A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 404

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ              

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 44.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 402 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам"-ын 2.3 дахь заалтын "зардал, урамшууллын" гэснийг, мөн журмын хавсралтын "Тайлбар: Зардлын нийтлэг жишигт төлөөлөгчид олгох урамшууллыг нэмж тооцно." гэснийг тус тус хассугай.

2. Мөн журмын 2.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН