A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 290

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргах, авах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 155 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг дор дурдсанаар өөрчлөн баталсугай:

Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр 
хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газрын байршил, 
хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээ

Цэгийн дугаар

Солбицол

Талбайн хэмжээ (га)

Байршил

Уртраг

Өргөрөг

1

111

50

31.192

43

46

6.453

400

Дорноговь аймаг, Замын-Үүд сум

2

111

51

6.960

43

46

31.890

3

111

52

58.766

43

45

9.288

4

111

52

22.999

43

44

43.860

2. Энэ тогтоолын 1-д заасан улсын тусгай хэрэгцээний газрын солбицлыг Газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэж, зохих арга хэмжээ авахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (А.Энхманлай)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР