- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "төв байгууллага" гэсний дараа ", Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллага" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.15 дахь заалтын "мэргэжлийн хяналтын" гэснийг "Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
