A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/185

Улаанбаатар хот

Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, үнэлгээний тайланг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын хөдөлмөрийн хортой нөхцөл гэсэн 2 дугаар бүлэгт дараах нэмэлтийг оруулсугай.

1.1.19 дэх хэсэгт "Химийн лабораторийн судалгааны ажилтан",
1.2. 25 дахь хэсэгт "Дулаан сантехникийн албаны гагнуурчин",
1.3. 27 дахь хэсэгт "Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн цахилгаанчин", "Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн сэрээт ачигчийн оператор", "Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн мастер".
2.Дараах агуулга бүхий 30, 31 дэх хэсгийг хөдөлмөрийн хортой нөхцөл гэсэн 2 дугаар бүлэгт шинээр нэмсүгэй.

2.1. "30. Төмөр замын "Цемент савлагч" /бетон дэрний үйлдвэрийн/, "Вагон засварын газрын үйлчлэгч" /Зүүнхараа дахь ачаа вагон засварын депогийн/, "Вагон цэвэрлэгч, угаагч" /Зүүнхараа дахь ачаа вагон засварын депогийн /, "Цахилгаан ба хийн гагнуурчин" /Зүүнхараа дахь ачаа вагон засварын депогийн/, "Хөдлөх бүрэлдэхүүний засварын слесарь, засварчин",

2.2. "31. "Шахмал түлш үйлдвэрлэлийн салбарын бутлуурын машинч, барьцалдуулагчийн машинч, холигчийн машинч, хэвлэгчийн машинч, хатаагчийн машинч, хатаах зуухны машинч, үндсэн тэжээлийн машинч, автомат савлагчийн машинч, нам даралтын зуухны машинч, засварын бригадын тоноглолын засварчин, цахилгаанчин, гагнуурчин".

3. "Хөдөлмөрийн хүнд нөхцөл" гэсэн 4 дүгээр бүлгийн 3 дахь хэсгийн "Хөдлөх бүрэлдэхүүний засварын слесарь, засварчин" гэснийг хассугай.

4.Энэхүү тушаалыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, холбогдох хуулийн заалтад дурдсан болзлыг хангаж байгаа тохиолдолд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Батсүх/-д зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА БӨГӨӨД ХӨДӨЛМӨР,
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН 
САЙДЫН ҮҮРЭГ ХАРИУЦАГЧ                             Д.АМАРБАЯСГАЛАН