- Нүүр
- Сайдын тушаал
- Музейн олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм батлах тухай /ЗХХАЭ №23/
СОЁЛЫН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар А/210
Улаанбаатар хот
Музейн олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм батлах тухай
Музейн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Музейн олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ дүрэмд нийцүүлэн өөрийн үйл ажиллагааны төрөл, онцлог, чиг үүргийг тусгасан "Музей олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм"-ийг батлан хэрэгжүүлэхийг музейн захирал, эрхлэгч, дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга (Б.Даваацэрэн)-д даалгасугай.
САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A