- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 56
Төрийн ордон, Улаанбаатар хот
Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын Байнгын хорооны даргаар дараах Улсын Их Хурлын гишүүдийг сонгосугай:
1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Бямбасүрэнгийн Энх-Амгаланг;
2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Батсүхийн Саранчимэгийг;
3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Гомпилдоогийн Мөнхцэцэгийг;
4/Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Баагаагийн Баттөмөрийг;
5/Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Энхбаярын Батшугарыг;
6/Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Пүрэв-Очирын Анужинг;
7/Төсвийн байнгын хорооны даргаар Ганзоригийн Тэмүүлэнг;
8/Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Төмөртогоогийн Энхтүвшинг;
9/Хууль зүйн байнгын хорооны даргаар Лхагвын Мөнхбаатарыг;
10/Эдийн засгийн байнгын хорооны даргаар Цэдэндамбын Цэрэнпунцагийг.
2.Улсын Их Хурлын Байнгын хорооны даргын үүрэгт ажлаас дараах Улсын Их Хурлын гишүүдийг чөлөөлсүгэй:
1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Баагаагийн Баттөмөрийг;
2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Хаянгаагийн Болорчулууныг;
3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Гонгорын Дамдиннямыг;
4/Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг;
5/Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ням-Осорын Учралыг;
6/Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэгийг;
7/Төсвийн байнгын хорооны дарга Чимэдийн Хүрэлбаатарыг;
8/Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Баттогтохын Чойжилсүрэнг;
9/Хууль зүйн байнгын хорооны дарга Сандагийн Бямбацогтыг;
10/Эдийн засгийн байнгын хорооны дарга Жамбалын Ганбаатарыг.
3.Энэ тогтоолыг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
