- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагыг бүртгэх журам

ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВИЙН ДАРГЫН ТУШААЛ
2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар А/10
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.3.4 дэх заалт, Органик хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх заалт, Үндэсний итгэмжлэлийн төвийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4.6 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагыг бүртгэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг батлагдсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор Хууль зүйн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэхийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үүрэг болгосугай.
3.Энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр болгож мөрдсүгэй.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ С.СОРОНЗОНБОЛД
Текст томруулах
A
A
A
