- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ (2022-2032 он)
Засгийн газрын 2022 оны 314 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ (2022-2032 он)
№ |
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний зорилт |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хүрэх үр дүн |
1. |
1.1.Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бэхжүүлэх
|
1.1.1.нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хуулийн төсөл, бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах; |
Тогтвортой хөгжлийн бодлого, стратегитай уялдсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдсэн байна. |
1.1.2.иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хамтын удирдлагын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх; |
|||
1.1.3.оюуны өмчийг үр өгөөжтэй хэрэглээнд оруулах тогтолцоог бүрдүүлэх, оюуны өмчийн эрхийг үндэсний болон олон улсын түвшинд баталгаажуулан хамгаалах, бүртгэлжүүлэх; |
Соёлын үйлдвэрлэл эрхлэгч нь бүтээл туурвих, түгээх бүхий л үе шатанд бүтээлийнхээ үр шимийг хүртэх боломж бүрдэнэ. |
||
1.1.4.зохиогчийн эрхийн бүртгэлийн нэгдсэн системийг бий болгох, тухайн чиглэлээр мэргэшсэн хамтын удирдлагын байгууллагуудыг чадавхжуулах; |
|||
1.1.5.статистикийн бүртгэлийн маягтыг шинэчлэх, өгөгдлийн багц боловсруулах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх. |
Олон улсын жишигт нийцсэн статистикийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо бүрдсэн байна. |
||
2. |
2.1.Бүтээлч авьяас чадварыг хөгжүүлэх
|
2.1.1.бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, бүтээлч дадал эзэмшүүлэх агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах; |
Бүтээлч давхарга буюу ажиллах хүчний бүтээмж, чадвар, боловсролын түвшин нэмэгдсэн байна. |
2.1.2.зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтнийг бэлтгэх, дотоодод болон олон улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах; |
|||
2.1.3.соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох үе шат бүрд оролцож байгаа уран бүтээлч, ажилтныг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, шаардлагатай дадал, чадварыг эзэмшүүлэх, хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах; |
|||
2.1.4.соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацыг дэмжсэн хамтын оффис, орчин, орон зайг бүтээлч үйлдвэрлэгч, дадлагажигчид хүртээмжтэй, суралцах орчин болгон хөгжүүлэх, сүлжээ бий болгох; |
Бүтээлч сүлжээ, сургалтын орон зай болон олон улсын өрсөлдөх чадвар нэмэгдсэн байна. |
||
2.1.5.иргэдийг бүтээлч авьяасаа нээн хөгжүүлэх боломжийг дэмжих, соёлын боловсрол олгох; |
|||
2.1.6.уран бүтээлч, бүтээлч үйлдвэрлэгчийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, олон улсын солилцооны хөтөлбөрийг бий болгох; |
|||
2.1.7.сургалтын шинэ төвүүдийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн сургалтын төвд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжөөр хангах. |
|||
3. |
3.1.Дэд бүтцийг нэмэгдүүлэх |
3.1.1.соёлын дэд бүтцийн нэгдмэл бодлого, төлөвлөлтийг бий болгох, улс, бүс, орон нутгийн түвшинд хэрэгжилтийг хангах; |
Бүтээлч бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй дэд бүтцийн тоо нэмэгдсэн байна. |
3.1.2.зорилтод салбарт бүтээлч шинэ зангилаа, бүс, орон нутгийн өвөрмөц онцлогт тулгуурласан, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн бүтээлч кластер байгуулан хөгжүүлэх; |
|||
3.1.3.соёлын байгууллага, хувийн хэвшил, хувь хүмүүсийн түншлэлийг дэмжих; |
Олон нийтэд зориулсан соёлын байгууламжийн тоо өссөн байна. |
||
3.1.4.төрийн өмчийн барилга байгууламжийг шинэчлэх хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хэрэгжүүлэх; |
|||
3.1.5.бүтээлч төв, мэргэжлийн дэд бүтцийг хөгжүүлэх, бэхжүүлэх; |
Бүтээлч төв болон кластер, хамтын түншлэлийн орон зай нэмэгдсэн байна. |
||
3.1.6.соёлын бараа, үйлчилгээг арилжаалах технологид суурилсан бүтцийг бий болгох, хөгжүүлэх, виртуал орон зайг багтаасан бүс нутгийн болон үндэсний эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд соёлын бүтээлч үйлдвэрийг нэгтгэх; |
Соёлын бараа, үйлчилгээг технологийн тусламжтайгаар сурталчлах, түгээх боломжууд нэмэгдсэн байна. |
||
3.1.7.дижитал контент бий болгох, виртуал платформ дээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах, иргэдэд хүртээмжтэй болгох; |
|||
3.1.8.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг түгээх платформ бий болгох хөрөнгө оруулалтыг дэмжих. |
|||
4. |
4.1.Санхүү, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах |
4.1.1.төсөвт байгууллагуудад санхүүгийн менежментийг бие даан хэрэгжүүлэх, санхүүжилтийн олон эх үүсвэртэй байх нөхцөлийг бүрдүүлэх; |
Соёлын салбарын төсвийн байгууллагад үр дүнд суурилсан санхүүжилтийн механизм бий болсон байна. |
4.1.2.соёлын салбар дахь төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх; |
|||
4.1.3.соёл, урлагийн байгууллагуудыг төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын статустай болгох ажлыг эхлүүлэх; |
|||
4.1.4.хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих; |
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын таатай орчин бий болсон байна. |
||
4.1.5.гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих; |
|||
4.1.6.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах; |
Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хөрөнгө оруулах сангуудын тоо, үр өгөөж нэмэгдсэн байна. |
||
4.1.7.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн гарааны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх; |
|||
4.1.8.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн орчинд венчур хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх; |
|||
4.1.9.соёлын бүтээгдэхүүн, оюуны өмчийг зээлийн батлан даалтад хамруулах боломжийг нэмэгдүүлэх. |
Оюуны өмч, виртуал хөрөнгийг санхүүгийн эх үүсвэрийн барьцаанд оруулахыг дэмжсэн зохицуулалтын хүрээ нэмэгдсэн байна. |
||
5. |
5.1.Мэдлэг, сайн туршлага солилцох |
5.1.1.сургалт-үйлдвэрлэлийн нэгдэл бий болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр судалгааг дэмжих; |
Суралцах, мэдлэг, мэдээллээ хуваалцах, өвлөн уламжлах боломжууд нэмэгдсэн байна. |
5.1.2.судалгаа шинжилгээний үр дүн, мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөгжүүлэх, дамжуулах, туршлага судлах боломжийг нэмэгдүүлэх; |
|||
5.1.3.уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөн уламжлуулах ажлыг эрчимжүүлэх, дэмжих; |
|||
5.1.4.мэдээлэл, мэдлэг солилцооны үндэсний сүлжээг бий болгож, хүртээмжтэй, нээлттэй болгох; |
Мэдээлэл солилцох, ур чадвараа хуваалцах олон улсын болон үндэсний, бүс, орон нутгийн сүлжээ хөгжсөн байна. |
||
5.1.5.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг тасралтгүй хөгжихөд чиглэсэн арга барил, үйл ажиллагааг дэмжих тогтолцоог бий болгох; |
|||
5.1.6.түүх, соёл, уламжлалыг таниулахад чиглэсэн дижитал контент, тоглоомыг хөгжүүлэх, дэмжих; |
|||
5.1.7.мэдлэг, туршлага солилцох зорилгоор салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид болон старт апп компаниудыг оролцуулсан уулзалт, бизнес форумыг тогтмол зохион байгуулах; |
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр дадлагажигчдад зориулсан бүтээлч орон зай нэмэгдсэн байна. |
||
5.1.8.гарааны бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хурдасгагч хөтөлбөрүүд тогтмол хэрэгжүүлэх. |
|||
6.
|
6.1.Дижитал шилжилтийг эрчимжүүлэх |
6.1.1.соёлын бараа, үйлчилгээг бүртгэх, сурталчлах, хамгаалах бодлого хэрэгжүүлэх; |
Үндэсний дижитал контент, түүний өрсөлдөх чадвар нэмэгдсэн байна. |
6.1.2.том платформуудын нөлөөлөлтэй тэмцэх үндэсний соёлын бодлогыг төлөвлөх, бэхжүүлэх; |
|||
6.1.3.соёлын бараа, үйлчилгээг арилжаалах технологид суурилсан схемийг хөгжүүлэх; |
|||
6.1.4.соёлын бүтээлч үйлдвэрлэлд үр бүтээлтэй үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор мэдээлэл, харилцаа холбоо, технологийг ашиглах талаар иргэдийг сургаж, чадавхжуулах; |
|||
6.1.5.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бизнесүүд, уран бүтээлчид, төрийн байгууллагууд уулзах, харилцан мэдээлэл авах, солилцох, хамтран ажиллах нэгдсэн системд холбох; |
|||
6.1.6.галерей, номын сан, архив, музейн нэгдсэн системийг нэвтрүүлж төвлөрсөн, найдвартай мэдээллийн эх сурвалж бий болгож, соёлын боловсрол олгох ажлыг дэмжих; |
Виртуал орон зайг багтаасан бүс нутгийн болон үндэсний эдийн засгийн өсөлтийг дэмжсэн байна. |
||
6.1.7.соёлын үйлдвэрлэлийн мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх; |
|||
6.1.8.стрийминг, NFT болон метаверс зэрэг орлогын шинэ эх үүсвэрийн урсгалыг дэмжин хөгжүүлэх; |
|||
7. |
7.1.Сурталчилгааг нэмэгдүүлэх, хөхиүлэн дэмжих |
7.1.1.Монгол бүтээлч брэндийг үндэсний хэмжээнд бий болгох, олон улсын түвшинд таниулах нөхцөлийг бүрдүүлэх; |
Олон улсад өрсөлдөхүйц үндэсний брэнд бүтээгдэхүүний тоо нэмэгдсэн байна. |
7.1.2.Монгол брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлж, утга агуулгын илэрхийлэл, маркетинг, менежмент, барааны тэмдгийн хамгаалалтыг сайжруулах; |
|||
7.1.3.аялал жуулчлалын салбарт маркетинг, бүтээгдэхүүн боловсруулахад соёлын агуулгыг тусгах; |
|||
7.1.4.үндэстэн дамнасан соёлын хамтын ажиллагааны шинэ сүлжээ, солилцооны хөтөлбөрүүдийг бий болгох; |
Сурталчилгааны болон маркетингийн сувгууд бэхжиж, олон улсад сурталчилгаа хийх боломж нэмэгдсэн байна. |
||
7.1.5.Монгол бүтээлч бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн багцыг бий болгож олон улсын зах зээлд танилцуулах, түгээх, сурталчлахад дэмжлэг үзүүлэх; |
|||
7.1.6.соёлын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхийн тулд хамтын үйлдвэрлэл, борлуулалтын түншлэлийн гэрээний тоог нэмэгдүүлэх; |
|||
7.1.7.дэлгэц, медиа орчин дахь контентын хяналтыг сайжруулах, үндэсний контентын тоог нэмэгдүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах, дотоод, гадаадын контентын зохистой харьцааг бий болгох; |
Үндэстэн дамнасан соёлын хамтын ажиллагааны шинэ сүлжээ, солилцооны хөтөлбөр, бүтээлч кластерууд бий болж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний экспорт болон мэргэжилтэн, уран бүтээлчдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн байна. |
||
7.1.8.олон улсын агент болон контентын платформуудтай түншлэлийг бий болгож соёлын бараа, үйлчилгээнд зориулсан худалдааны тусгай зохицуулалт, хөнгөлөлттэй нөхцөлийн талаар хамтран хэлэлцээр хийх ажлыг нэмэгдүүлэх; |
|||
7.1.9.хоёр талт соёлын солилцоог тогтмолжуулах зорилгоор Засгийн газруудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ажлыг эрчимжүүлэх; |
Гадаадын зах зээлд өрсөлдөх нэгдмэл зохион байгуулалт бүхий давуу нөхцөлийг бүрдүүлсэн байна. |
||
7.1.10.Монголын уран бүтээлчдийг олон улсын арилжааны мэдээллийн сүлжээнд холбох, бүтээлээ олон улсад хөнгөлөлттэй тарифын нөхцөлөөр квотгүй экспортлох, онлайнаар худалдах боломжийг нэмэгдүүлэх. |
|||
8. |
8.1.Экосистемийг хөгжүүлэх |
8.1.1.соёлын үйлдвэрлэлийн чиглэл тус бүрд ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай мэдээлэл, технологи солилцох олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх; |
Эрдэм шинжилгээний байгууллагууд, судлаачдын бүтээлч үйл ажиллагааг дэмжих ажил эрчимжиж, мэдээлэл, технологи солилцох олон талт хамтын ажиллагаа өргөжсөн байна. |
8.1.2.соёлын үйлдвэрлэл эрхлэгчид болон энэ салбарт ажиллаж байгаа сургагч багш нарт зориулсан ном, гарын авлагыг бүтээх, олон улсын сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүнийг ашиглах эрхийг худалдан авч, сургалтад нэвтрүүлэх; |
|||
8.1.3.гарааны компаниудад бизнес санаа өгөх, хөрөнгө оруулагчдыг татах боломжоор хангах, нэмэгдүүлэх; |
Шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгох, технологид суурилсан бизнесийн тоо өссөн байна. |
||
8.1.4.Монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр судалгаа, туршилтын үйлдвэрлэл, инкубатор, технологи дамжуулах төвийн үйл ажиллагааг дэмжих; |
|||
8.1.5.шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх гарааны компаниудыг бойжуулах ажлыг дэмжиж, грант олгох зохицуулалтыг бий болгох; |
|||
8.1.6.мэдлэг, туршлагаа хуваалцах клуб, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийн хөгжлийг дэмжих. |
Соёлын үйлдвэрлэл эрхлэгчид зөвлөх, зуучлах, сурталчлах, хөрөнгө оруулалт татах, хамтын оффис, хамтын бизнесийн тоо өссөн байна. |
Тайлбар: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн "Соёлын өв, Утга зохиол, ном хэвлэл, Дүрслэх урлаг, Дуу, хөгжим, Тайзны урлаг, Кино, дуу дүрсний урлаг, Хэвлэл мэдээлэл, Хувцас загвар, Архитектур, Дизайн, Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт, Маркетинг, зар сурталчилгаа" гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A