- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 08 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, заалт нэмсүгэй:
1/"183 дугаар зүйл.Үндэсний хороо, түүний удирдлага
1.Засгийн газар хилийн боомтын, олимп, нийтийн биеийн тамир, спортын болон нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан Үндэсний хороог байгуулж болно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үндэсний хороог Засгийн газрын холбогдох гишүүн тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнийг Засгийн газар тогтооно."
2/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 19, 20, 21 дэх заалт:
"19/Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга:
- хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх;
- хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт;
- хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн
бүтээн байгуулалт, шинэчлэл.
20/Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга:
- хотын төвлөрлийг сааруулах, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зохицуулалтын асуудал.
21/Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга:
- нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого;
- мэргэжлийн спортын хөгжлийн асуудал;
- үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлого;
- биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
асуудал."
3/"342 дугаар зүйл.Сайдын ажлын алба
1.Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 19, 20, 21 дэх заалтад заасан сайд нь тус тус ажлын албатай байна.
2.Сайдын ажлын алба нь тухайн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Үндэсний хорооны ажлын албаны үүргийг хэрэгжүүлнэ.
3.Сайдын ажлын албаны орон тоо, зардлыг Засгийн газар батална."
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалтын "-бүсчилсэн хөгжлийн бодлого;" гэсний дараа "-орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн:
1/Эдийн засаг, хөгжлийн яам;
2/Гадаад харилцааны яам;
3/Сангийн яам;
4/Хууль зүй, дотоод хэргийн яам;
Чиглэлийн:
5/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
6/Батлан хамгаалах яам;
7/Барилга, хот байгуулалтын яам;
8/Боловсрол, шинжлэх ухааны яам;
9/Зам, тээврийн хөгжлийн яам;
10/Соёлын яам;
11/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
12/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14/Цахим хөгжил, харилцаа холбооны яам;
15/Эрчим хүчний яам;
16/Эрүүл мэндийн яам."
4 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн "183, 184 " дүгээр зүйлийн дугаарыг "184, 185 " гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "-нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого;", "-мэргэжлийн спортын хөгжлийн асуудал;" гэснийг, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын "-орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;" гэснийг, мөн зүйлийн 6 дахь заалтын "-хилийн боомтын хөгжлийн асуудал;" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
