A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалтын, 151 дүгээр зүйлийн 151.2 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "барилгын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн "Мэргэжлийн хяналтын" гэснийг "Барилгын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "улсын ерөнхий байцаагчид" гэснийг "дээд шатны улсын байцаагчид" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР