- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ (ямааны ноолуур)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 380
Улаанбаатар хот
ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Техникийн зохицуулалтыг мөрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг үе шаттайгаар авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Б.Баасандорж), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Стандарт, хэмжил зүйн газар (Б.Билгүүн)-т тус тус үүрэг болгосугай.
3. Техникийн зохицуулалтыг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
(Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 66 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 211 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A