллагын барилгад хэвтээ чиглэлийн аваарын замын өндөр 2.0 м-ээс багагүй байна. Тухайн замыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглах бол өргөний хэмжээ:
- Өрөөнүүдэд 15-ээс дээш иргэн байна гэж тооцвол хаалганы өргөн 0.9 м-ээс багагүй;
- бусад тохиолдолд өрөөнд хүрч очих, нэвтэрч орох, гарах, явахад зориулсан хаалга ба нэвт гарах нүхний өргөн 1.2 м-ээс багагүй;
- Сууц хоорондын хонгил, тагт, үргэлжилсэн тагт руу (лодж) шилжих хөдөлгөөн хийх (хаалга дотогш онгойх тохиолдолд) замын өргөн 1.5 м-ээс багагүй;
- Аваарын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглах хонгилын өргөн 6.2.1-д зааснаас багагүй төлөвлөнө.
6.2.22. Аваарын үед барилгын хоёр ба түүнээс дээших давхраас гадагш ил задгай, зөвшөөрөгдсөн талбайд ажилтан, албан хаагчид нүүлгэн шилжүүлэх зам, налуу замаар гарч болно.
6.2.23. Хананд гаргасан хаалга, нээлттэй гарц, өрөө тасалгаанаас хонгил, шатны хонгил руу гарах гарцын өргөн 0.9 м-ээс багагүй байна. Үргэлжлэх ханын хажуу талд эсвэл төгсгөлд зорчих хэсгийн өргөнөөр буюу 1.2 м-ээс багагүй хэмжээтэй нээлттэй гарц төлөвлөж болно. Нүүлгэн шилжүүлэх зам дээр байрлалтай хаалганы хавтсыг хананаас ялгарах өнгөөр будна.
6.2.24. Хүртээмжтэй шатны өргөн 1.35 м байна.
6.2.25. Хэрвээ барилга байгууламжийн давхар бүрээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг цаг тухайд нь нүүлгэн шилжүүлэх боломжгүй тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг галын аюулаас тусгаарлаж амь аврах хүртэл байх аюулгүйн бүсийг давхар бүрт урьдчилан тооцож төлөвлөнө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан өрөө болон барилгын давхрын алслагдсан цэгээс гарах хаалга ба аюулгүйн бүс хүртэлх зайн зөвшөөрөгдөх хязгаарыг тооцоогоор тодорхойлно. Урьдчилж төлөвлөсөн аюулгүйн бүсүүд тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан цахилгаан шат, өмнө талдаа талбайтай цахилгаан шат, галаас тусгаарлаж (1) тээвэрлэхэд зориулсан цахилгаан шатны задгай талбай эсвэл шатны хонгилын талбайнуудаас утаа үл нэвтрүүлэх шатны хонгил хүртэл 15 м-ээс ихгүй зайд байршихаар төлөвлөнө. Цахилгаан шатны хэрэгцээт тоог тодорхойлох тооцоог хавсралт А-д зааж өгсөн.
6.2.26. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан аюулгүйн бүсийн талбайг урьдчилан тооцсон байна. Нэг иргэнд оногдох талбайд үндэслэж давхар бүрт аюулгүй бүсийн талбайг үлдээх, нэг удаагийн явалтаар аврах, тэд нааш цааш явах, эргэлдэх хөдөлгөөн хийх, боломжийг хангахад:
- Тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд - 2.4 0 м2/ иргэн;
- Туслах иргэнтэй бол - 2.65 м2/ иргэн;
- Бие даан зорчиж явах хөгжлийн бэрхшээлтэй иргэнд - 0.75 м2/ иргэн;
- Туслагчийн тусламжтай зорчих хөгжлийн бэрхшээлтэй иргэнд - 1.0 м2/ иргэн талбай оногдоно.
Утаа үл нэвтрүүлэх шатны хонгилын аюулгүй бүсийг ажилтан, албан хаагчид ашиглах үндэслэлээр аваарын зам, шатны хонгилын талбайн хэмжээ ба налуу замын хэмжээг төсөллөсөн бүсийн хэмжээнээс хамааруулан зайлшгүй томсгож болно.
6.2.27. Аюулгүйн бүсийн өрөө нь бусад өрөөнүүдээс тусгаарлагдсан байх, хонгилын галын аюулын эсрэг 2 дугаар төрлийн хана (1-р төрлийн хамар ханууд) ба давхар хоорондын хучилт, цонх хаалга суулгасан галын аюулгүйн эсрэг 3 дугаар төрлийн ханаар тусгаарлагдсан өрөө нь утаа нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөнө.
6.2.28. Барилга байгууламжийн аюулгүйн бүс бүрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж тоноглох зохицуулалтыг төлөвлөлтөнд зайлшгүй тусгана. Тухайлбал, аваарын гэрэлтүүлэг, 24 цаг ажиллах жижүүр, албан ажилтаны өрөө эсвэл галын постын өрөө, диспетчертэй дүрс бичлэг ба үг яриагаар холбогдох тоног төхөөрөмжөөр аюулгүйн бүс тоноглогдоно.
6.2.29. Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг саадгүй нэвтрүүлж, нүүлгэн шилжүүлэх зорилгоор шат бүрийн дээд доод гишгүүрийн өмнө хэсэгт 6.2.8-д заасан шаардлагатай уялдуулан эсрэг тэсрэг өнгийн болон фото гэрлэн ялгарал бүхий зурвас төлөвлөнө. Иргэний барилга байгууламжид нүүлгэн шилжүүлэх замын дагуух шатны бариул нь хүрээлэн буй орчноос өнгө, хэлбэрээрээ ялгарч байна. Харанхуй бүрэнхий нөхцөлд зохиомол гэрэлтүүлгийн эх үүсвэр эсвэл фото гэрэлтүүлгэн материал хэрэглэж хурц тод ялгарлыг бий болгож болно.
6.2.30. Гадна талын нүүлгэн шилжүүлэх шатаар (3-р төрлийн шат) нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрнө. Шаардлагуудыг 6.2.21-ээс харж болно.
- Шат нь цонх хаалганаас 1.0 м-ээс багагүй зайд байрлах;
- Шат нь аваарын гэрэлтүүлэгтэй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан нүүлгэн шилжүүлэх замын гадна талд нээлттэй металл шат төлөвлөхийг зөвшөөрөхгүй.
6.2.31. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын эсвэл түр зуурын хугацаанд амьдрах барилга байгууламж
хонгил, цахилгаан шатны холл, шатны хонгилын хаалгыг онгойлгох хаах дараах аргуудын аль нэгийг урьдчилж тооцно.
- Гал унтраах автомат төхөөрөмж эсвэл галын автомат дохиолол өөрөө ажиллах үед хаалга автоматаар хаагддаг байх;
- Галын пост ба хамгаалалтын постоос (холын зайнаас удирдаж) хаалгыг хаах;
- Хаалгыг орон байр дахь байршлаар нь механик ба автомат ажиллагаатай гэж хувааж тоноглож болно.
6.2.32. Олон нийт, үйлдвэрийн зориулалттай барилгын нүүлгэн шилжүүлэх замын эхлэл төгсгөл дэх гэрэлтүүлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан байранд үзүүлэх тусламж үйлчилгээний шаардлагуудтай харьцуулахад нэг алхмаар дээшлүүлсэн шийдэл гэж үзэж болно. Зэрэгцээ өрөө ба бүсийн хоорондох гэрэлтүүлгийн бүдгэрэлт 1:4-ээс илүү байж болохгүйг төлөвлөлтөнд анхаарах.
6.3 Ариун цэврийн өрөө тасалгаа
6.3.1. Иргэдэд үйлчлэх зориулалттай бүх төрлийн барилгын ариун цэвэр, эрүүл ахуйн өрөө тасалгааны хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж бие засах өрөө, усанд орох өрөө, хувцас солих өрөөг тусгайлан тоноглож саадгүй нэвтрэх боломжтой төлөвлөнө.
6.3.2. Олон нийтийн барилгад төлөвлөх ариун цэврийн өрөөний нийт талбайн 5%-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж төлөвлөх ба энэ нь бүх иргэдэд нээлттэй байна. Боловсролын байгууллагын ариун цэврийн өрөө тасалгааны хэсэгт байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчдад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөөний тоо хэмжээг зураг төслийн даалгаварт тусгана.
6.3.3. Нийтийн ариун цэврийн өрөөний хэсэгт тэргэнцэртэй 15 иргэн тутамд 1 өрөө байхаар тооцож түгээмэл зориулалттай ариун цэврийн өрөөг төлөвлөнө. Ийм төрлийн ариун цэврийн өрөөг барилгад үйлчилгээ үзүүлэх үндсэн бүсээс эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ажлын байрны байршлаас 40 м-ээс холгүй зайд төлөвлөнө. Ариун цэврийн өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүйсийн ялгаа болон туслах хүнтэй орох байдлаас хамааруулж түгээмэл зориулалттай ариун цэврийн өрөөг бусад ариун цэврийн өрөөнөөс тусдаа орцтой төлөвлөнө.
Олон нийтийн барилгын ариун цэврийн өрөөг тэргэнцэр болон бусад хэрэгсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж өргөн 1.65 м, урт 1.8 м, хаалганы өргөн 0.9 м-ээс багагүй ба босгогүй төлөвлөнө.
6.3.4. Нийтийн ариун цэврийн өрөөний хэсэгт саадгүй нэвтрэх боломжтой бүхээгийн байгуулалтын хэмжээ: өргөн - 1.65 м, гүн - 2.2 м, хаалганы өргөн - 0.9 м-ээс багагүй байна. Ариун цэврийн өрөөний суултуурын хажуу талд тэргэнцрийг байрлуулахад зориулж хамгийн багадаа 0.8 м өргөн зай гаргаж, хувцас, таяг болон бусад хэрэгсэл өлгөх дэгээ төлөвлөнө. Бүхээгт тэргэнцэр саадгүй эргэх 1.4 м-ийн диаметртэй талбай төлөвлөнө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ариун цэврийн өрөө, бусад өрөөний хаалгыг гадагш онгойхоор төлөвлөнө.
Тайлбар: Ашиглаж буй тоног төхөөрөмжийн байршил, хэмжээнээс хамаарч ариун цэврийн түгээмэл (тусгай) зориулалттай өрөөнд саадгүй нэвтрэх хэмжээ өөр өөр байж болно.
Бүх иргэн, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглахад зориулсан ариун цэврийн түгээмэл зориулалттай өрөө болон бусад ариун цэвэр-эрүүл ахуйн зориулалттай өрөө тасалгаанд суурин болон эвхдэг тулгуур бариул, эргэлддэг, эвхэгддэг суултуурын суудал суурилуулах боломжтой төлөвлөнө. Олон зориулалттай бүхээгийн өргөн - 2.2 м, гүн - 2.25 м-ээс багагүй хэмжээтэй байна.
Хэд хэдэн писсуараас нэгийг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж төлөвлөх ба писсуарын онгойвч хүртэлх өндөр 0.4м-ээс ихгүй байна. Нурууны тулгууртай суултуурын өндөр нь 0.45 м - 0.5 м, урт нь 0.7 м ба энэ суултуурыг амьдралд их хэрэглэнэ. Нийтийн шүршүүрийн өрөөнд, тэргэнцэртэй иргэнд зориулж хамгийн багадаа 1 шүршүүрийг тоноглох ба энэ бүхээгийн өмнөх зайг саадгүй орох боломжтой төлөвлөнө.
6.3.5 Тулгуур эрхтэн болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан шүршүүрийн өрөөнийур эрхтэн болон харааны бэнь хальтардаггүй, бүхээгийг хашлага, хаалттай босгогүй төлөвлөнө. Шүршүүрийн өрөөрүү хувцас солих өрөөгөөр дамжин орох ба хаалгыг гадагш онгойхоор төлөвлөнө.
Хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүст зориулж шүршүүрийн бүхээгийн тавцангаас 0.48 м-ээс ихгүй өндөрт зөөврийн болон хананд суурилуулсан эвхдэг сандал, гар шүршүүр, бариулаар тоноглоно. Сандлын урт 0.5 м-ээс багагүй байна.
Усанд орох шүршүүрийн овор хэмжээ 0.9 м х 1.5 м-ээс багагүй, чөлөөт бүсийн хэмжээ - 0.8 м х 1.0 м-ээс багагүй байна.
6.3.6 Ариун цэвэр-эрүүл ахуйн өрөө тасалгааны зангилаа хэсгийн хаалганы дэргэд, бие засах өрөөний бүхээгт саадгүй нэвтрэх хэсэгт (ариун цэврийн өрөө, шүршүүр, усанд орох өрөө гэх мэт) болон ариун цэврийн түгээмэл зориулалттай өрөөнүүдийнй йн өрөө, шүршүүр, усанд орох өрөө гэх мэт) болон абичсэн хавтанг (товгор-график ба товгор-цэгэн аргаар хийгдсэн) шалнаас 1.2 м - 1.6 м-ийн өндөрт, хаалганы ирмэгээс 0.1 м - 0.5 м зайд байрлуулахаар төлөвлөнө.
Саадгүй нэвтрэх хэсэг ба ариун цэврийн түгээмэл зориулалттай өрөөг дохиоллын систем эсвэл аялгуун дуут мэдээллийн хэрэгслээр тоноглоно. Сонгож төлөвлөх системийн төрлийг зураг төслийн даалгаварт тусгана.
6.3.7 Олон нийтийн ба үйлдвэрийнн рлийг зухөгжлийн бэрхшээлтэй ялангуяа тэргэнцэртэй иргэн ашиглахад зориулсан ариун цэвэр-эрүүл ахуйн өрөө тасалгааны талбайн хэмжээг хүснэгт 6.1-д үзүүлэв.
Хүснэгт 6.1
Шүршүүр | Байгуулалт дээрх хэмжээ (цэвэр хэмжээ), м |
Хаалттай | 1.8×1.8 |
Нээлттэй ба нэвт гарцтай | 1.2×0.9 |
Эмэгтэйчүүдийн хувийн ариун цэвэр сахих өрөө | 1.8×2.6 |
Тайлбар: Ашиглаж буй тоног төхөөрөмжийн байршил, хэмжээнээс хамааруулан дээрх хэмжээг зураг төслийн төлөвлөлтийн явцад нарийвчилж болно. |
6.3.8 Эгнээ хоорондын гарцын зайг доорх үзүүлэлтээс багагүй байхаар төлөвлөнө. Үүндэ
- нээлттэй болон хаалттай шүршүүрийн бүхээг, бүлэг болон ганц нэгээрээ суурилагдах угаалтуур, суултуур, писсуар – 1.8 м;
- вандан сандалтай хувцас солих шүүгээ (вандан сандал оролцуулаад) -2.4 м;
- хувцас солих шүүгээ, вандан сандалгүй- 1.8 м байна.
6.3.9 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтэрч орох бүхээг (шүршүүр, усанд орох өрөө) болон ариун цэврийн түгээмэл зориулалттай өрөөнд хөшүүргэн бариултай усны цорго ба термостат, хэрэв боломжтой бол автомат мэдрэгчтэй усны цорго төлөвлөнө. Халуун, хүйтэн усны зориулалтыг тусдаа хянах цорго төлөвлөхийг зөвшөөрөхгүй.
Ариун цэврийн өрөөнд суултуур болон писсуарын усыг автомат эсвэл гар товчлууран удирдлагаар зайлуулахаар төлөвлөнө. Мөн суултуур ба угаалтуурын усны цорго нь цахилгаанаар эсвэл гидравлик хөдөлгөөний механизмаар ажилладаг байж болно.
Саадгүй нэвтрэх, түгээмэл зориулалттай ариун цэврийн өрөөний хаалгыг гаднаас нээх боломжтой шийдлийг төлөвлөлтөнд тусгана.
6.4 Барилга доторх тоног төхөөрөмж ба байрлуулалт
6.4.1 Барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглах тоноглол төхөөрөмж нь хослол өнгөөр мэдэгдэхүйц ялгарч байх ёстой (хаалга - хана, бариул; ариун цэврийн төхөөрөмж - шал, хана; хана - унтраалга, харж таних мэдээлэл ба бусад зүйл).
6.4.2 Олон нийтийн барилга доторх хаалгыг нээх, хаах тоног төхөөрөмж, бусад тоноглолын бариул, усны цорго ба товчлуур, чип карт хийж мөнгө бараа авах, автомат төхөөрөмж болон бусад хяналтын систем, мөнгөний тооцоо хийх, мөнгө авах нүх, терминал ба ажлын дэлгэцийн төхөөрөмжүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглахад зориулж шалнаас 0.85 м-1.1м-ээс ихгүй өндөрт, өрөөний хажуугийн ханаас 0.6 м-ээс багагүй зайд суурилуулахаар төлөвлөнө.
Өрөөний доторх цахилгааны залгуурыг шалны түвшнээс 0.4 м - 0.8 м-ийн өндөрт байрлуулна. Гэрлийн унтраалга, хөшиг хаагч, бусад цахилгаан тоног төхөөрөмжийг алсын удирдлагатай төлөвлөж болно.
6.4.3 Хаалгыг онгойлгох, хаах бариул, цоож, татагч болон бусад хэрэгслүүдийн хэлбэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг гараараа хянах боломжийг олгодог бөгөөд бугуйнд их хэмжээний хүч гаргах шаардлагагүй тоног төхөөрөмжийг сонгож төлөвлөнө. Хялбар удирддаг төхөөрөмж, механизм, түүнчлэн C ба П хэлбэрийн бариулыг ашиглахад анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Гүйдэг хаалганы бариулыг хаалганы хоёр талаас төвөггүй хүрэх зайд байрлуулахаар төлөвлөнө.
Хонгил ба булангийн өрөөний хаалганы бариулыг хажуугийн ханнаас 0.6 м-ээс багагүй зайд байрлуулахаар төлөвлөнө.
6.5 Мэдээлэл өгөх, чиглүүлэх, дохио өгөх техник хэрэгсэл
6.5.1 Хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүст мэдээлэл өгөх, чиглүүлэх, дохио өгөх техник хэрэгслүүдийн хүртээмжийг төлөвлөлтөөр шийднэ. Зураг төслийн даалгаварт дараах байр, орон зайд хүртээмжийн стандарт тэмдэг тэмдэглэгээг байрлуулахаар тусгана. Үүнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх зорилгоор авто зогсоолд;
- барилгын бүх орц гарц хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүст хүртээмжгүй бол хүртээмжтэй орц ба гарцанд;
- харааны бэрхшээлтэй иргэн, нийтийн ариун цэврийн өрөө рүү орох орцонд;
- хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх бүсэд;
- олон нийтийн ариун цэврийн зангилаа хэсэг ба ариун цэврийн түгээмэл зориулалттай өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтрэх хэсэгт;
- барилгад ижил зориулалттай өрөөнүүд хүртээмжгүй бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний саадгүй нэвтэрч очих бололцоог хангасан өлгүүр, хувцас солих өрөөнд;
- барилгын цахилгаан шат, хүртээмжгүй бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний саадгүй нэвтэрч очих боломжийг хангасан цахилгаан шат болон бусад өргөгч төхөөрөмжүүдийн орчинд;
- хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зам, аврах гарц, аюулгүйн бүсэд;
- хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүст зориулсан амралтын ба хүлээлгийн бүсэд тус тус байрлуулна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамгийн ойр зайд орц гарц, шат, цахилгаан шатны хэсэгт саадгүй нэвтэрч хүрэх чиглэл заасан тэмдгүүдийг барилгын орцын хэсгийн хананд байрлуулахаар төлөвлөнө.
6.5.2. Хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа, хөдөлгөөний хязгаарлалттай иргэний байрлах өрөө болон тэдний очих газрыг тодорхойлох, үйлчилгээ авах өрөөг зааж мэдээлэх, чиглүүлж дохиолол өгөх техник тоног төхөөрөмжийг нэгтгэж төлөвлөнө.
Холбогдох норм, дүрэм, стандартад тусгасан бичгэн мэдээллийн самбарыг (тэмдэг, тэмдэглэгээ багтана) дүүрэг, хороо, үйлдвэрийн газар, тээврийн хэрэгслийн зорчих маршрутын дагуу болон бие даасан барилга, цогцолбор барилга байгууламжийн дотор стандарт зайн хэмжээнд байрлуулахаар төлөвлөнө.
6.5.3. Олон нийтийн газруудад байрлуулах мэдээлэх, чиглүүлэх, дохиоллын техник хэрэгслүүд нь үйлчлүүлэгчдэд тухайн объект болон очиж байгаа газрыг таньж мэдүүлэх, зориулалтын өрөө тасалгааны байрлал ба үйлчилгээний үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, орон зайд найдвартай чиг баримжаа олох, онцгой нөхцөлд аюулыг цаг тухайд нь мэдэгдэх, нүүлгэн шилжүүлэх замын байршлыг заах зориулалттай төлөвлөгдөнө.
Харааны бэрхшээлтэй үйлчлүүлэгчдэд зориулж радио мэдээллийн хэрэгслийг барилга байгууламжид нэмж төлөвлөхийг зураг төслийн даалгаварт тусгаж болно.
6.5.4. Мэдээллийн дүрсэн тэмдэг тэмдэглэгээг тод ялгарах дэвсгэр дээр танихад хялбар хэмжээтэй байрлуулж, интерьерийн уран сайхны шийдэлд нийцүүлэн шалны түвшнээс 1.5 м-ээс багагүй, 4.5 м-ээс ихгүй өндөрт байрлуулахаар төлөвлөнө.
Түүнчлэн шаардлагатай тохиолдолд зураг төслийн даалгаварт хурц гэрлээр давтамжтай гялалзах дохиог нэмж төлөвлөхийг тусгаж болно. Дохиолол нь иргэн олон газруудад харагдах ёстой. Гэрлийн импульсын хамгийн их давтамж 1-3 Гц байна.
6.5.5. Байгалийн гамшиг, онцгой байдал үүссэн, мөн гал түймэр гарсан тохиолдолд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шуурхай мэдээллийг тусгай үйл ажиллагаа удирдах системд холбох ба хөдөлгөөний чиглэлийг зааж харуулсан гэрлэн ба дуут дохио, галын аюулгүй байдлын нүүлгэн шилжүүлэх тэмдэг тэмдэглээг олон нийтийн барилга дотор хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүс үйлчлүүлэх өрөө тасалгаа, аврах зам, гарцын дагуух хаалга бүрт, аюулгүйн бүсэд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байранд байрлуулна. Гэрлэн дохионы анивчих давтамж нь 5гц-ээс ихгүй байна. Гал түймрийн талаар мэдээлэх гэрэлтүүлэгтэй самбар нь иргэний хараанд тохирсон тод ногоон гэрэлтэй байна. Гал түймрийн үед нүүлгэн шилжүүлэхийг заасан гэрэлтэгч тэмдэг тэмдэглэгээний техникийн шаардлага, хяналтын аргуудыг (MNS GOST R 12.2.143:2013) стандартаас авна.
Сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагуудад эдгээр гэрлэн дохио ба тэмдгийг зөвхөн нүүлгэн шилжүүлэх гарц, зам дагуу төлөвлөхийг зөвшөөрнө.
6.5.6. Дүрсэн тэмдэглэгээгээр заасан мэдээллээс гадна дуут дохиоллыг барилгад төлөвлөнө. Аюулын дуут дохио өгөх төхөөрөмж нь 30 секундын турш ажиллахад 80-100 д Б-ээс багагүй дууны түвшинг хангасан байна. Дуут дохиолол (цахилгаан, механик эсвэл электрон)-ыг ажиллагаанд оруулах төхөөрөмж нь замын анхааруулах хэсгээс 0.8 м-ээс багагүй зайд төлөвлөгдөнө.
6.5.7. Олон нийтийн барилга байгууламжийн орцны хэсэгт дохиоллын үүрэг зориулалтыг харгалзан мэдээллийн терминал/киоск, бичгээр илэрхийлэх мэдээллийн самбар, сонсголын бэрхшээлтэй үйлчлүүлэгчид гарах гарцыг тайлбарласан утасны төхөөрөмж, дуут ба радио мэдээлэгч эсвэл харааны бэрхшээлтэй иргэн өөрөө хүрч мэдэрч хүлээн авах, үг яриагаар мэдээллийг дамжуулах хэрэгслүүдийг суурилуулахаар төлөвлөнө. Жагсаалтыг зураг төслийн даалгаварт тусгана.
Олон нийтэд тасалбар зарах түгээгүүр, лавлах өрөө тасалгааны талбайн 5%-д ноогдох хэсгийг эсвэл хамгийн багадаа 1 түгээгүүрийн талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж үйлчилгээний тусламж үзүүлэх мэдээллийн хэрэгслээр тоноглоно.
6.5.8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие дааж үйлчлүүлэх боломжийг хангаж барилга байгууламжийн хаалттай орон зайд саадгүй нэвтэрч олон зориулалтаар ашиглах боломжтой өрөө тасалгаа (ариун цэврийн өрөө, цахилгаан шат, хувцас солих өрөө гэх мэт), түүнчлэн аюулгүйн бүсийн шаардлага хангасан цахилгаан шатны өмнөх талбай нь жижүүртэй холбогдох хоёр талын харилцааны системээр тоноглогдсон байна. Холбооны систем нь дуут болон харж үзэгдэх, тэмдэглэгээ, аваарын дохиоллын төхөөрөмжөөр тоноглогдоно. Тухайлбал, өрөөний гадна хаалганы дээд талд дуут дохио ба харагдахуйц заагч тэмдэглэгээг (хурц гэрлийн анивчих дохио) нэгтгэсэн аваарын дохиоллыг байрлуулахаар төлөвлөнө. Мөн тухайн өрөөнд (бүхээг) аваарын гэрэл төлөвлөх шаардлагатай.
Олон нийтийн ариун цэврийн өрөөний дохио дамжуулах хонх юм уу мэдрэгч нь жижүүрийн ойролцоох өрөөтэй холбогдсон байна.
6.5.9. Харааны бэрхшээлтэй иргэнд зориулж хийх гүдгэр товгор дүрсэн тэмдэг, брайл үсгээр товойлгосон цэгэн бичвэртэй мэдрэгч мэдээллийн самбарыг хаалганы бариул талд 1.2 м - 1.6 м-ийн өндөрт байрлуулна. Үүнд:
- барилгын орцны өмнө байгууллагын нэр, үйлчилгээ үзүүлэх хугацаа (хүлээн авах цаг) заах;
- барилга доторх өрөө тасалгааны хаалганы өмнө өрөөний дугаар ба зориулалтыг бичих;
Хувцас солих шүүгээний дугаарыг мэдэгдэхүйц ялгарах фон дээр гүдгэр товгор бичвэрээр хийхээр төлөвлөнө.
(Энэхүү норм, дүрмийн хавсралтаас холбогдох зураглалыг, MNS 6055:2009-ээс холбогдох тайлбар зураглалыг нэмж үзэх)
7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдрах орчин, орон байрны төлөвлөлтөд тавигдах тусгай шаардлагууд
7.1 Ерөнхий зүйл
7.1.1. Олон сууцтай орон сууцны барилгыг төлөвлөхөд энэхүү норм, дүрмээс гадна тусгай шаардлагуудыг тооцно.
Зочид буудал, зам дагуух буудал, нийтийн байр, жуулчдын баазын барилга нь 20 ба түүнээс олон өрөөтэй бол нийт өрөөний 5%-ийг нийт Хөгжлийн бэрхшээлтэй иргэн буюу түүний дотор харааны болон тэргэнцэртэй иргэнд зориулан төлөвлөж тоноглоно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний техник тоног төхөөрөмж, мэдээллийн үйлчилгээгээр хангах зорилготой дээрх шийдэл нь тусламж үйлчилгээг тэдэнд шилжүүлж буй боломж юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэргэнцэртэй иргэнд зориулж барилгын өрөө тасалгаа, ариун цэврийн өрөөний дотор, шүүгээ, унтаж хэвтэх ор, хаалга, цонхны өмнө 1.4 м-ээс багагүй диаметртэй сул орон зайг төлөвлөнө. 20-оос цөөн өрөөтэй барилгад Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хүртээмжийн шийдлийг архитектур төлөвлөлтийн даалгавраар тодорхойлно. Барилгын 1-р давхрын олон нийтийн зориулалттай холл (сул талбай) болон хонгилын хэсэгт тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэнд зориулж ариун цэврийн өрөө төлөвлөж, тоноглоно .
7.1.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдарч буй барилгын нутаг дэвсгэр дээр (явган иргэний зам талбай) бүх орц хаалга, орцоос амьдарч буй бүс хүртэл (сууцны өрөө тасалгаа, гал тогоо, ариун цэврийн өрөө) олон сууцтай барилгад сууцны гол өрөө, үйлчлүүлэх бүлэг өрөө, зочид буудал болон түр оршин суух бусад барилгын хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтрэх боломжийг төлөвлөнө. Нийтийн дотуур байрны өрөө тасалгааны хүртээмжийг архитектур төлөвлөлтийн даалгавраар зохицуулна.
7.1.3. Олон сууцтай орон сууцны барилга ба олон нийтийн барилгын өрөөний төлөвлөлтөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж дараах шаардлагуудыг тооцож тусгана.
Үүнд:
- Цахилгаан шатны хонгил (сул талбай) эсвэл цахилгаан шатгүй барилгад газрын түвшнээс барилгад орох орцны өмнө хэсэгт нэвтэрч орж гарах боломжийг хангасан хангалттай талбай, орон зай төлөвлөх.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж орон сууцны өрөө болон олон нийтийн барилгын гол орцны өмнө орж гарах боломжийг илүү хангана.
- Үйлчлүүлэгчид болон гаднаас ирэгсдэд зориулж бүх өрөө тасалгаанд орж гарч нэвтрэх боломж хангагдсан байх.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний шаардлагад зохицуулж тоноглолуудыг хэрэглэх боломжтой байх.
- Багаж тоног төхөөрөмж, тоноглолуудыг ая тухтай ашиглах боломжтой, аюулгүй байдлыг хангасан байх.
7.1.4. Тагт болон лоджийн (үргэлжилсэн тагт) хашлагаас барилгын хана хүртэлх хэмжээ 1.4 м-ээс багагүй, хашлагын өндөр 1.15 м - 1.2 м-ийн хязгаарт байна. Хаалга, тагтны хаалганы босгоны өндөр 0.014 м-ээс ихгүй байна.
7.1.5. Орон сууцны барилгын ариун цэвэр эрүүл ахуйн өрөөний байгуулалт дээрх хэмжээ нь доор зааснаас багагүй байна.
- Хамтатгасан ариун цэврийн өрөө эсвэл усанд орох онгоцтой өрөө – 2.2 м x 2.2 м;
- Бие засах суултуур, гар нүүр угаагууртай өрөө – 1.6 м x 2.2 м;
- Гар нүүр угаагуургүй, бие засах өрөө – 1.2 м x1.6 м-ээс багагүй;
Жич: Төлөвлөлтийн явцад тоног төхөөрөмжүүдийг байрлуулах, хэрэглэх байдлаас нь хамааруулж ерөнхий хэмжээг тодотгож болно. Төлөвлөлтийн дурын тохиолдолд тэргэнцэртэй иргэн эргэхэд зориулж 1.4 м-ээс багагүй диаметртэй чөлөөт орон зайг урьдчилан тооцож төлөвлөнө.
7.1.6. Орон сууцанд орох хаалга, тагтны хаалганы өргөн 0.9 м-ээс багагүй байна.
Орон сууцны доторх өрөөнүүд ба өрөө хоорондын хаалганы хавтасны өргөн, ариун цэвэр эрүүл ахуйн өрөөний хаалганы хайрцаг суух нүхний хэмжээ 0.8 м-ээс багагүй байна.
7.1.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний бэрхшээлийг харгалзан үзэж бүх төрлийн дохиоллуудыг төлөвлөнө. Дохиоллуудын зориулалт ба байршлыг төлөвлөлтийн даалгаварт тусгана. Тухайлбал гэрлэн ба чичирхийлэлтэй, дуу авианы, бичлэгтэй дуу авианы төрлийн дохиоллуудыг хэрэглэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнга амьдардаг орон сууцны өрөө нь галын аюулыг урьдчилан мэдээлэх тоноглолоор тоноглогдсон байна.
7.2 Нийтийн орон сууцны барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж сууц төлөвлөх
7.2.1. Оршин суугчдын олонх нь настайвтар, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг нэг айлын сууц, олон сууцтай орон сууцны барилгын галд тэсвэрлэлтийн зэрэг 2-оос багагүй байна.
7.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний бэрхшээлийн төрөлд зориулж төлөвлөх тусгай сууцны тоог төлөвлөлтийн даалгаварт зааж тухайн орон нутгийн захиргааны мэдэлд байгаа нийгмийн орон сууцны фондод тусгаж хэрэгжүүлнэ. Орон сууцны өрөө тасалгааны төлөвлөлтөнд бусад оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлд тохирсон шаардлагуудыг зайлшгүй тооцож тусгахаас гадна нэмж тоноглох боломжийг урьдчилж харж төлөвлөнө.
7.2.3. Барилгын 1-р давхарт тэдэнд зориулсан сууцыг төлөвлөнө. Эдэлбэр газар руу тэргэнцэртэй иргэн байнга гарч орох боломжийг хангах зорилгоор нэг айлын сууцанд дамжин орох тусгай орцны өмнөх талбай болох гонх ба өргөх төхөөрөмжийн талбай нь сууцны талбайг 12 м2аас багагүй хэмжээгээр ихэсгэдгийг төлөвлөлтөнд анхаарах.
7.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдрахад зориулж сууцны бүс, сууцны өрөө, хамтатгасан ариун цэврийн өрөөний өмнөх сул талбайн хэмжээ хамгийн багадаа 4 м2-аас багагүй, зорчих хөдөлгөөний замыг саадгүй нэвтрэх боломжтой төлөвлөнө.
7.2.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн зориулсан сууцны өрөөний хамгийн бага хэмжээ нь тэргэнцрээр эргэх хөдөлгөөнийг тооцож 16 м2-аас багагүй байна.
7.2.6. Зочны өрөөний ерөнхий талбай нь 1-2 өрөөтэй сууцанд 18м2-аас, 3-4 өрөөтэй сууцанд 20 м2 - 22 м2-аас багагүй байна.
7.2.7. Тэргэнцэртэй иргэнтэй гэр бүлд зориулж нийтийн орон сууцны барилгын гал тогооны өрөөг 9 м2-аас багагүй талбайтай төлөвлөж, цахилгаан зуухаар тоноглоно. Сууцанд болон өрөө тасалгаанд орох орц, тоноглогдсон бие засах өрөө, гал тогоо, сууцны өрөөг шилждэг хөдөлгөөнт хаалгаар тоноглохоор төлөвлөнө.
7.2.8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл болон тэргэнцэртэй иргэн амьдрах сууцны туслах өрөөний өргөний хэмжээ нь:
- Тэргэнцэр хадгалах зориулалттай үүдний өрөө1.4 м-ээс багагүй
- Сууцны доторх хонгил 1.15 м-ээс багаүй байна.
7.2.9. Орон нутгийн нийтийн орон сууцны барилгад сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж (видеофон) өнгөт дүрст бичлэг бүхий төхөөрөмжийг төлөвлөх ба сууцны өрөөний дуу авиа тусгаарлалтыг төлөвлөлтөнд урьдчилан тооцно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээрээ ажиллахад зориулж багаж тоног, материал, эдлэхүүн болон брайл үсгээр ном зохиол унших, сургалтын зориулалттай төхөөрөмжийг хадгалахад зориулсан жижиг агуулахын өрөөг 4м2-аас багагүй талбайтай төлөвлөнө.
(Энэхүү норм, дүрмийн хавсралтаас холбогдох зураглалыг, MNS 6055:2009-ээс холбогдох тайлбар зураглалыг нэмж үзэх)
8. Олон нийтийн барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэхэд тавигдах тусгай шаардлагууд
8.1 Ерөнхий зүйл
8.1.1. Олон нийтийн барилгыг төлөвлөхөд энэхүү дүрмийн шаардлагаас гадна холбогдох бусад норм дүрмийн шаардлагыг тооцож үзнэ. Барилгын төслийн даалгаварт хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчиход зориулж барилга байгууламжийн өрөө тасалгаа, бүсчлэл ба байр сууцны орон зай, талбайн хэмжээг тусгана. Боловсролын төрөлжүүлсэн байгууллагын барилга ба нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ, спортын барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэн сургалтанд хамрагдахыг тооцож тэдэнд зориулж төлөвлөлтийн шаардлагуудыг төслийн даалгаварт тусгана.
8.1.2. Барилгад их засвар хийх, сэргээн засах, барилгыг урт хугацаанд тогтвортой ашиглахад зохицуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн ая тухтай байдал, саадгүй зорчих боломж нөхцөлийг төсөл төлөвлөлтөнд урьдчилан тооцно. Барилгын эзлэхүүнт төлөвлөлтийн шийдлээс хамааруулж хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчдийн тоог үндэслэж үйлчилгээний байгууллагын барилгыг зориулалтаар нь зохион байгуулж төлөвлөх, үйлчилгээний дараах хоёр хувилбараас аль нэгийг нь төсөл төлөвлөлтөнд урьдчилан авч үзнэ.
- Хувилбар А (Нэгдсэн төсөл)- Барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэн барилгын дурын байрлалд саадгүй хүрч очих ерөнхий зам, үйлчлүүлэх зай талбай нь нийт талбайн 5%-аас багагүй байхаар тооцно.
- Хувилбар Б (Ухаалаг зохицуулалт)- Барилга нь бүхэлдээ нэвтрэх боломжгүй хэсгүүдтэй эсвэл бүсчлэл нь тусгай өрөөнүүдийн орцны түвшинд хуваагдсан тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүх төрлийн тусламж хүргэх үйлчилгээний зохицуулалт барилгын төлөвлөлтийн даалгаварт тусгагдана.
8.1.3. Олон нийтийн барилга байгууламжийн үйлчилгээний бүсэд янз бүрийн үйлчилгээ авах зорилготой ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж байр, орон зайг нийт үйлчлүүлэгчдийн тоо эсвэл барилгын эзлэхүүний 5% байхаар тооцож барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх тусгай бүсийг төлөвлөнө.
8.1.4. Зураг төслийн даалгаварт тусгаагүй ч гэсэн нийт үйлчлүүлэгчийн 5%-д тооцож багаж хэрэгсэл төхөөрөмжөөр тоноглосон хэд хэдэн орон байр, орон зайг Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ашиглуулахаар төлөвлөх ба бүр ядахдаа нэгийг ч гэсэн зураг төсөлд тусгана.
8.1.5. Үзвэрийн зориулалттай барилгууд, үзвэрийн заал, спортын байгууламжийн үзэгчдийн индэрийн хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан орон зай байрыг нийт үзэгчдийн 5%-аас багагүй байхаар тооцож төлөвлөнө. Нэг суудлын эзлэх талбай 0.25%, тэргэнцэр эргэх талбай 0.75% байхаар тооцож саадгүй чөлөөтэй нэвтрэх ая тухтай нөхцөлийг хангаж төлөвлөнө. (Суудлын өргөн 0.5 м, эгнээ хооронд зорчих замын өргөн 0.65 м-ээс багагүй байна). Үлдсэн 4%-ийн орон зай байранд дуу авиа өсгөгч систем байрлуулах, үзэж харах бүсэд догол булан гаргах эсвэл орчуулга хийх иргэнд зориулж орон зай гаргах, дуу авиа сонсгох бүсэд хөдөлгөөнт дуу бичлэгийн тайлбарлагчийн орон зай, байрыг төлөвлөнө. Суудлын хэмжээ байгуулалтаараа 0.9 м x 1.4 м байна. Тэргэнцэртэй үзэгчдийн талбайн хөндлөн налуу 1.5%-аас ихгүй байна.Үзэгчдийн тодорхой хэсэг нь олон түвшинд байрлах олон нийтийн барилгын тухайд 300 суудлаас ихгүй багтаамжтай заалны 25%-аас ихгүй суудлыг 2-р давхарт эсвэл завсрын түвшинд төлөвлөнө. Тэргэнцэрт зориулсан орон зай, талбайг үндсэн давхрын түвшинд төлөвлөнө. Заалыг телевизийн дэлгэцээр тоноглох эсэхийг архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгана. Үзэгчдийн заалыг харанхуй үед ашиглах тохиолдолд заалны налуу зам, гишгүүрийн доорх хөвөө дагуулж байрлуулах жижиг гэрэл эсвэл зурган тэмдэглэгээтэй гэрэлтүүлэгч хальс нааж гэрэлтүүлэхээр төлөвлөнө.
8.1.6. Олон үйлчлүүлэгчтэй барилгын орцны хэсэгт (бүх төрлийн тээврийн буудлын барилга, нийгэмд үйлчлэх зориулалттай барилга, худалдааны барилга байгууламж, засаг захиргаа, олон зориулалттай цогцолбор барилга) Хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэхэд зориулж хөтөч хавтанцар зам, явах зам, өрөө тасалгааны байршлыг уншиж ойлгох схем, зорчигчдын гол урсгалыг төвөггүй байлгах зорилгоор барилгын өрөө тасалгааны байршил, зориулалтыг дүрслэн заасан мэдээллийн самбарыг байрлуулна. Самбарыг хүмүүсийн зорчих хөдөлгөөний баруун гар талд орцоос 2 м - 4 м-ийн зайд байрлуулна. Төлөвлөлтийн даалгаварт тусгасны дагуу зорчих гол зам дээр өргөн нь 0.15 м - 0.30 м, өндөр нь 4 мм-ийн товгор дүрсэн өнгөт хавтанцран замыг байрлуулахаар төлөвлөнө.
8.1.7. Барилгын дотоод орон зайг төлөвлөх үед технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ба бусад тоноглолуудыг тэргэнцэртэй үйлчлүүлэгчдэд зориулж байрлуулахаар төлөвлөхдөө хүрч болох орон зай, бүсийн зайн хязгаарыг дараах байдлаар тогтооно. Үүнд:
- Тоноглолууд үйлчлүүлэгчийн хажууд байршилтай бол 1.4 м-ээс өндөргүй, шалнаас 0.3м-ээс нам биш хэмжээнд байна;
- Үйлчлүүлэгчийн чанх урд байршилтай бол 1.2 м-ээс өндөргүй, шалнаас 0.4 м-ээс нам биш хэмжээнд байна;
Тэргэнцэртэй болон бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглахад зориулж тусдаа ашиглах ширээ, цонхны тавцан болон кассын лавлах хэсгийн лангуу ба үйлчилгээний бусад лангууг шалны түвшнээс 0.8 м - 0.85 м-ээс ихгүй өндөр төлөвлөнө. Лангууны доогуур хөл оруулах догол нүхний өргөн 0.75 м-ээс, гүн нь 0.5 м-ээс багагүй байна. Ном захиалгаар олгоход зориулсан хаалт бүхий лангууны өндөр 0.85 м байна. Үйлчилгээ авахад зориулсан ширээ, лангуу, хаалт бүхий лангууны өргөн 1 м-ээс багагүй байна. Нэг лангууг сонсголын бэрхшээлтэй үйлчлүүлэгчдэд зориулж дуу авиа өсгөгч аппаратаар тоноглоно.
8.1.8. Лекцийн заал, үзэгчдийн заал, амфитеатрын төлөвлөлттэй анги танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж орон зайн бүс, суудлын хэсэгт хашлага, бүслүүр хаалтыг аюулгүйн арга хэмжээг урьдчилан тооцож төлөвлөнө.
8.1.9. 50 ба түүнээс дээш суудалтай анги танхим, үзвэрийн болон лекцийн заалны нийт суудлын 5%-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж ялангуяа нэг суудал буюу 0.75%-ийг тэргэнцэртэй иргэнд зориулж тоноглохоор зураг төслийн даалгаварт тусгаагүй байсан ч үүнийг урьдчилан тооцож төлөвлөнө. Үйлчлүүлэгч тусдаа болон хамт олноороо үг, дуу авиа сонсоход зориулж бүх төрлийн зааланд өсгөгч аппаратын системээр тоноглоно.
8.1.10. Сонсголын бэрхшээлтэй иргэний суудлыг дуу үүсгэгчээс 3 м-ээс холгүй зайд төлөвлөж, суудлыг тусгай хэрэгслээр тоноглоно. Зааланд тус тусдаа бие даасан тоноглол хэрэглэхээр тооцсон тохиолдолд тайзыг сайн харах бүсэд дохионы хэлмэрчийн байр, талбайг төлөвлөнө. Орчуулагчид зориулсан талбайг бие даасан гэрэлтүүлэгтэй бүсэд хувааж төлөвлөхийг зургийн даалгаварт тусгана.
8.1.11. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтрэх боломжийг тооцож үйлчлүүлэгчдийг тусад нь хүлээж авах өрөөний талбай 12 м2, хоёр ажлын байртай бол 18м2 байна. Ирсэн хүмүүст үйлчлэх хүлээн авах бүс, өрөө тасалгаанд хөгжлийн
8.2 Сургалт, хүмүүжлийн зориулалттай барилга ба өрөө тасалгаа
8.2.1. Орон нутгийн засаг захиргаанаас тухайн орон нутагт авч хэрэгжүүлж буй боловсролын арга хэмжээтэй уялдуулан төслийн даалгаварт суралцагчдыг бүрэн хамруулж, бүх суралцагчдад хүртээмжтэй зураг төсөл зохиох төлөвлөлтийн шаардлагуудыг тусгаж, ерөнхий боловсролын байгууллагын барилгын төлөвлөлт боловсруулна. Мэргэшүүлсэн сургалттай ерөнхий боловсролын байгууллагын барилгын төсөл төлөвлөлтийн шийдлээр хөгжлийн бэрхшээлтэй сурагч, оюутнуудад мэргэжлээрээ суралцах боломжийг олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тоог бэрхшээлийн төрлөөр ангилж, захиалагч барилгын төслийн даалгаварт тусгаж болно. Өвчний төрөл, эмчийн тодорхойлолтоор биеийн хөгжлийн дутууг нөхөн сэргээж, засах чиглэлээр сургалт зохицуулж явуулах, өрөө тасалгааны жагсаалт гаргаж, нөхөн сэргээлтийн хичээл заах, арга зүйн өвөрмөц онцлогийг тооцож, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нөхөн сэргээх зориулалттай боловсролын барилгын зураг төсөл зохионо.
8.2.2. Сургалтын нэг байгууллагын хичээлийн нэг төрлийн хичээл заах өрөө тасалгаанд хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн орон зай байрыг төлөвлөнө.
8.2.3. Сургалтыг төрөлжүүлээгүй боловсролын байгууллагын барилгын үзэгчдийн ба хурлын (актовый) зааланд тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулах суудлын орон зай байрыг дараах байдлаар тооцож төлөвлөнө. Үүнд:
- 50-аас 150-н суудалтай зааланд 3-5 суудал;
- 151-ээс 300-н суудалтай зааланд 5-7 суудал;
- 301-ээс 500-н суудалтай зааланд 7-10 суудал;
- 501-ээс 800-н суудалтай зааланд 10-15 суудал болно.
Тайзыг тэргэнцэртэй иргэн ашиглахад зориулж зай талбайг хүртээмжтэй төлөвлөнө. Тулгуур эрхтэний аппаратаар тоноглогдсон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан орон зай байрыг хурлын заал ба зорчих замтай нэг түвшинд нэг орцоор тасралтгүй холбож, нэг эгнээнд байхаар урьдчилан тооцож төлөвлөнө.
8.2.4. Боловсролын байгууллагын барилгад хувцас сольж үйлчлүүлэх, биеийн тамирын заал ба усан сан (бассейн)-д хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид зориулж хувцас солих хаалттай өрөө, усанд орох шүршүүр, бие засах өрөөг урьдаас тооцож төлөвлөнө.
8.2.5. Сонсголын бэрхшээлтэй суралцагчдад зориулж боловсролын байгууллагын барилгын бүх өрөө тасалгаанд гэрлэн дохионы төхөөрөмж, хичээлийн хонх, онцгой нөхцөл байдал үүссэн нөхцөлд гадагш нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан гэрлэн дуут дохиоллын төхөөрөмж байршуулахыг урьдаас тооцож төлөвлөнө.
8.3 Хүн ам, нийгмийн үйлчилгээний ба эрүүл мэндийг хамгаалах барилга болон өрөө тасалгаа
8.3.1. Нийгэмд байнгын болон байнгын бус үйлчилгээ (хөнгөвчлөх эмчилгээ, "хосписы" гэрээр явж сувилах, сургуулийн нийтийн байр г.м) явуулдаг байгууллагын барилгын зураг төслийн даалгаварт хөгжлийн бэрхшээлтэй болон бусад эмзэг хүмүүс, байнга эмчлүүлэхийг тооцож эмнэлгийн янз бүрийн үйлчилгээ авах, тусгаарлах, эмчлэн сэргийлэх газар, эмчилгээний нарийн чиглэлүүд болох сэтгэл мэдрэл, зүрх судас, нөхөн сэргээх эмчилгээний хэсэг нь эмчилгээний технологийн шаардлагыг бүрэн гүйцэд хангаж байх нөхцөлүүдийг нарийвчлан тусгасны дагуу зураг төсөл боловсруулна.
8.3.2. Сэргээн засах байгууллагаар үйлчлүүлэгчид ба тусгай эмчилгээ хийлгэх хөдөлгөөний хязгаарлалттай өвчтөнд зориулж автомашины зогсоолын талбайн 10%-г тэргэнцэртэй иргэнд зориулж төлөвлөнө. Эмнэлгийн байгууллагын орцоор хүмүүс саадгүй зорчиж, эмнэлгийн анхан шатны тусламж авах, эмчлүүлэх, тарилга хийлгэх үйлчилгээний хүртээмжийг бүрэн дүүрэн авах нөхцөл боломжийг хангасан байна.
8.3.3. Эмнэлгийн байгууллагын орцны хэсэгт үйлчлүүлэгчид болон өвчтөнд зориулж өвчтөний тасаг, өвчтөнд шаардлагатай өрөө тасалгааг заасан дуут мэдээллийн хэрэгсэл эсвэл хөтөч хавтанцар зам, үзэж харагдах тэмдэг тэмдэглэгээг байршуулан төлөвлөнө. (Бусад орцыг ийм байдлаар төлөвлөнө) Эмчийн кабинетын орцонд эмчийг өвчтөн дуудах гэрлэн дохиоллыг төлөвлөж, тоноглоно.
8.3.4. Хонгилоос өвчтөнийг харж ажиглахад зориулж хонгилын хоёр талд байрласан өрөөтэй хонгилын өргөн 3.2 м-ээс багагүй, нэг талд байрласан бол 2.8 м-ээс багагүй өргөнтэй байна.
8.3.5. Эмнэлгийн барилгын "Агаарын шүүлтүүрийн төрөл ангилал", "Эмнэлгийн барилгын агаар сэлгэлт, кондиционер"-ын талаарх төлөвлөлтийн шаардлагыг эмнэлгийн барилгын норм дүрмээс авч төлөвлөлтөнд тусгаж болно.
8.4 Хүн амд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх зориулалттай барилга ба өрөө тасалгаа
Худалдааны барилга байгууламж
8.4.1. Худалдаа үйлчилгээний заалны иж бүрдэл тоног төхөөрөмжүүд нь харааны бэрхшээлтэй болон тулгуур эрхтэний аппаратаар тоноглогдсон үйлчлүүлэгчид өөрөө бие даан хүрч очиж нүүр тулан үйлчлүүлэх хүртээмжтэй төлөвлөгдөнө.
8.4.2. Тооцооны кассын бүсэд нэгээс хоёр хяналтын төхөөрөмж төлөвлөнө. Уг төхөөрөмжийн ойролцоо гарах орох замын өргөн 1.2 м-ээс багагүй байна. Саадгүй хүртээмжтэй нэвтрэх замын тоог дараах хүснэгтээс харж болно.
Хүснэгт 7.1 Тооцооны кассын бүсэд саадгүй нэвтрэх замын хүртээмж
Орж гарах замын нийт тоо | Хүртээмжтэй замын тоо (хамгийн бага) |
1-4 | 1 |
5-8 | 2 |
9-15 | 3 |
15-аас дээш | 3+2% нэмэлт гарах зам |
8.4.3. Харааны бэрхшээлтэй худалдан авагчдад онцгойлон анхаарч хамгийн өргөн ашигладаг хөтөч зам, гэрлэн чиглүүлэгч, хүснэгтэн ба зурган бичээс, өнгөний ялгарал бүхий интерьерийн элементүүдийг төлөвлөлтөд тусгана.
8.4.4. Тэдний ая тухтай үйлчлүүлэх орон зай, байрны хүртээмж нь заалныдоторх зохион байгуулалт, тасаг хэсгүүдийн байрлал, барааны төрөл зүйл, үнэ өртгийн мэдээлэл, удирдлагатай холбогдох хэрэгслээр хэрхэн хангагдсаныг төлөвлөлтөөр илэрхийлж тайлбар бичигт дэлгэрэнгүй тусгаж болно.
Хооллох зориулалттай барилга
8.4.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай үйлчилгээг хоолны заалны төлөвлөлтөд урьдчилан тооцно.
Тэргэнцэртэй нэг иргэнд 3 м2-аас багагүй талбай оногдохоор тооцож хооллох зориулалттай барилгын хоолны заалны нийт талбайн хэмжээг тогтооно.
8.4.6. Өөрөө өөртөө үйлчлэх заалны 5%, багтаамж нь 80 суудлаас их тохиолдолд талбайн 4%-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж төлөвлөнө. Тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй нэг иргэнд ноогдох талбайн хэмжээ 3м2-аас багагүй байна.
8.4.7. Хоолны зааланд байрлуулах ширээ сандал, эд хогшил, багаж хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлгөөнд саад тотгор болохооргүй нөхцөлийг хангасан байна. Өөрөө өөртөө үйлчлэх газарт иж бүрэн хоол ундаар үйлчлэхэд зориулж лангууны ойролцоох гарц замын өргөн 0.9 м-ээс багагүй байна. Тэргэнцэртэй иргэн зорчих хэсгээр чөлөөтэй тойрч гарахад зориулж гарц замын өргөнийг 1.1 м хүртэл, ресторанд 1.2 м хүртэл өргөтгөж болно. Буфет ба зуушны газрын 1 ширээний өндөр 0.8 м - 0.85 м-ээс багагүй байна.
Ахуйн үйлчилгээний байгууллага
8.4.8. Ахуйн үйлчилгээний байгууллагын хувцасны өлгүүр, хувцасны загвар өмсөх өрөө, хувцас тайлах өрөөнд тэргэнцэртэй иргэний тоо нь нийт үйлчлүүлэгчдийн 5%-аас багагүй байхаар тооцож хүртээмжийг хангасан төлөвлөлт боловсруулна. Дээрх өрөөнүүдийн тоноглол болох хувцас өлгөх дэгээ, лангуу тавцан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бусад иргэдэд хүртээмжтэй байна.
Тээврийн буудлын барилга
8.4.9. Төмөр зам, авто машин, агаарын, гол мөрөн, далайн тээврээр үйлчлүүлэх зорчигчдод зориулсан буудлын барилгын өрөө тасалгаа, зорчих болон гарц зам, суух буух тавцан ба бусад байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй болон бусад бүх зорчигчдод хүртээмжтэй байна. Буудлын барилгын дараах өрөө тасалгаа, танхим талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй төлөвлөнө. Үүнд:
- тасалбар зарах, түгээх хэсэг, лавлагаа мэдээллийн алба, хүлээх танхим, удаан амрах өрөө, эх хүүхдийн өрөө, ачаа тээш хадгалах хэсэг, албаны ба зочин хүмүүст зориулсан танхим, ариун цэвэр эрүүл ахуйн өрөө, эмнэлгийн тусламжийн өрөө;
- нийтийн хэрэгцээнд зориулсан зах, нийтийн хооллох газар (ресторан, кафе, бэлтгэх, сууж уух газар, зуушны хэсэг), худалдаа наймаа, эмийн сан ба бусад жижиг мухлаг, үсчин, бусад худалдаа хийх автомат төхөөрөмжүүд, холбооны газар, цэг, утсаар ярих автомат төхөөрөмж;
- албан хаагчдын өрөө, жижүүрийн захирагчийн өрөө зэрэг болно.
8.4.10. Тээврийн буудлын барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүлээх, амрах өрөөний талбайг 1 байранд 2.1 м2 байхаар тооцно. Буйдангийн хэсэг, эсвэл урт модон вандан сандал, түшлэгт зориулсан тулгуурын өмнө 2.7 м-ээс багагүй зай төлөвлөнө.
8.4.11. Тээврийн буудлын барилгын газрын дээрх болон доорх хэсгийн сууж буух өндөрсгөсөн тавцан руу хүмүүс шилжих хөдөлгөөн хийхэд зориулж байнгын ажиллагаатай өргүүр эсвэл цахилгаан шатаар тоноглож хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлчлүүлэх хүртээмжийг хангана. Төмөр замын буудлын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж төмөр замаар хоногт 50 хос галт тэрэг цагт 120 км-ийн хурдтай үйлчлэх тохиолдолд зорчигчид бууж суух тавцангаас буудлын дэргэдэх талбай эсвэл замын эсрэг талын эдэлбэр газар руу зам хөндлөн гарах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн шилжүүлэхийн тулд төмөр замын түвшинд зорчих хөдөлгөөнд орох боломжийг хангаж, гэрлэн чиглүүлэгч бүхий автомат дохиоллоор тоноглоно. Төмөр замын дагуу чиглэлийн тодорхой хэсэгт гарц зам төлөвлөн, төмөр замын хөдөлгөөнөөс хамгаалах бариултай хашлагыг 0.9 м-ээс багагүй өндөр, бусад хэсэгт 0.7-0.9 м-ийн өндөр хашлага төлөвлөнө. Галт тэрэгнээс бууж суух зориулалттай тавцангийн захын хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэний тавцан дээр гарах налуу зам ба шатыг 5.1.12-т заасан шаардлагын дагуу төлөвлөнө.
8.4.12. Зорчигчдыг бууж суух тавцан дээр халтирахаас хамгаалж гадаргуу дээр 0.15 м-ээс багагүй өргөнтэй зурвасыг тавцангийн захаар, тавцангийн ирмэгээс 0.75 м-ийн зайд, өнгөөр ялган тод харагдахуйцаар тэмдэглэх ба байрлуулах ба чиглүүлэгч хөтөч хавтанцрыг урьдчилан тооцож төлөвлөнө. Тавцангийн гадаргуугаас чиглүүлэгч хөтөч хавтанцар нь ялгарахаар тод өнгөтэй бол хамгаалах зурвасыг заавал тэмдэглэх шаардлагагүй. Бууж суух тавцан дээр болон хүлээлгийн танхимд үг өгүүлбэрээр бичсэн болон дуу авиан мэдээллийн тоноглолыг үзэгдэж харагдахуйц дүрсэн тэмдэглэгээтэй зэрэгцүүлж тавихаар төлөвлөнө.
8.4.13. Төмөр замын намхан тавцанг хөгжлийн бэрхшээлтэй иргэн тогтмол ашиглах зориулалтаар байнгын ба шилжиж ажиллах өргүүртэй төлөвлөнө. Хагас жилд төмөр замын өртөөг сэргээн засаж, шинэчлэх ба зорчигчдын урсгал хоногт 1000 иргэнтэй тохиолдолд налуу зам, өргүүр төлөвлөх шаардлагагүй. Хоорондоо 50км-ийн зайтай байрлах өртөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчиж үйлчлүүлэх боломжийг хангана. Өртөөний орчимд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг хангахын тулд өргүүрийн төхөөрөмж эсвэл тойрог чиглэлтэй налуу зам төлөвлөнө.
8.4.14. Орц гарцын эргэдэг хаалганы эгнээнд тэргэнцэртэй иргэн нэвтрэхэд зориулж 1 өргөн хаалгыг төлөвлөнө. Энэ орчны бүсийг хуваасан орцны өмнө 1.2 м-ийн зайд тасалбар шалгахад зориулж хэвтээ чиглэлд гар бариул төлөвлөн, зорчигч саадгүй нэвтрэхийг заасан тэмдэг тэмдэглэгээ байршуулна.
8.5 Биеийн тамир спортын барилга
Үзэгчдийн танхим
8.5.1. Спортын үзвэр үзэх зориулалттай индэрийн хэсэгт хараа сонсголын бэрхшээлтэй, тэргэнцэртэй үзэгчдэд зориулсан байрыг 8.1.5-ын шаардлагын дагуу урьдчилан тооцож төлөвлөнө. Паралимпын уралдаан тэмцээний үед тэргэнцэртэй үзэгчдэд зориулж сандлуудыг түргэн хугацаанд угсарч өөрчлөх замаар үзэгчдийн суудлын тоог 1.5%-иас багагүй хэмжээгээр нэмж болох орон зайг төлөвлөнө.
8.5.2. Индэрийн өмнө тэмцээн явагдах талбайн түвшинд болон индэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан суудлыг төлөвлөнө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан суудлыг тэмцээн үзэх нүүрэн хэсэгт хамгийн ойр зайд эгнүүлэн байрлуулж төлөвлөхөөс гадна суудал сонгох боломжийг төлөвлөлтөд тусгана.
8.5.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний суудлыг нүүлгэн шилжүүлэх гарцын ойр төлөвлөнө. Эгнээ хооронд зорчих замын өргөн тэргэнцэртэй иргэн зорчиход зориулж 1.6 м-ээс багагүй байна. Суудал багтаасан зайн хэмжээ 3 м байна.
Биеийн тамир, спортоор хичээллэхэд зориулсан өрөө
8.5.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих нөхцөлийг биеийн тамир спортын дасгал сургуулилтын болон туслах бүх өрөөнд хангана. Тухайлбал, гол орц рекреацын хэсэг (хөлийн өрөө, хувцасны өлгүүр, амрах бүс, буфет), хувцас солих, шүршүүр, ариун цэврийн өрөө, дасгалжуулагчийн ба сургалт арга зүйн өрөө, эрүүл мэнд сэргээн засалтын өрөө (эмнэлгийн өрөө, саун, массажийн өрөө) бусад өрөө тасалгаа багтана.
8.5.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хичээллэхэд зориулсан өрөө тасалгааны алслагдах зайн хэмжээ 150 м-ээс ихгүй байна.
8.5.6. Зааланд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж дурын байрлалд төлөвлөсөн суудлаас хонгилын аваарын гарц, фойе эсвэл аваарын онгойвч, спортын заалны индэр хүртэлх зай 40 м-ээс ихгүй байна. Тэргэнцэртэй иргэн чөлөөтэй зорчих хэсгийн өргөн 0.9 м-ээс багагүй байна. Тухайн зорчих хэсгээр тамирчид болон тэргэнцэртэй иргэн зэрэгцэн зорчих тохиолдолд замын өргөн 1.2 м байж болно.
8.5.7. Боулинг, керлинг, бочче зэрэг спортын төрлүүдийг нэгтгэсэн зай талбай нь нийт зам талбайн 5%-аас хэтрэхгүй байна. Спортын задгай талбайд саадгүй зорчих чиглэлийг хамгийн багадаа 1 байхаар тооцож, талбайн бусад хэсэгтэй шууд холбож төлөвлөнө.
8.5.8. Харааны бэрхшээлтэй иргэнийг чиглүүлэхэд зориулж заалны хана, тусгай ванн, бассейн, шүршүүрийн өрөө, хувцас солих өрөөнөөс заал руу орох орцны ханын дагуу шалнаас 0.9 м - 1.2 м өндөрт үргэлжилсэн бариул төлөвлөнө. Бассейнд хүүхдэд зориулж бариулыг шалнаас 0.5 м-т төлөвлөнө. Хөдөлгөөний үндсэн чиглэл ба тусгай бассейны эргэн тойронд чиглэл заах болон мэдээлэх зорилгоор тусгай зориулалтын хөтөч хавтанцраар тоноглогдсон бүс төлөвлөнө. Усанд орох нээлттэй онгоцонд зориулсан чиглүүлэгч бүсийн өргөн 0.3 м-ээс багагүй байна.
8.5.9. Тулгуур эрхтэний тоноглолоор тоноглогдсон иргэнд зориулж бассейн болон усанд орох онгоцны тодорхой хэсэгт налуу шат төлөвлөх ба тавцангийн өндөр 0.4 м, өргөн 0.3 м байна. Шатыг усанд орох онгоцны гадна талд байрлуулна.
8.5.10. Усанд орох онгоцыг тойруулан 2 м-ээс багагүй өргөн, усанд орох саравчтай ба задгай онгоцонд 2.5 м-ээс багагүй өргөн зам төлөвлөнө. Тойруу замын талбайд тэргэнцэр хадгалах байр талбай төлөвлөнө. Усанд орох онгоц, усан сангийн ирмэгийг дагуулан хурц тод өнгөөр будаж, тойрог замаас ялгарахуйц бүс тэмдэглэнэ.
8.5.11. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн дасгал сургуулилт хийхэд зориулж спортын барилга байгууламж болон хувцас солих өрөөнд:
- тэргэнцэр хадгалах байр
- нэгэн зэрэг 3 тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн дасгал сургуулилт хийх зориулалттай тусгай тасалгаа төлөвлөнө
- хиймэл хөл, таяг хадгалахад зориулсан 2-оос цөөнгүй тусгай шүүгээ төлөвлөнө
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж шүүгээний өмнө 0.8 м-ээс багагүй урт 0.7-ээс багагүй өргөн, шалнаас 0.5 м-ээс багагүй өндөр вандан сандал байрлуулахаар төлөвлөнө
- Төхөөрөмж байрлуулах боломжгүй тохиолдолд 0.6 м х 0.8 м-ийн хэмжээтэй вандан сандлыг хана дагуулж төлөвлөнө
8.5.12. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хувцас солих өрөөний талбайг зааланд 3.8 м2, бэлтгэл сургуулилт хийх бассейны зааланд 4.5 м2 байхаар тооцно. Тусдаа хувцасны өлгүүртэй, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувцас солих, хадгалах хэсгийн талбай 2.1 м2 байна. Тусгай бие даасан тасалгаа 4 м2 - 5 м2, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ерөнхий талбайг хамтатгаж ашиглах бол 6-8 м2 байна. Хувцас солих гол өрөөний сандлын хоорондох зай 1.8 м байна. Хувцас солих зай талбай, гэрийн хувцас тайлах, хадгалах шүүгээ багтаасан талбайг нэгж талбай гэж үзнэ.
8.5.13. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний 3 иргэн тутамд зориулж 1 шүршүүр төлөвлөнө. Мөн зайлшгүй тохиолдолд 1 иргэнд зориулан төлөвлөж болно.
8.5.14. Хувцасны өлгүүрийн хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэний гадуур болон биеийн тамирын хувцас хадгалахад зориулж төлөвлөх нэгдсэн урт шүүгээний өндөр 1.3 м-ээс багагүй 1.7 м-ээс ихгүй, гүн нь 0.4 м, өргөн 0.8 м байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувцас хадгалах, тэргэнцэртэй иргэн хувцас тайлахад зориулсан тусгай шүүгээний өндөр 1.3 м-ээс ихгүй байна. Өлгүүрт биеийн тамирын хувцас хадгалах, хувцсаа тайлах хэсгийн хэмжээ дээрхтэй адил байна.
8.5.15. Амрах өрөө, сауны амрах өрөөнд тэргэнцэртэй иргэн хувцас тайлахад зориулж 1 иргэнд 0.4 м2, сауны амрах өрөөний талбай 20 м2-аас багагүй байна.
8.5.16. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэргэнцэртэйгээ спортын тоглоом тоглоход зориулж заалны шалны гадаргууг бүхэлд нь синтетик материалаар бүрэх, барзгар өнгөлгөө хийх, шалыг спортын тусгай паркетаар хийж болохоор төлөвлөнө.
8.6 Соёл гэгээрэл, үзвэрийн ба шашны байгууллагын барилга, өрөө тасалгаа
8.6.1. Үзвэрийн заалны иж бүрдэл өрөөнүүд болох хөлийн өрөө, тасалбар түгээх хэсгийн хөлийн өрөө, хувцасны өлгүүр, ариун цэврийн өрөө, фойе, буфет, хонгил, үзэгчдийн заалны өмнөх өрөө, кулуарыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд саадгүй нэвтэрч зорчих боломжтой төлөвлөнө. Төслийн даалгавартай уялдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж дараах өрөө тасалгааг иж бүрдлээр нь саад тотгоргүй нэвтрэх боломжтой төлөвлөнө. Үүнд: Тайз, эстрада, жүжигчдийн хувцас солих өрөө, хөлийн өрөө, буфет, ариун цэврийн өрөө, кулуар, хонгил зэрэг болно.
8.6.2. Заалны доторх налуу зам, амфитеатрын шаталж давхарласан хэсгийн гол эгнээний ханыг дагуулж бариул төлөвлөнө. Тэргэнцэртэй иргэнд зориулж налуу замын налуулга 1:12-оос их, 1-р эгнээний шалны гадаргуутай нэг түвшинд тохируулж төлөвлөнө.
Үзвэрийн зориулалттай барилга
8.6.3. Зааланд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан орон зай, байр, саадгүй зорчих зурвас бүс төлөвлөнө. Үзвэрийн үзүүлэн таниулах, мэдээлэл, хөгжмийн хөтөлбөр ба материалуудыг бүрэн дүүрэн хүлээж авах, ялангуяа ажиллаж, амрахад зориулсан хамгийн ашигтай нөхцлүүдээр хангана. Заалаас шууд гарах 2-оос цөөнгүй тусгаар гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж төлөвлөнө. Үзэгчдийн заалыг энгийн болон үргэлжилсэн вандан сандлуудаар тоноглох ба энгийн 5 сандал тутамд тохой тавигчтай 1 сандал төлөвлөнө. Вандан сандлын тулгуур нь бат бэх, суудлын доорх гүн сандлын өргөний 1/3-ээс багагүй хэмжээтэй байна.
8.6.4. Олон давхар суудалтай заалны 1-р түвшний суудлын дундах завсар зайд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ялангуяа тэргэнцэртэй иргэнд зориулсан байр, лоож болон клубын хажуу хэсэгт тэргэнцэр хадгалах талбай төлөвлөнө.
8.6.5. Үзэгчдийн зааланд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан байрыг зорчих хэсгийн ая тухтай байдалд нөлөөлөхгүйгээр тусгаар эгнээнд төлөвлөнө. 800 иргэний суудалтай зааланд тэргэнцэртэй иргэнд зориулсан байрыг янз бүрийн түвшинд тараан байрлуулан төлөвлөж болох ба аваарын гарцанд ойрхон, 1 байранд 3-аас илүүгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд байр төлөвлөнө.
8.6.6. Тэргэнцэртэй үзэгчдэд зориулж тайзны өмнөх 1-р эгнээ ба заалны төгсгөлийн хэсэгт гарцанд ойр гаргасан байрын хажууд хөгжлийн бэрхшээлтэй иргэний туслах иргэнд зориулж 1.2 м-ээс багагүй өргөн чөлөөт талбай төлөвлөж болно. Тайз ба 1-р эгнээний хоорондох хэсгийн төвд эсвэл суудлын 2 хажуу талд орчуулагч, хэлмэрч нарт зориулж гэрэлтүүлэгтэй тусгай байр, талбай төлөвлөнө.
8.6.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тайзан дээр гарахад зориулж шатнаас гадна өргүүр болон налуу замыг тоноглолын хамт төлөвлөнө. Налуу замын бариул хоорондох зай 0.9 м-ээс багагүй, налуулга нь 1:12 (8%) багагүй байна. Хаалт хашилтыг дагуулж налуу замыг төлөвлөнө. Хөтлөгч удирдагч нар шат ба налуу замаар тайзан дээр гарахад зориулж нэг талын хашлагыг дагуулан 0.7-0.9 м-ийн өндөртэй 2 эгнээ бариулыг төлөвлөж болно.
Соёлын зориулалттай барилга
8.6.8. Янз бүрийн зориулалттай музейн цогцолбор барилгууд болон тэдгээрийн эдэлбэр газар, уран сайхны галерей, үзэсгэлэнгийн заалууд нь бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчиж, үйлчлүүлэх боломжтой байна. Бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтрэх боломжийг хангах арга хэмжээний хүрээнд тэдэнд зориулж үзмэрийн жагсаалт, байршил, ерөнхий хэмжээ, зорчих хөдөлгөөний чиглэлийг төсөл төлөвлөлтийн даалгаварт тодорхой зааж өгнө. 2000 м2 хүртэл талбайтай үзэсгэлэнгийн танхимд үзмэрүүдийг нэг түвшинд байрлуулахыг төлөвлөлтийн даалгаварт зааж өгнө.
8.6.9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн харах нөхцөл (харааны түвшин, өнцөгт)–д тохируулж үзвэрийн эзэлхүүнт загвар, товгор график, дуу бичлэгийн карт, схем дүрслэл, дуу дүрсэт бичлэг, медиаг төвөггүй ашиглах боломжтой шаардлагуудыг төлөвлөлтийн даалгаварт тусгана.
8.6.10. Номын сангийн уншлагын танхимд зорчих хэсгийн өргөн 1.2 м-ээс багагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны хэмжээ (ширээ оруулахгүйгээр) 1.5 м х 0.9 м байна.
8.6.11. Сул хараатай уншигчийн байр ба уран зохиолын номын тавиур бүхий хэсэг гэрэлтүүлгийн нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоно. Байгалийн гэрэлтүүлгийн өндөр түвшин шаарддаг уншлагын бүсийн байгалийн гэрэлтүүлгийн коэффициент 2.5%, уншлагын ширээний гадаргуу дээрх зохиомол гэрэлтүүлгийн түвшин 1000 Лк-ээс багагүй байна.
8.6.12. Түр зуурын зориулалттай циркийн байгууламжид үзэгчид саадгүй нэвтрэх тусгай орцыг ашиглах ба уг орцыг 1-р эгнээний өмнөх шалны гадаргуугийн түвшинд байрлуулахаар төлөвлөнө. Циркийн зааланд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан байр (тэргэнцэртэй болон суух сандал бүхий орон зай)-ыг угтах танхимын шалтай нэг түвшинд байрлуулж, аваарын орц гарцын ойролцоо төлөвлөнө. Энэ тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэн суудлаас босч гарахыг тооцож талбайг 2.2 м хүртэл ихэсгэж болно.
Шашны ёслол хүндэтгэл ба дурсгалт барилга байгууламж
8.6.13. Шашны барилга байгууламжийн архитектурын орчин ба бүх төрлийн баяр ёслол, оршуулгын хүндэтгэлийн барилгын ёслолын арга хэмжээ явагдах хэсэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй хүрч очих шаардлагуудыг хангасан тоноглолтой байна.
8.6.14. Барилгад болон эдэлбэр газрын захын хэсэг, эсвэл дурсгалт болон хүндэтгэлийн зориулалттай барилгад архитектурын гэрэл, дуу авиаг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд саад тотгоргүй хүргэх мэдээллийн хэрэгслүүдийг төлөвлөнө.
8.6.15. Шашин шүтлэг болон бусад ёслолын үйл ажиллагаа явагдах хөдөлгөөнтэй бүс ба олон зориулалттай гарцыг холбосон зам руу оруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих замыг төлөвлөж болохгүй.
8.6.16. Үүдний өрөөний хэсэгт байрлах байрын тоо, тусд нь байрлуулах тэргэнцэртэй иргэний байр (1-ээс цөөнгүй), настай иргэн бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэн суух зориулалттай суудлын тоог төслийн даалгаварт тусгана. Шашны болон ёслолын барилга байгууламж, тэдгээрийн эдэлбэр газарт тэргэнцэртэй иргэнд зориулж 1 байрыг тоноглоно.
8.6.17. Зорчих замын ирмэгээс өрж тавьсан бурхны хөрөг ба сахиус, зул гэрэл, ариун рашаан түгээх хэсэг, хэлхээтэй болон баглаа цэцэг тавих талбай хүртэлх орон зайн хэмжээ 0.6 м-ээс ихгүй, өндөр нь шалнаас түвшнээс 0.6 м - 1.2 м байна. Мөргөх талбай руу ойртох замын өргөн 0.9 м-ээс багагүй байна.
8.6.18. Эдэлбэр газар дээр амрах бүсийн дотор 150 м тутамд сууж амрах сандал төлөвлөнө.
8.7 Төр олон нийтийн үйлчилгээний барилгууд
8.7.1. Засаг захиргааны барилгын үндсэн бүлэг өрөө тасалгаанд үйлчлүүлэгчид (түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэн)-ийг хүлээн авах таатай нөхцөл бүрдүүлнэ.
Хүндэтгэлтэй байршилд орцны хэсгийг төлөвлөх
Лавлагаа мэдээлэл, жижүүрийн албаны байр, талбайг төлөвлөх
2 давхраас өндөргүй түвшинд олон нийт, хамт олноороо ашиглах зориулалттай хурал цуглааны танхим төлөвлөх
8.7.2. Шүүх хурлын зааланд хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчиж нэвтрэх боломжтой байна. Төлөөлөгчийн суудлын дэргэд тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэний суудал байрлуулахаар төлөвлөнө. Шүүх хурлын зааланд бүх оролцогчдоос байцаалт авч, удирдаж хөтлөх, хэлмэрч орчуулагч нарт зориулсан орон зай байрыг урьдчилж тооцож төлөвлөнө. Шүүх хурлын заалны дэргэд тэргэнцэртэй иргэнд зориулж харуул хамгаалалтын 1 камер төлөвлөнө. Камерыг шүүхийн хэд хэдэн зааланд төлөвлөж болно. Уулзалтын өрөөний дотор үргэлжилсэн хамар хананд үйлчлүүлэгчдийг ялтан хоригдлоос тусгаарлах хамгаалалтын шилэн хаалт эсвэл тусгаарлах ширээг төлөвлөх ба нэг байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж тоноглоно.
8.7.3. Иргэнийг тусд нь хүлээж авах өрөө (1 ажлын байр)-ний хамгийн бага талбай 12 м2 байна. Төслийн шийдлээс хамааруулж хүлээн авах өрөөнд хэд хэдэн үйлчилгээний байр төлөвлөж болох ба түүний нэг байр, талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх боломжтойгоор ерөнхий бүсчлэлд багтаан төлөвлөж болно.
8.7.4. Мэс заслын байрыг үйлчлүүлэгчдээс үргэлжилсэн бүтээцээр тусгаарлах ба хамгийн багадаа нэг байрны 2 талыг чанга яригчаар холбож сонсголын бэрхшээлтэй үйлчлүүлэгч, албаны иргэн хоорондоо ярилцах аппарат хэрэгслээр тоноглогдоно.
8.7.5. Худалдан авагч, захиалагч нар (технологийн шаардлагад хязгаарлагдахгүйгээр) банкны барилгын үйлчилгээний өрөөтэй шууд харилцах боломжтой байна.
- Мөнгөний гүйлгээг хийх хэсэг (гүйлгээ хийх заал)
- Тооцоо хийх хэсэг (орцны хэсэг, тооцооны заал, мөнгөний касс)
- Үйлчилгээний өрөө (харилцагчтай яриа хэлцэл хийх өрөө, үнэмлэхийн товчоо, хөлийн өрөө, кредит баталгаажуулах өрөө) зэрэг болно.
8.7.6. Удирдан зохион байгуулах ажлын хэд хэдэн байрны дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх зориулалттай нэг байрыг төлөвлөнө. Харилцагчдад зориулж нэг касс, нэг лангууг чанга яригчаар тоноглоно.
(Энэхүү норм, дүрмийн хавсралтаас холбогдох зураглалыг, MNS 6055:2009-ээс холбогдох тайлбар зураглалыг нэмж үзэх)
Хөдөлмөрийн ажлын байр төлөвлөх тусгай шаардлагууд
9.1. Энэхүү норм, дүрмийн шаардлагууд болон зургийн даалгаврын агуулгатай нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн байрны өрөө тасалгааг төлөвлөнө.
9.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдралын үйл явц дахь хөдөлгөөний хязгаарлалт, үйл ажиллагааны алдагдсан байдал, ажлын байрыг тусгайлан тоноглох үндсэн шаардлагууд, иргэн амын нийгмийн хамгааллын эрх зүйн зохицуулалт, улс төрийн бодит нөхцөлтэй уялдуулан, засгийн газраас баталсан баримт бичгийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ажлын байрын хүрэлцээг тооцож үйлдвэр аж ахуйн барилгыг төлөвлөнө.
9.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ажлын байрны төрөл, тоог ажил хөдөлмөрийн хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм журамтай зохицуулан төслийн даалгаварт тогтоож өгнө. Барилгын эзлхүүнт төлөвлөлтийн бүтцэд багтаан хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг тусгай өрөөнд, тусгайлсан цехэд, эсвэл үйлдвэрийн эдэлбэр газарт тараан байрлуулж, зайлшгүй нэмэлт өрөө тасалгаа төлөвлөх боломжтой хувилбарыг төлөвлөлтийн даалгаварт тусгана.
9.4. Тэргэнцэртэй 1 иргэнд зориулж тоноглосон ажлын байрны талбай 7.65 м2 байна.
9.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ажлын байранд тэдний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг төлөвлөлтөд тусгана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж туслах хэрэгсэл ба тоног төхөөрөмж, мебель тоноглолуудыг төрөлжүүлж, зохистойгоор тавьж байрлуулан төлөвлөхийг төсөл төлөвлөлтийн даалгаварт тусгана.
9.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчний төрлөөс хамааруулж өрөөний бичил уур амьсгалын ариун цэвэр эрүүл ахуйн цогц болон нэмэлт шаардлагуудыг өрөө тасалгааны ажлын бүсэд хангана.
9.7. Харааны бэрхшээл ба тулгуур эрхтэний төхөөрөмжтэй иргэнд зориулж ажлын байрнаас ус уух төхөөрөмж эсвэл дулаацах өрөө, тамхилах болон бие засах, хувцаслах өрөө хүртэлх зайн хэмжээ:
- Барилгын дотор орон зайд – 60 м-ээс;
- Үйлдвэрийн барилга байгууламжийн нутаг дэвсгэрийн дотор 150 м-ээс холгүй байна.
9.8. Ажлын болон гэрийн, гадуур хувцсыг хадгалахад зориулсан барилгын ахуйн өрөөний тусгай шүүгээнүүдийг хамтатгасан байдлаар төлөвлөнө.
9.9. Үйлдвэрийн барилгын ахуйн өрөөнд тавигдах шаардлагуудтай нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ариун цэвэр эрүүл ахуйн үйлчилгээг хангана. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ариун цэврийн шинж чанараас хамаарахгүйгээр ариун цэвэр- ахуйн өрөөнд харааны болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүмүүс ба нийт ажилчдад зориулсан өрөө болон тоноглол байгууламжийн тоог дараах байдлаар тодорхойлно. Олон зориулалттай шүршүүрийн нэг кабинд хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэн, 1 гар, нүүр угаагуурт хөгжлийн бэрхшээлтэй 7 иргэн ноогдохоор тооцож төлөвлөнө.
9.10. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний бэрхшээл, гачигдлыг харгалзан үзэж, үйлдвэрийн барилга дотор нийтийн хоолны зааланд хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэнд 1.65 м2 талбай оногдохоор тооцож, тэргэнцэртэй иргэн хооллоход зориулж 12 м2-аас багагүй талбайг нэмж төлөвлөнө.
Хавсралт А
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аврахад зориулж цахилгаан шатны тоог тооцож төлөвлөх
А.1 Энэхүү хавсралтад галын аюулаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аврахад зориулж саадгүй нэвтрэх боломжийг хангах, цахилгаан шатны техникийн баримт бичгийн үндсэн хэмжигдэхүүнүүдийг харгалзан аюулгүйн бүс дэх цахилгаан шатны тоог тодорхойлно.
А.2 Тооцоонд зориулсан анхны өгөгдлүүд:
- Давхрын аюулгүйн бүсээс үйлчлэх цахилгаан шатны тоо;
- Аюулгүйн бүсийн байршлын түвшин хүртэлх цахилгаан шатны өргөх өндөр;
- Давхруудын аюулгүйн бүс дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэний бүтэц, тоо;
- Нэрийдсэн багтаамж (цахилгаан шатны хурд, даац)
А.3 Цахилгаан шатны тоог тооцох явцад хэрэглэх ойлголтууд
- Бүтэн нэг эргэх явалт – иргэн суулгах буулгах, үндсэн давхраас уг давхарт эргээд ирэх цахилгаан шатны хөдөлгөөн;
- Бүтэн нэг эргэлтийн хугацаа – цахилгаан шатны нэг удаагийн эргэлт хийхэд зарцуулсан хугацаа. Энэ хугацаанд гүйлт ба тоормослоход зарцуулсан хугацаа, хэвийн хурд, хаалга онгойлгох, хаах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний тооноос хамаарч зорчигчдын буух суухад зарцуулсан хугацааны нийлбэр.
А.4 Цахилгаан шатны багтаамжийг (Рл.иргэн) тодорхойлохдоо цахилгаан шатны ачаа даац ба хөгжлийн бэрхшээлтэй иргэний бүрдлийг тооцож гаргасан кабины геометр хэмжээ (байгуулалт дээрх хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзлэх талбай, хэлбэр хэмжээ ба зорчих хөдөлгөөн хийхэд ашиглах хэрэгслүүдтэй байхаар тооцож гаргана).
А.5 Давхар бүрийн аюулгүйн бүс дэх цахилгаан шатанд иргэн суулгах буулгах зогсоолын тоог (Nз.д) цахилгаан шатны багтаамж ба галын аюулгүйн бүсэд байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоог үндэслэн тодорхойлно.
А.6 Зогсоол бүрт иргэн сууж буух, нэг удаагийн бүтэн эргэлтийн хугацааг (T) дараах томьёогоор тодорхойлно.
(А.1)
Нз – хэвийн хурдаар нэг удаагийн явалтыг гүйцэтгэх явцад цахилгаан шатнаас гарч орох зам, м
Vх – цахилгаан шатны хэвийн хурд, м/с
К1- цахилгаан шат ажиллах явцад хугацааны боломжтой нэмэлт алдагдлыг тооцсон коэффициент (зорчигчид орж гарах үеийн зогсолт, хаалганы хөдөлгөөний тохиромжтой хурд). Зөвшөөрсөн утга К1=1.1-1.2 байна.
t – нэг удаагийн эргэлтийн туршид зорчигчид орж гарах, хаалга онгойлгох хаах, цахилгаан шат хурдлах, удаашрахад зарцуулсан хугацааны нийлбэр, сек
Зарцуулах хугацааг тооцох анхны өгөгдлүүдийг цахилгаан шатны техникийн паспортаас авч болно. Тэргэнцэртэй иргэнд зориулж гарч орох хугацааг хүснэгт А.1-д тусгав.
Хүснэгт А.1
Цахилгаан шатны бүхээг дэх тэргэнцэртэй зорчигч | Зорчигчийн орж гарах хугацаа (цахилгаан шатны бүхээг дүүргэх, чөлөөлөх хугацаа, сек) | |
ороход | гарахад | |
1 | 6 | 5.5 |
2 | 8 | 7.5 |
3 | 10 | 9.0 |
4 | 12 | 11.0 |
А.7 T0- цахилгаан шатны нэг бүтэн явалтын нийт хугацаа. Үүнийг бүх явалтын нийлбэр хугацаа (Tя)-гаар тодорхойлно.
T0 = Tя (А.2)
А.8 Үндсэн давхрын (n) аюулгүйн бүсээс зорчих шаардлагатай цахилгаан шатны тоо
n=T0/600 (A.3)
Энэ томьёогоор тооцсон үр дүнг бүхэл тоон утга руу дөхүүлэн тэгшитгэж авна.
А.9 Цахилгаан шатны тооцоот хурд ба даацыг тооцож цахилгаан шатыг хэсэг бүлгээр нь угсарч байрлуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аврахад зориулж цахилгаан шат бүрийн ажлын тооцоот хугацаа 10 минутаас хэтэрч болохгүй.
Хавсралт Б
Нэр томьёо ба тодорхойлолт
Б.1. Шинэ нөхцөлд дасан зохицох: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэрэглээгээ уялдуулж барилга байгууламжийн орчинд амьдарч, дасан зохицох
Б.2. Зохицсон орц: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчиход зориулсан орц
Б.3. Тэрэгний дугуйд тохируулсан зам: Төрөл бүрийн зориулалттай тэргэнцэр, хүүхдийн тэрэг, дугуйтай сандал, орыг зөөж шилжүүлэхэд зориулж дугуйны хоёр чиглүүлэгчийг саад тотгор дээгүүр юмуу эсвэл шатны гишгүүр дээр дамнуулан бүрхэж тавьсан бүтээцийг хэлнэ.
Б.4. Аюулгүйн бүс: Галын аюултай үйлчлэлээс хүмүүсийг авран хамгаалах бүс: Уг бүс нь галын аюулын хязгаараас даваагүй, галын аюулд өртөхгүй байхаар хамгаалагдсан орчин
Б.5. Эдэлбэр газрын тохижилт: Хөдөлгөөний хязгаарлагдмал иргэн саадгүй нэвтрэлтийг хангахад зориулагдсан зохиомол зүлэгжүүлэлт, явган явахад зориулсан зорчих хэсгийн хивсэнцэр зам, гадна орчныг гэрэлтүүлэх төхөөрөмж, эдэлбэр газарт амрах биеийн тамир хийх, зугаацаж наадах бүс байгуулж, зорчигчдыг мэдээллээр хангах цогц арга хэмжээ
Б.6. Явган иргэний уруудах налуу зам: Бариулаар тоноглогдоогүй, тэрэг тэргэнцэр ашигласан хүмүүсийг саад тотгоргүй зорчиход зориулж янз бүрийн түвшний 2 гадаргууг холбосон налуу явган зам
Б.7. Чулуун хашлага, хаалт: Мэдээлэл ба аюулгүйн үүргийг хамтатгаж гүйцэтгэх зориулалттай нэг төрлийн элементүүдээр замын хөдөлгөөнийг тусгаарласан намхан хашлага бүтээц
Б.8. Мэдээллийг зураг схем, бичвэр тэмдэглэгээ зэрэг харагдах байдлаар хүргэх хэрэгсэл: Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн онцлогийг харгалзан тэдэнд янз бүрийн сэдвийг унших, үзэж харах байдлаар ойлгуулж мэдрүүлэх гэрлэн дохио, тэмдэг лого схем, бичвэр тэмдэглэгээний хэрэгсэл
Б.9. Овор хэмжээ: Барилгын захын хэсгүүдээс илүү гарсан давтамжит элементүүд ба барилгын дотор гадна орчны архитектурын элементүүдийн хэмжээ
Б.10. Бие засах өрөөний саадгүй нэвтрэлт: Олон нийтийн ариун цэврийн хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй нэвтрэх, бие засах суултуурыг байрлуулж тоноглосон тасалгаанууд
Б.11. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн саад тотгоргүй нэвтэрч зорчих барилга байгууламж: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн аюулгүй байдал, саадгүй нэвтрэх үндсэн шаардлагууд ба архитектур төлөвлөлт, инженер техник, эдийн засаг, хийц бүтээц зохион байгуулалтын арга хэмжээг иж бүрнээр нь бодитой бий болгосон барилга байгууламж
Б.12. Хөдөлгөөний саадгүй нэвтрэлтийг хангасан чиглэл: Ямар ч саадгүйгээр хүрч очиж үйлчлүүлэхийг зөвшөөрсөн үйлчилгээний эцсийн цэг дэх орон зай, байр өрөө тасалгаа хүртэл явах чиглэл
Б.13. Хүрэх боломж: Үйлчилгээний орон зай, байрны шинж чанар. Энэ нь барилгын орон зай орчинг ашиглах, эд зүйлсийг хэрэглэх боломжийг хангасан параметр хэмжээ
Б.14. Үйлчилгээ үзүүлэх бүс: Эдэлбэр газарт болон өрөө тасалгаанд үйлчлүүлэх нэгдмэл орон зай байр
Б.15. Харааны бэрхшээлтэй иргэн: Бүрэн хараагүй эсвэл харах чадвар нь 10% хүртэл буурсан, орчны талбайн 20%-аас ихгүй хэсгийг хардаг иргэн
Б.16. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Бие махбодийн үйл ажиллагаа нь байнга алдагдсанаас эрүүл мэнд нь доройтож, тулгуур эрхтэний хөдөлгөөн, хараа сонсголын согогтой байдал нь, орон зай орчны саад бэрхшээлээс хамаарч бусад иргэнтэй адил нийгмийн амьдралд идэвхтэй, бүрэн дүүрэн оролцох боломжгүй болсон иргэн
Б.17. Налуу замын хэрэгсэл: Тухайн тохиолдолд эсвэл түр хугацаанд ашиглах зориулалттай, эвхэгдэж задардаг, шилжүүлж залгаж угсарч тавцан болдог, буулгаж дэвсэн, гулсах хөдөлгөөнд зориулж угсарч болох байгууламж
Б.18. Халаас, өрөө талбай.
Б.19. Хэвтээ чиглэлийн гадаргуугийн 2 талаас үзүүлэх хамаарал: Хэмжигдэхүүн: кН/кН эсвэл нэгж хэмжигдэхүүн
Б.20. Цахилгаан шатны өмнөх зам, талбай: Цахилгаан шат руу орох хэсгийн өмнө гаргасан хаалгатай өрөө эсвэл задгай талбай.
Б.21. Хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүс: Бие даан хөдөлж явах боломжгүй бэрхшээлтэй гэж батлагдсан, орон зай орчинд чиглүүлж явуулах мэдээллийн тусламж зайлшгүй авах шаардлагатай хүмүүс. Хөдөлгөөний хязгаарлалттай иргэний бүлэгт хүүхдийн тэрэг түрсэн иргэн, эрүүл мэндийн байдал нь түр болон байнгын хязгаарлалтанд орсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамааруулан авч үзнэ.
Б.22. Медиагид: Мультмедиа бичлэгийн зарчим ашиглаж үг яриа зүгшрүүлэх, танин мэдэхүйн тусгай кодыг уншуулах замаар хараа зүйн танин мэдэхүйг тодорхойлох олон төрлийн хэвлэлийн хэрэгсэл, техникийн иж бүрдэл
Б.23. Үйлчилгээний орон зай, байр: Үйлчилгээний орон зай, байрыг үйлчлүүлэгчдэд тусламж үзүүлэхэд зориулж зохион байгуулж тоноглосон өрөө тасалгаа, бүс, барилга байгууламжийн нэг хэсэг. Тайлбар: хүлээж амрах байр, зорин ирж үйлчлүүлэгчдийн орон зай байр, ажлын байр орно.
Б.24. Хаалт, хашлага: Орчин тойрны саад тотгор, аюултай орон зай байрыг зааж явган иргэний зорчих гадаргуу дээр тэмдэглэж босгосон хашлага бүтээц
Б.25. Налуу зам: Хэвтээ гадаргуун замаар нэг түвшнээс нөгөө түвшинд шилжихэд зориулсан байгууламж. Энэ нь хөдөлгөөний чиглэлийн дагуу гадаргууг үргэлжилсэн налуулга, амрах болон эргэх хөдөлгөөн хийхэд зориулж тэгш талбай гаргаж эсвэл гишгүүртэй төлөвлөж болно.
Б.26. Нэг талын хөдөлгөөнтэй налуу зам: Зөвхөн нэг иргэн тодорхой хугацаанд шилжих хөдөлгөөн хийхэд урьдчилж зориулсан байгууламж ба бариул хоорондын зай 0.9-1м байна.
Б.27. Пиктограмм: Өрөөний зориулалт эсвэл хөдөлгөөний чиглэлийг зааж хөдөлгөөний төрлийг дүрсэлсэн тэмдэг
Б.28. Өгсүүр зам, өргөлт: Босоо чиглэлд өндрийн ялгаатай түвшний хооронд хэвтээ хавтгайг налуулж байрлуулсан хөдөлгөөний зам
Б.29. Өндөрсгөсөн тавцан: Ачаа өргөх машин, үечилсэн ажиллагаагаар босоо эсвэл налуу чиглэлд ачаа бараа өргөж буулгаж, шилжих хөдөлгөөн хийхэд зориулсан ачаа болон машин даах байгууламж.
Б.30. Хөдөлгөөний зурвас: Нэг чиглэлд нэг эгнээгээр хөдөлгөөн хийхэд зориулсан явган иргэний замын хэсэг
Б.31. Үйлчилгээний тусгай өрөө: Үйлчлүүлэгч өөрөө өөртөө үйлчлэх эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагын ажилтан үйлчлэхэд зориулсан өрөө. Дагалдах иргэн цуг орохыг тооцож уг өрөөний хэмжээг тогтооно.
Б.32. Хөндлөн налуу: Хөдөлгөөний гадаргуугийн (зам талбай) хөндлөн чиглэлийн налуу
Б.33. Бариул: Зорчих хөдөлгөөний үед иргэний гарын дэмжлэгийг хангах ба чиглэлийг заах зориулалттай шат болон налуу замын бүрдэл нэг элемент. Тайлбар: Бариулыг хашлага хаалтын дээд ирмэгээр байрлуулж болно мөн эхлэл төгсгөлд брайл үсгэн тэмдэг байрлуулна.
Б.34. Барилга байгууламжийн нутаг дэвсгэр: Норм, дүрмийн дагуу зохион байгуулсан олон айлтай орон сууцны барилгын орчин, орон зайн тохижилт зүлэгжүүлэлт бүхий эдэлбэр газар. Эдэлбэр газарт барилга руу очих явган зам, тухайн барилгын оршин суугчид, хүүхдүүдэд зориулсан амрах болон биеийн тамирын талбай, нохой хөтөлж явах зам, авто машины зогсоол, ачаа бараа хадгалдаг агуулах байрлуулсан хэсэг багтана.
Б.35. Дагуу чиглэлийн налуу: Хөдөлгөөний чиглэлийн уртын дагуух налуу хавтгай.
Б.36. Гарч орох зам: Зориулалтын бүтээц элемент ба тоног төхөөрөмжийн хооронд явган явах орон зай
Б.37. Зорчих зам: Тэргэнцэртэй болон хөдөлгөөний хязгаарлалттай хөгжлийн бэрхшээлтэй иргэн эдэлбэр газар дээр шилжилт хөдөлгөөн хийхэд зориулсан (зөрөг, явган налуу зам) явганаар зорчих зам. Мөн барилга байгууламжийн дотор хэвтээ босоо чиглэлийн холбогч замууд багтана.
Б.38. Ухаалаг зохицуулалт: Иргэний чухал хэрэгцээтэй тохиолдол, тухайлбал: хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, эрх чөлөөг бүх иргэний үндсэн эрх чөлөө ба бусад эрхтэй энэ тэнцүү хангуулах зорилгоор үндэслэлгүй дарамт шахалт эсвэл болж бүтэхгүй, тохиромжгүй байдалд өөрчлөлт оруулж, зайлшгүй засаж сайжруулахыг оруулан тэмдэглэж өгсөн ойлголт (хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай конвенц. 2006.12.13.№46-Ф3)
Б.39. Харааны бэрхшээлтэй иргэнд зүг чигийг олгоход зориулсан радио мэдээллийн систем: Хэрэглэгч биедээ авч явж ашиглахад зориулж жижиг бүтэц бүхий төхөөрөмжийн систем. Барилга байгууламж болон бусад янз бүрийн мэдээллийг хэрэглэгчид дамжуулах радио мэдээллийн төхөөрөмжүүд: зүг чиг олоход хэрэглэгчийн асуусан асуултанд хариултыг дамжуулж өгөх дуут гэрлэн цамхаг, үйчилгээний өгөгдсөн системээс радио мэдээллийн үүргийг бүрэн гүйцэтгэх үг яриа ба дуу авиаг хослуулсан явган гарцын гэрлэн дохиоллын төхөөрөмж зэрэг багтана.
Б.40. Мэдээллийн системийн хэрэгслүүд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж орон зайн тухайн цаг мөчид зүг чигийг заах, хүмүүсийн үйл ажиллагааны орчны шинж чанарыг мэдээлэх, хөдөлгөөний ая тухтай болон аюулгүй байдлыг хангах мэдээллийг цогцоор нь хүргэх зориулалттай систем
Б.41. Үйлчилгээний тусгай байгууллага: Байнгын асаргаа, үйлчилгээ үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан эмнэлгийн ба нийгмийн байгууллага. Үүнд: өдөр өнжүүлэх байр, хөнгөвчлөх үйлчилгээ, сувилагчийн асаргаа үзүүлэх байр, сэргээн засалтын төв, настай иргэнд зориулсан орон сууц, түүнчлэн янз бүрийн түвшний төрөлжүүлсэн боловсрол ба сургалтын чиглэлийн байгууллагууд орно.
Б.42. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тээврийн хэрэгсэл зогсох тусгай зогсоол: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн машинаас бууж суух, машиндаа саадгүй хүрч очиход болон ялангуяа тэргэнцэртэй иргэн машин ашиглахад зориулж машины зогсоолын хажуу талд зогсоолын ерөнхий хэмжээг ихэсгэж гаргасан талбай
Б.43. Тусгай элементүүд (барилга, объектонд норм тогтоох): Иргэний эрүүл мэндийн гэмтэл согогийн нийлмэл болон тодорхой байдлуудаас хамааруулж тухайн барилга, орчинд тохирсон өвөрмөц шаардлага тавигдана.
Б.44. Дохио зангааны хэлээр амаараа ярьж орчуулга хийдэг орчуулагч: Тайлбар: дохио зангааны хэл - сонсголын бэрхшээлтэй иргэнтэй үйл хөдлөлөөр харьцах төрөл. Ам, уруулын хөдөлгөөний хэлбэр, нүүрний хөдөлгөөнөөр үг авиаг өгүүлэх дохио зангааны зохицол
Б.45. Тайз: Тайз болон гэрэлтүүлэх хэрэгслийг механикаар хөдөлгөж үзвэрийн үйл ажиллагаа, арга хэмжээ явуулахад зориулсан үзэгчдийн заалны нэг хэсэг
Б.46. Хүрч мэдрүүлж мэдээллийг хүргэх хэрэгсэл: Харааны бэрхшээлтэй иргэн өөрөө хүрч мэдэрч хүлээн авах замаар мэдээллийг дамжуулах хэрэгсэл
Б.47. Газар дээрх талбайд байрлуулсан гүдгэр товгор дүрсэн гадаргуут заагч: Харааны бэрхшээлтэй иргэн орон зай орчинд харж ашиглах эсвэл хөлийн тавхай, таягаар урьдаас зүг чиг тогтооход зориулж эсрэг тэсрэг өнгөөр тодорхой зурж гүдгэр товгор гадаргуун хавтанцраар зурваслаж гаргасан хэрэгсэл. Талбайн төрөл бүрийн зориулалтанд тохируулж заагчийг урьдчилж анхааруулах, чиглэл заах гэсэн үндсэн төрөлд хуваадаг. Тайлбар: урьдчилан анхааруулах заагчийн нормчлогдсон параметр хэмжээ нь заагч товгорын гүн- заагчийн хамгийн ойр, захын хоорондох зай, чиглүүлэгч заагчийн өргөн, түүний хажуугийн захын хоорондох зай байна.
Б.48. Сонсголын бэрхшээлтэй иргэн харилцуур утсаар ярих, яриа хүлээж авах, дамжуулахад зориулсан аппарат тоноглол: Аппарат нь бичвэр мэдээллийг дэлгэцэнд гаргахад зориулсан даралтат товчлуураар тоноглогдоно.
Б.49. Мэдээлэх, чиг баримжаа заах дуут дохио, техник хэрэгслүүд: Бүх ангиллын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж аюулын тухай мэдээг дуут дохиоллоор, орон зай орчинд зүг чиглэлд заах, радио мэдээлэл, гүдгэр товгор гадаргуутай хөтөч хавтан, харагдаж үзэгдэх мэдээллээр барилга байгууламж ая тухтай байдал, мэдээлэл хангалт, аюулгүй байдал, саадгүй нэвтрэх боломжийг зохицуулалт, тусламж үйлчилгээ авах байр, хөдөлгөөний боломжтой чиглэлийг заавраар хангах янз бүрийн техникийн цогц хэрэгсэл
Б.50. Харааны бэрхшээлтэй иргэний ажлыг хөнгөвчлөхөд зориулсан хэрэгсэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын түвшинг хөнгөвчлөх зориулалттай мэдээлэл олж авах дуу авиа бичигч, дуу хураагуур, бичиглэлийн хэрэгсэл, брайл үсэгтэй бичгийн машин зэрэг хэрэгслүүд багтана.
Б.51. Түгээмэл ариун цэврийн өрөө: Тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэн туслахын хамт ашиглахад зориулж суултуур, гар нүүр угаагуур болон бусад тоноглолоор тоноглогдсон бие даасан төлөвлөлттэй өрөө. Тайлбар: Ариун цэврийн өрөөнд орох орц нь бусад ариун цэврийн өрөөнөөс тусгаар байна.
Б.52. Түгээмэл загвар: Орчинд нь тохируулах шаардлагагүйгээр бүх иргэнд жилийн турш өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэх, ашиглах зориулалтаар бэлтгэж тавьсан эд хогшил бүхий тусгай дизайн. Тухайлбал, тодорхой бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусгайлан тоноглосон байгууламжийг түгээмэл загварт хамааруулахгүй (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай НҮБ-ын конвенц. 2006.12.16. № 61/106)
Б.53. Түгээмэл элемент: Бүх иргэний ашиглах боломжийг тооцож төлөвлөсөн элемент.
Б.54. Эдэлбэр газар: Барилга барилга байгууламж байршиж буй газар нутаг. Барилгын захиалагч барилгын элементүүдийг зориулалтаар нь холбож их засвар, сэргээн засварлалт хийх газар нутаг.
Б.55. Гэрэл зургийн материал: Фото зургийн шинж чанарыг агуулсан материал. Фото зураг буулгаж хэсэг хугацаа өнгөрсний дараа байгалийн гэрэлтүүлэг болон зохиомол гэрэлтүүлгийн эх үүсвэрээр сэргээн тодруулж болох материал
Б.56. Тэмтэрч мэдрэх зориулалттай бичиглэл: Бүрэн хараагүй (сохор) ба сул хараатай иргэнд зориулсан гүдгэр, товгор, цэгэн бичвэр. Тайлбар: Хөдөлгөөний хязгаарлалттай бие иргэнд зориулж орчиндоо дасан зохицох үндсэн хэрэгслийн нэг
Б.57. Бүрдэл хэсэг: Барилга байгууламжийн өрөө тасалгаа эсвэл эдэлбэр газрын архитектур, техник эсвэл механик бүрэлдэхүүн хэсэг. Ж: Ажлын орон байр, амрах байр, усанд орох шүршүүр, утсаар ярих өрөө, хаалга, чиглүүлэх байгууламж гэх мэт.
Б.58. Өндөрсгөсөн тавцан: Урлагийн болон дуу хөгжмийн тоглолт явуулахад зориулж үзэгчдийн заалны тодорхой хэсэгт өндөрсгөж гаргасан тавцан. Тавцан нь янз бүрийн зориулалтын тоноглолгүй байна.
Хавсралт В
Тэргэнцэр ба тэргэнцэртэй иргэний овор хэмжээ
А, Б - Тэргэнцрийн хэмжээ
В - Тэргэнцэртэй иргэний үйл хөдлөл хийх боломжтой хэмжээ
Хэмжээний бага утга нь барилгын доторх өрөө тасалгааг төлөвлөхөд, их утга нь барилгын гадна гудамж, зам талбайн орон зайг төлөвлөх хэмжээ болно.
Тэргэнцрээр эргэх орон зайн хэмжээ
А. Тэргэнцрийн хөдөлгөөнгүй байрлал, 90о-т эргэх эргэх хэмжээ
Б. Тэргэнцрээр 180о эргэхэд шаардагдах орон зайн хэмжээ
В. Тэргэнцрээр 360о эргэхэд шаардагдах орон зайн хэмжээ
Тэргэнцэртэй иргэний хөдөлгөөний бүсчлэлийн хязгаар
А. Дээрээс харсан байдал
Б. Хажуу талаас харсан байдал
В. Эгц урдаас харсан байдал
1- хөдөлгөөнгүй байдал дахь хязгаар
2- хөдөлгөөний үеийн төлөв хязгаар
эмэгтэй иргэнд зориулсан хязгаар
эрэгтэй иргэнд зориулсан хязгаар
Нэмэлт тоноглол (таяг, тулах хэрэгсэл)-той иргэний эргономик хэмжээ
А. Хажуугаас харсан байдал
Б. Дээрээс харсан байдал
- Үзэгчдийн эгнээнд таягтай иргэн суух орон зайн хэмжээ
- Ширээний хажуугаар таягтай иргэн явах болон ширээний дэргэд суух орон зайн хэмжээ
- Сууж буй иргэний хажуугаар явах байрлал, хэмжээ
Нэмэлт тоноглол (таяг, тулах хэрэгсэл) хэрэглэдэг иргэний эргономик хэмжээ
А. Хажуугаас харсан байдал
Б. Дээрээс харсан байдал
1. Усанд орох онгоц (ванн)-ны дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний байрлал, зай хэмжээ 2. Орны дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний байрлал, зай хэмжээ 3. Гар нүүр угаагуурын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний байрлал, зай хэмжээ
4. Хувцасны шүүгээний дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний байрлал, зай хэмжээ
Хөтөч нохой хөтөлсөн, харааны бэрхшээлтэй таягтай иргэний овор хэмжээ
Харааны бэрхшээлтэй иргэний овор хэмжээ
Өндөр настай иргэний антропометр, эргономик хэмжээ
А. Урдаас харсан байдал
Б. Хажуу талаас харсан байдал
В. Дээрээс харсан байдал
1.Зогсож буй иргэний ерөнхий овор хэмжээ
2.Хүрэх бүсчлэлийн хэмжээ
3.Харах ашигтай талбай ба бүсчлэлийн хэмжээ
4.Суугаа байдал дахь ерөнхий хэмжээ ба төхөөрөмж байрлуулах, ажиллахад ая тухтай орон зайн хэмжээ
Тайлбар: Хаалтанд оруулсан тоо нь эрэгтэй иргэнд зориулсан хэмжээ
Тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэнтэй зөрөх замын өргөн
А - 1 чиглэлийн хөдөлгөөнтэй замын өргөн
Б - 2 чиглэлийн хөдөлгөөнтэй замын өргөн
В - Тэргэнцэртэй 2 иргэн зөрөх хөдөлгөөнтэй замын өргөн
Г - Зорчих хэсгийн тухайн хэсэг дэх нарийсалтын хэмжээ
Таягтай иргэний эргономик хэмжээ
А. Таяггүй иргэний өргөний хэмжээ
Б. Нэг таягтай иргэний өргөний хэмжээ
В. Хоёр таягтай иргэний өргөний хэмжээ
Г. Тохойгоор тулах 2 таягтай иргэний өргөний хэмжээ
Д. Хоёр суга таягтай иргэний өргөний хэмжээ
Е. Тухайн иргэнд тохируулсан тулгуур таягтай иргэний өргөний хэмжээ
Барилгын гадна орцны шат, налуу зам төлөвлөх зай хэмжээ, тоноглол, тэмдэглэгээ
А. Дээрээс харсан байдал
1. Урьдчилж сэрэмжлүүлсэн зурвас бүс
Б. Хажуугаас харсан байдал
Барилга руу болон өрөө тасалгаанд тэргэнцэртэй иргэн ороход зориулсан хаалганы онгойх чиглэл, орцны бүсчлэлийн орон зайн хэмжээ
А. Хаалга дотогш онгойх чиглэл, байрлалын хэмжээ
Б. B Хаалга гадагш онгойх чиглэл, байрлалын хэмжээ
Гонхны (тамбур) талбайн хэмжээ, хаалганы онгойх чиглэл
А. Хаалга гонхны дотор чиглэлд онгойх хэмжээ Б. Гонхны хаалга гадагш онгойх чиглэл хэмжээ
В. Тэргэнцэртэй иргэн 90о эргэлт хийх үед хаалга гадагш онгойх хэмжээ, байрлал
Г. Хоёр хавтастай хаалга гадагш онгойх зайн хэмжээ
Барилгад болон өрөө тасалгаанд орох хаалганы төрөл, хэмжээ, босго
А. Янз бүрийн төрлийн хаалганы өргөн, орчны орон зайн хэмжээ
1. Нэг хавтастай (далавчтай) хаалга
2. Нэг талын хавтас нь хаалганы үүрийн өргөний талаас илүү хэмжээтэй хаалга
3. 2 хавтастай хаалга
4. Гулсдаг хаалга
5. Эвхэгддэг хаалга
Б. Хаалганы босго төлөвлөх шийдэл
Тулгуур эрхтэний тоноглолтой иргэнд зориулж орц, гарц,
хаалгыг тоноглож, төхөөрөмжлөх шийдэл
А. Нэг хавтастай хаалга
Б. Анхааруулах зурвас тэмдэглэсэн хоёр хавтастай (далавчтай), шилэн хаалга
В. Хаалганы бариул байрлуулах хэмжээ
Г. Хаалганы код байрлуулах бүс, хэмжээ (1), давхрын дугаар(2), дуудах хонх(3)
Харааны бэрхшээлтэй иргэний шаардлагыг тооцсон орц, гарц,
хаалганы тоноглол, тэмдэглэгээ
А. Б. Хаалганы 2 талд гаргасан өнгөт зурвасаар зүг чигийг заасан тэмдэглэгээ
В. Гэрлэн дохиололтой дуудах төхөөрөмжийн байрлал
Г. Хаалганы онгойх чиглэлийг заасан тэмдэглэгээ
Д. Хаалганы үүрийг хүрээлүүлж өнгөөр ялгасан шийдэл
Е. Уян хатан материалаар завсар, зайг бөглөсөн шийдэл
1 урсгалтай налуу зам (пандус)-ын ерөнхий хэмжээ
2 ба 3 урсгалтай налуу зам (пандус)-ын ерөнхий хэмжээ
А. 0.2м-ийн өндөрт гарах налуу зам
Б. 0.8м-ийн өндөрт гарах налуу зам
В. Налуу замын хөндлөн зүсэлт
Г. 0.8м-ээс дээш өндөрт гарах налуу зам
Д. 1.5м-ийн өндөрт гарах налуу зам
1. Байгуулалт
2. Дагуу зүсэлт
Бариулын хэлбэр, хэмжээ ба хашлага
А. Бариулын хөндлөн огтлолын хэлбэр, хэмжээ
Б. Бариулын төгсгөл хэсэг
В. Бариулыг налуу замын захаар хашлага дагуулж байрлуулан төлөвлөх
Шатны гишгүүр ба бариулын байрлал, хэмжээ
А. Шатны гишгүүрийн хэмжээ
Б. Шатны бариулын байрлал, хэмжээ
В. Шатны хажуу захын хашлага, хаалтын байрлал
Харааны бэрхшээлтэй иргэний шаардлагад нийцүүлж
шатыг тоноглож төлөвлөх
А. Хажуу хана ба шатны эхлэл төгсгөлд байрлуулсан зүг чигийг заасан тэмдэглэгээ
1. Гишгүүрийн ирмэгийг өнгөөр ялгана.
2. Резинэн товгор гадаргуут (хөтөч хавтан байж болно) хавтанцар
Б. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эндэхээс сэргийлж шатны доорх орон зайг тусгаарласан шийдэл
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орохоос сэргийлсэн орон зай
2. Хамгаалсан хаалт
Хонгил ба гарц замын гол хэмжээ
А. Нэг айлын сууцны доторх хонгилын өргөний хэмжээ
Б. Тэргэнцэртэй иргэн 1 чиглэлийн хөдөлгөөн хийх хонгилын өргөн
В. Тэргэнцэртэй иргэн зөрөх хөдөлгөөн хийх хонгилын өргөн
Г. Хонгилын төгсгөл дэх эргэлтийн хэмжээ
Хонгил төлөвлөх ерөнхий хэмжээ
А. Явах замын дагуух хаалганы байрлал ба 90о эргэлттэй хонгил (коридор)-ын байдал
Б. 2 чиглэлийн хөдөлгөөнтэй, хаалгагүй зорчих зам (гарц, гарах зам)-ын өргөний хэмжээ
В. Хонгилын 2 талын өрөөнөөс хаалга онгойх хонгил (коридор)-ын өргөний хэмжээ
Г. Хонгилын 1 талын өрөөний хаалга онгойх хонгил (коридор)-ын өргөний хэмжээ
Ханан дээрх нэмэлт тэмдэглэгээ, тоноглолуудын байрлал
А. Ханын дагуу байрлуулсан бариул, мэдээллийн өнгөт зурвас
1. Чиглүүлэх бариул
2. Өнгөөр тэмдэглэсэн зурвас
Б. Хана, таазанд угсарсан элементүүдийн байрлал, хэмжээ
В. Тулгуур хийцэд угсарсан элементүүдийн байрлал, хэмжээ
Хананд байрлуулах нэмэлт тавилга, тоноглолууд
А. Доод ирмэгийг 0.7м-ийн өндөрт байрлуулах тавилга тоноглолын байрлал
1. Өргөний хэмжээг төлөвлөлтийн шийдлээр
2. Иргэн чөлөөтэй нэвтрэх (зорчих) хэсгийн өргөн (1м-ээс багагүй)
3. Шалан дээр байрлуулсан сэрэмжлүүлэх зориулалттай тавцан (хаалт, хашилт)
Б. Шалнаас 0.7м-ийн өндөрт тогтоож байрлуулсан элементийн байрлал
1. Өнгийлтийн хэмжээ 100мм-ээс илүү байж болохгүй. Илүү гарахаар бол төлөвлөлтийн шийдлээр
2. Таягийн хөдөлгөөнөөр мэдрэх
Барилга байгууламжид төлөвлөх өргүүрийн байршил, зай хэмжээ
А. Босоо чиглэлд шилжилт хөдөлгөөн хийх өргүүр
Б. Шатны гишгүүрийн чиглэлд шилжих өргүүр
1. Өргүүрийн тавцан
2. Чөлөөт талбай (орон зай)
3. Байнга ашиглахгүй шатны хэсэг
4. Байнга ашиглах шатны хэсэг
Олон нийтийн барилгад төлөвлөх цахилгаан шат ба
өргүүрийн боломжит зай, хэмжээ
1. Эмнэлгийн зориулалттай цахилгаан шат
2. Иргэн тээвэрлэх цахилгаан шат
3. Чөлөөт бүс
4. Хүрэх боломжтой бүс
5. Бариул
6. Налж суух сандал
7. Толь
8. Удирдах самбар
Орон сууцны барилгад төлөвлөх цахилгаан шат ба өргүүрийн боломжит зай, хэмжээ
А. Тэргэнцэрт зориулсан кабинтай цахилгаан шат
Б. Дамнуургаар зөөвөрлөх боломжийг тооцсон 2 хаалгатай цахилгаан шат
В. 630кг ачааны даацтай, 1100х2100мм-ийн овор хэмжээтэй цахилгаан шат
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж олон нийтийн барилгад төлөвлөх өргүүрийн жишээ
А. Налуу тавцан
1. Хажуугийн хашлага (хөдөлгөх механизмтай тал)
2. Удирдах самбар
3. Түшлэгтэй сандал
4. Тавцан
5. Эвхэгддэг налуу тавцан
Б. Байран тавцан
1. Налуу хашлага
2. Удирдлагын самбар
3. Түшлэгтэй сандал
4. Урьдчилж сэрэмжлүүлэх бүс
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж олон нийтийн барилгад төлөвлөх өргүүрийн жишээ
А. Шатны хажуу талаар шилжин хөдлөх өргүүр
Б. Шатны бариулыг дагаж шилжилт хийх өргүүр
В. Өргүүрийн эргэлт хийх шилжилт
1. Удирдах самбар
2. Түшлэгтэй сандал
3. Урьдчилж сануулах зурвас
Тэргэнцэртэй иргэнд зориулж төлөвлөх ариун цэврийн өрөөний боломжит зай, хэмжээ
А. Ариун цэврийн өрөө (хамгийн бага хэмжээ)
1. Урдаас харсан байдал
2. Хажуугаас харсан байдал
3. Байгуулалт
Б. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан бие засах өрөөг нийтийн ариун цэврийн өрөөний буланд байрлуулсан төлөвлөлт
1. Байгуулалт
2. Нэг эгнээнд байрлуулсан төлөвлөлт
Тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэнд зориулж
төлөвлөх ариун цэврийн өрөөний зай, хэмжээ
А. Дээрээс болон хажуу талаас харсан байдал
Б. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөөний байрлал (усны татуургыг хананд болон шаланд суурилуулна)
Тэргэнцэртэй эрэгтэй иргэнд зориулж нийтийн бие засах газрын
өрөөний тоноглолуудыг төлөвлөх зай хэмжээ
А. Хажуу талаас харсан байдал
Б. Нүүр тал болон байгуулалт
Бие засах өрөөнд гар нүүр угаагуур, толийг төлөвлөх зай хэмжээ
1. Тэргэнцэртэй иргэний байрлах талбай 2. Угаагуурыг тогтоох стандарт өндөр
3. Тэргэнцэртэй иргэн, хүүхдэд зориулсан тосгуур
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ус гоожуулах цоргоны хэлбэр
Усанд орох шүршүүрийн өрөөг төлөвлөх зай талбай, тоноглолын
байршил хэмжээ
1. Тэргэнцэртэй иргэн хүрч очих бүс
2. Хөдөлгөөнгүй бэхлэгдсэн түшлэгтэй сандал
3. Бэхэлгээ төмрийн дагуу шилжилт хийх боломжтой уян хатан шүршүүр
4. Хэвтээ чиглэлийн гар бариул
5. Босоо чиглэлийн гар бариул
6. Хөшиг эсвэл эвхэгддэг хаалга 7. Усны цорго, хаалтуудыг (крант) байрлуулах боломжит бүс
Усанд орох өрөөг төлөвлөх зай талбай, тоноглолын байршил хэмжээ
1. Тэргэнцэртэй иргэний хөдөлгөөн хийх бүс
2. Усанд орох онгоцны ирмэг дээрх суудал
3. Бэхэлгээний чиглэлд хөдлөх уян хатан шүршүүр
4. Хэвтээ чиглэлийн гар бариул
5. Босоо чиглэлийн гар бариул
Тэргэнцэртэй иргэнд зориулсан харилцуур утасны байршил,
зай талбайн хэмжээ
А. Харилцуур утасны бүхээг рүү орохын өмнөх хэмжээ Б. Урд талаас харсан байдал
В. Ил байрлалтай төлөвлөсөн автомат-харилцуур утасны байгуулалт
1. Ил байрлуулсан автомат – харилцуур утас
2. Харилцуур утасны бүхээг
3.Тэргэнцэртэй иргэн хүрч очих бүс
4. Яаралтай дуудлага ба бусад мэдээллийн утасны жагсаалт
5. Харилцуур утасны лавлах байрлуулах тавиур
6. Түшлэгтэй сандал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж олон нийтийн барилгад
амрах бүсийг төлөвлөх зай, талбай
А. Ширээ байрлуулсан талбайн хэмжээ
Б. Амрахад зориулсан буйданг эгнүүлж байрлуулсан төлөвлөлт
Хооллох газарт тэргэнцэртэй иргэнд зориулсан зай, талбайн хэмжээ
А. Цай түгээх төхөөрөмж, лангууны байдлыг зүсэлт зургаар үзүүлсэн байдал
Б. Ширээний дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж гаргасан бүс
В. Ширээг байрлуулсан хувилбар
Хооллох газарт тэргэнцэртэй иргэнд зориулсан зай, талбайн хэмжээ
А. "Бар"-ны лангуу (хажуугаас харсан байдал)
Б. "Бар"-ны лангууны дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гаргасан орон зай
В. Ханын дэргэдэх ширээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж гаргасан орон зай
Тэргэнцэртэй иргэнд зориулж мэдээллийн самбар, цонх,
цахилгааны жижиг хэрэгслийг төлөвлөх байршил, хэмжээ
А. Тэргэнцэртэй иргэнд зориулсан мэдээллийн самбарын байрлал
Б. Тэргэнцэртэй иргэний шаардлагад нийцүүлсэн цонхны байрлал
В. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан товчлуур, залгуурын байрлал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан товруутай резинэн гадаргуу бүхий хөтөч хавтанцрын хэмжээ, товрууны мэдээлэл
А. Шулуун хөдөлгөөнийг заана
Б. "Анхаар эргэлт" хөдөлгөөнийг заана
В. "Анхаар урсгал хөдөлгөөний огтлолцол"-ыг заана
Г. "Анхаар зогс" гэж заана
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээлэл, чиглэлийг заах тэмдэг, тэмдэглэгээ
А. Мэдээлэх тэмдэг, тэмдэглэгээ
Б. Мэдээллийг хүлээн авах байдал, байрлуулах зайнаас хамааруулж
тэмдэглэгээний өндрийг сонгоно (үсэг, тоо, дүрс)
В. Тэмдэглэгээ байрлуулах бүс
Үйлчлүүлэгчид мэдээллийг төвөггүй хүлээн авахад зориулж тэмдэг тэмдэглэгээг байрлуулах зай, өндрийн хэмжээг сонгоно (үсэг, тоо, дүрс)
Хавсралт Г
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах үе шатанд экспертүүд, мэргэжлийн хяналтын байцаагч, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын зүгээс хүртээмжийг үнэлэх хяналтын хуудасны асуумж
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг хангасан төлөвлөлтийн шийдэл
Гол орцны хэсэг
- Налуу замын налуулга 1:15-аас багагүй байх
- Шат ба налуу замын бариулын хэмжээ (700мм, 950мм, голч 40-50мм)
- Хаалганы өргөн 0.85м-ээс багагүй, бариулын шаардлага
- Налуу замын өнгөлгөө
- Хаалганы босго
- Лавлахын лангуу
- Ариун цэврийн өрөө хүртэлх хөтөч зам
- Дуут дохио
- Заалт, тэмдэг тэмдэглэгээ
Хонгилын хэсэг
- Ханын бариул
- Шалны гадаргуу
Шатны хэсэг
- Ханын дагуух бариул
- Эхлэл төгсгөлийн хөтөч хавтан
- Шатны гадаргуу
- Шатны өнгийн ялгаа, гэрэлтүүлэг
Ариун цэврийн өрөө
- Тоноглолын бүрдэл, хэмжээ, байршил
- Доторх орон зайн хэмжээ (1.5м-с багагүй)
- Бариул, тоноглолуудын угсралт, зайн хэмжээ
Цахилгаан шат
- Доторх болон өмнөх талбайн хэмжээ ( 1.5м-ээс багагүй)
- Лифтийн гүн, өргөн (1.4м -ээс багагүй)
- Товчлуурын байршил, хэмжээ
- Толины байршил, хэмжээ
- Бариулын байршил, хэмжээ
- Хаалганы өргөн (0,8м-ээс их)
Мэдээллийн хэрэгсэл
- Мэдээллийн хэрэгслийн байршил
Зочид буудлын барилга
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан өрөө тасалгаа
- Ариун цэврийн өрөө, шүршүүрийн тоноглол, хэмжээ
- Тоноглолуудын бэхэлгээ
- Хонгилын бариул
Тээврийн барилга байгууламж
- Хөтөч зам
- Ариун цэврийн өрөөний төлөвлөлт
- Налуу зам ба өргүүрийн төлөвлөлт
- Өргүүрт тавцан, галт тэрэгний шалны түвшин
- Тэмдэг, тэмдэглэгээ дуут төхөөрөмж, дохиолол
Автомашины зогсоол
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан автомашины зогсоол (1.2x2.4) хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнга ашиглах машины зогсоол (2.5x2.4)
- Заах тэмдэг, тэмдэглэгээ
- Хүлээн авах, лавлах хэсгийн лангуу
- Гадаргуугийн түвшний ялгаа
Хаалга
- Өрөөнүүдийн хаалга (0.8м-ээс багагүй үүрэнд суух)
- Гадна хаалганы өргөн (0.9м-ээс, өрөөний хаалганы өргөн 0.85м-ээс, ариун цэврийн өрөө 0.8м-ээс багагүй)
Эдэлбэр газрын төлөвлөлт
Аваарын зам
Орон сууц
Олон нийтийн барилга байгууламж- ийн төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үндсэн шаардлагуудыг тусгасан эсэхийг хянах.
Агуулга
5. Эдэлбэр газрын төлөвлөлтөд тавигдах шаардлага
5.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тээврийн хэрэгслийн зогсоол төлөвлөх
5.3 Амрах орон зай, байр ба тохижилт
6. Өрөө тасалгаа ба түүний элементүүдийн төлөвлөлтөд тавигдах шаардлага
6.3 Ариун цэврийн өрөө тасалгаа
6.4 Барилга доторх тоног төхөөрөмж ба байрлуулалт
6.5 Мэдээлэл өгөх, чиглүүлэх, дохио өгөх техник хэрэгсэл
7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдрах орчин, орон байрны төлөвлөлтөд тавигдах тусгай шаардлагууд
7.2 Нийтийн орон сууцны барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж сууц төлөвлөх
8.2 Сургалт, хүмүүжлийн зориулалттай барилга ба өрөө тасалгаа
8.3 Хүн ам, нийгмийн үйлчилгээний ба эрүүл мэндийг хамгаалах барилга болон өрөө тасалгаа
8.4 Хүн амд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх зориулалттай барилга ба өрөө тасалгаа
8.5 Биеийн тамир спортын барилга
8.6 Соёл гэгээрэл, үзвэрийн ба шашны байгууллагын барилга, өрөө тасалгаа
8.7 Төр олон нийтийн үйлчилгээний барилгууд
Хөдөлмөрийн ажлын байр төлөвлөх тусгай шаардлагууд
Хавсралт А. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аврахад зориулж цахилгаан шатны тоог тооцож төлөвлөх
Хавсралт Б. Нэр томьёо ба тодорхойлолт
Хавсралт В. Тэргэнцэртэй иргэний хөдөлгөөний бүсчлэлийн хязгаар
Хавсралт Г. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах үе шатанд экспертүүд, мэргэжлийн хяналтын байцаагч, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын зүгээс хүртээмжийг үнэлэх хяналтын хуудасны асуумж.
1
Текст томруулах
A
A
A