A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/"Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам"/ - /ЗХХАЭ №35 2022.12.09/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар А/348

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам"-ыг 1 дүгээр, "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Даваацэрэн)-т даалгасугай.

САЙД Ч.НОМИН