- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 299 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 312
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 29.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөр"-т дор дурдсан агуулга бүхий заалт тус тус нэмсүгэй:
1/ 2.1 дэх хэсэгт 11, 12, 13 дахь заалт:
11. |
Монгол Улсын хөгжлийн бодлого, удирдлага |
1 |
40 |
16 |
24 |
12. |
Жендэрийн эрх тэгш байдал (цахим) |
1 |
40 |
- |
40 |
13. |
Монгол бичиг (цахим) |
1 |
40 |
- |
40 |
2/ 2.2 дахь хэсгийн "II. Төрийн бодлого" дэд хэсэгт 13 дахь заалт:
13. |
Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт |
2 |
80 |
24 |
56 |
3/ 2.2 дахь хэсгийн "IX. Удирдлагын арга барил" дэд хэсэгт 12, 13 дахь заалт:
12. |
Жендэрийн эрх тэгш байдал (цахим) |
1 |
40 |
- |
40 |
13. |
Монгол бичиг (цахим) |
1 |
40 |
- |
40 |
2. "Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөр"-ийн 2.1 дэх хэсгийн "Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалтад хамрагдсан төрийн захиргааны туслах, дэс түшмэлийн ангиллын албан тушаалд 1 жил ажилласан албан хаагч дээр дурдсан чиглэлээр танхимын болон бие даах хэлбэрээр сургалтад хамрагдаж нийт 11 багц цагийг биелүүлнэ." гэснийг "Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалтад хамрагдсан төрийн захиргааны туслах, дэс түшмэлийн ангиллын албан тушаалд 1 жил ажилласан албан хаагч уг сургалтад хамрагдаж нийт 13 багц цагийг дараахь байдлаар биелүүлэн суралцана. Үүнд:
Дээр дурдсан сургах чиглэлийн 1-11 дэх чиглэлээс сонгон судалж 10 багц цагийг биелүүлнэ.
"Жендэрийн эрх тэгш байдал", "Монгол бичиг" хичээлийг бие даан судалж тус бүр 1 багц цагийг биелүүлэх бөгөөд төгсөлтийн шалгалтын өмнө тооцуулсан байна.
Сонгон судалсан чиглэлүүдийг хамарсан төгсөлтийн шалгалт өгч 1 багц цагийг биелүүлнэ." гэж, мөн хавсралтын 2.1 дэх хэсгийн
|
Судлах багц цаг |
10 |
|
|
|
|
Төгсөлтийн шалгалт |
1 |
40 |
|
|
|
Нийт багц цаг |
11 |
|
|
|
гэснийг
|
Нийт багц цаг |
13 |
520 |
176 |
344 |
|
Үүнээс: Сонгон судлах багц цаг |
10 |
400 |
160 |
240 |
|
Бие даан заавал судлах багц цаг |
2 |
80 |
- |
80 |
|
Төгсөлтийн шалгалт |
1 |
40 |
- |
- |
|
Нийт судлах багц цаг |
13 |
520 |
160 |
320 |
гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаЦ.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A

