- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ/Үнэ тариф батлах тухай/ /ЗХХАЭ №26 2022.09.14/
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар А/12
Баруун-Урт
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймгийн Наран сумын "Молцог илч" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2022 оны халаалтын улирал буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Молцог илч" ОНӨААТҮГ-ийн дарга /Т.Дэлгэрцогт/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн Ш.Мандахнард даалгасугай.
ДАРГА Д.ШИЖИРБААТАР
ГИШҮҮД Ш.МАНДАХНАР Г.СУГАРАА
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар А/18
Баруун-Урт
"МОЛЦОГ ИЛЧ" ОНӨААТҮГ-ЫН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны "Аргачлал батлах тухай" 2014 оны 231 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймгийн Наран сумын "Молцог илч" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2023 оны халаалтын улирал буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Молцог илч" ОНӨААТҮГ-ийн дарга /Т.Дэлгэрцогт/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан тус Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн үнэ тариф батлах тухай 2022 оны 08 дүгээр сарын 3-ний өдрийн А/12 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн /Ш.Мандахнар/-д даалгасугай.
ДАРГА Г.МӨНХЗАЯА
ГИШҮҮД Ш.МАНДАХНАР
Г.СУГАРАА
Текст томруулах
A
A
A