A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 02-ний өдөр

Дугаар А/311

Улаанбаатар хот

Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалт, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан ИНБД-1-ийн ИНД-47 "Агаарын хөлгийн бүртгэл"-д орох нэмэлтийг нэгдүгээр хавсралтаар, арванхоёрдугаар хавсралтаар баталсан ИНБД-12-ын ИНД-67 "Эрүүл мэндийн стандарт болон гэрчилгээ"-нд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хоёрдугаар хавсралтаар, арвангуравдугаар хавсралтаар баталсан ИНБД-13-ын ИНД-61 "Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл"-д орох нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн "Тушаалд нэмэлт оруулах тухай" А/16 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан ИНБД-6-ын ИНД-119 "Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт"-д орох нэмэлт, өөрчлөлтийг дөрөвдүгээр хавсралтаар баталсугай.

3.Иргэний нисэхийн багц дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ч.Мөнхтуяа), Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Мөнхнасан)-т тус тус даалгасугай.

САЙДС.БЯМБАЦОГТ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/311 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт

ИНД-47 "Агаарын хөлгийн бүртгэл"-д оруулах нэмэлт

Нэг.ИНД-47 "Агаарын хөлгийн бүртгэл"-д оруулах нэмэлт: 

1.1. "47.55. Бүртгэл болон гэрчилгээ олгох" хэсгийн (a)-д "(7) 30-аас дээш зорчигчийн суудлын конфигурацитай, агаарын тээврийн зорчигч тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах зорилгоор шинээр бүртгүүлэх нисэх онгоц нь 20-оос доош жилийн настай байх" гэж нэмэх.

---о0о---

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/311 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт

ИНД-67 "Эрүүл мэндийн стандарт болон гэрчилгээ"-нд

оруулах нэмэлт, өөрчлөлт

Нэг.ИНД-67 "Эрүүл мэндийн стандарт болон гэрчилгээ"-нд оруулах нэмэлт:

1.1. "67.55. Эрүүл мэндийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах" хэсгийн (3)-т "(iv) ЭМГ эзэмших хүсэлт анх гаргаж байгаа бол сэтгэл зүйн судалгааны дүгнэлт;" гэж;

1.2. "67.61. Эрүүл мэндийн гэрчилгээний хүчинтэй хугацаа" хэсгийн (a)(1)-ийн (ii)-т "(ii) 6 сар хүртэлх хугацаагаар, хэрэв хүсэлт гаргагч нь ЭМГ олгох үед 60, эсхүл түүнээс дээш настай бол, эсхүл" гэж тус тус нэмэх.

Хоёр.ИНД-67 "Эрүүл мэндийн стандарт болон гэрчилгээ"-нд оруулах өөрчлөлт:

2.1."67.61. Эрүүл мэндийн гэрчилгээний хүчинтэй хугацаа" хэсгийн (a)(1)-ийн "(ii) 12 сар хүртэлх хугацаагаар, бусад бүх тохиолдолд" гэсний дугаарлалтыг "(iii)" гэж;

2.2."67.103. Ерөнхий зүйл" хэсгийн "(c)(2)(ix)", "(f)(2)(ii)", "(h)(2)(ii)", "(j)(2)(ii)", "(m)(2)(ii)", "67.105. Бие даасан нислэгийн шаардлага" хэсгийн "(c)(2)(ix)", "(f)(2)(ii)", "(h)(2)(ii)", "(j)(2)(ii)", "(m)(2)(ii)", "67.107. Хязгаарлалт" хэсгийн "(c)(2)(ix)", "(f)(2)(ii)", "(h)(2)(ii)", "(j)(2)(ii)", "(m)(2)(ii)" заалтуудад "бэртэл" гэснийг тохиолдолд бүрд "хүнд гэмтэл" гэж;

2.3."67.105. 2-р ангиллын Эрүүл мэндийн гэрчилгээ" хэсгийн "Сонсгол" (l)(2)-т "дуу хоолойн тестэд" гэснийг "харилцан ярианы тестэд" гэж тус тус өөрчлөх.

---о0о---

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/311 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт

ИНД-61 "Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл"-д

оруулах нэмэлт, өөрчлөлт

Нэг. ИНД-61 "Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл"-д оруулах нэмэлт:

1.1. "61.7. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл болон зөвшөөрөл" хэсэгт "(aa) Энэ зүйлийн (a)(2)-ыг үл харгалзан, 61.35(a)(1)(ia)-д заасны дагуу глайдерын хувийн нисгэгчийн үнэмлэхийг олгохгүй" гэж;

1.2. "61.11. Хүсэлт гаргах болон мэргэшлийн шаардлага" хэсэгт "(d) Агаарын тээврийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмших хүсэлт гаргагч нь "Annex 1"-д заасан "ICAO" хэлний ур чадварын Түвшин-4, эсхүл түүнээс дээш түвшний шаардлагыг хангасан байна" гэж;

1.3. "61.15. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэлийн хугацаа" хэсэгт "(c) Агаарын тээврийн үйл ажиллагаанаас бусад нислэгийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь эрүүл мэндийн болон ур чадварын шаардлага хангаж байгаа бол үнэмлэх, зэрэглэлийн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж болно" гэж;

1.4. "61.15. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэлийн хугацаа" хэсэгт"61.15A. Агаарын тээврийн үйл ажиллагаанд нисгэгчийн эрхийг хязгаарлах (a) 60 нас хүрсэн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь ганц-нисгэгчтэй агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа агаарын хөлөгт хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй. (b)              65 нас хүрсэн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь олон-нисгэгчтэй агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа агаарын хөлөгт нисгэгчийн үүрэг гүйцэтгэхгүй" гэж;

1.5. "ИНД-61 Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл" дүрэмд "61.34.Согтууруулах ундаа, эсхүл эмийн бодистой холбоотой гэмт хэрэг Согтууруулах ундаа, эсхүл эмийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох, хуулийн дагуух тест өгөхөөс татгалзсан үйлдлийг багтаасан, согтууруулах ундаа, эсхүл эмийн бодистой холбоотой шүүхийн шийтгэл нь тухайн этгээдийг үнэмлэх эзэмшихэд тохирох зөв хүн хэвээр байгаа эсэхийг дахин тогтоох үндэслэл болно. Тухайн шийтгэл нь үнэмлэх олгохоос татгалзах, эсхүл түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгоход нөлөөлж болно" гэж;

1.6. "61.35. Эрүүл мэндийн шаардлага" хэсгийн "(a)(1)"-д "(ia) хувийн нисгэгчийн үнэмлэхийн хувьд, В болон С ангиллын жолооны үнэмлэхэд хамаарах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу олгосон дараах хүчинтэй эрүүл мэндийн тодорхойлолт эзэмшдэг байх:

(A)өмнөх 5 жилийн дотор олгосон; эсхүл

(Б)хэрэв тухайн этгээд нь 40, эсхүл түүнээс дээш настай бол өмнөх 2 жилийн дотор олгосон; эсхүл" гэж;

1.7. "ИНД-61 Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл" дүрэмд "61.35D. Хувийн нисгэгчийн эрүүл мэндийн нөхцөлийн өөрчлөлт Хэрэв 61.35(a)(1)(ia)-д заасан хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь түүний үнэмлэхийн эрхийг аюулгүй хэрэгжүүлэхэд нөлөөлж болох эрүүл мэндийн нөхцөлийн өөрчлөлт, эсхүл өмнө нь илэрч байгаагүй эрүүл мэндийн нөхцөл үүссэн болохыг мэдэж байгаа, эсхүл сэжиглэж болох бодит шалтгаан байгаа бол, нарийн мэргэжлийн эмч үнэмлэх эзэмшигчийг 61.35(a)(1)(ia)-д заасан эрүүл мэндийн тодорхойлолт эзэмших шаардлага хангаж байгааг бататгаснаас бусад тохиолдолд тухайн үнэмлэх эзэмшигч нь үнэмлэхийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй" гэж;

1.8. "61.41. Доод эрэмбийн нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл ашиглах" хэсэгт "(aa) Хууль болон энэ Дүрмийн дагуу олгосон агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх, коммерийн нисгэгчийн үнэмлэх, эсхүл хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь ИНД-67-ийн дагуу олгосон 1, эсхүл 2-р ангиллын хүчинтэй ЭМГ эзэмшдэггүй боловч 61.35(a)(1)(ia)-д заасан хүчинтэй эрүүл мэндийн тодорхойлолт эзэмшдэг бөгөөд хэрэв тухайн нисгэгч хувийн нисгэгчийн үнэмлэхийн хүчинтэй байх шаардлагыг хангаж байгаа бол 61.155-д заасан хувийн нисгэгчийн үнэмлэхийн хязгаарлалтын хүрээнд эрхээ хэрэгжүүлж болно" гэж;

1.9. "61.105. Бие даасан нислэгийн шаардлага" хэсгийн (a)-д "(10) хэрэв хамааралтай бол тухайн этгээд нь I Бүлгийн дагуу гаргасан мэдэгдлийн бүх шаардлагыг хангасан байх" гэж;

1.10. "61.153. Нөхцөл хангах шаардлага" хэсгийн (a)(2)-т "(ii) 61.35(a)(1)(ia)-д заасан хүчинтэй эрүүл мэндийн тодорхойлолт" гэж;

1.11. 61.153. Нөхцөл хангах шаардлага" хэсгийн (a)(8)-д, "61.203. Нөхцөл хангах шаардлага" хэсгийн (a)(7)(vii)-д, "61.253. Нөхцөл хангах шаардлага" хэсгийн (a)(6)(vii)-д тус тус "хэрэв хамааралтай бол I Бүлгийн дагуу гаргасан мэдэгдлийн бүх шаардлагыг хангасан байх" гэж;

1.12. "61.155. Эрх, хязгаарлалт" хэсэгт "(bb) 61.35(a)(1)(ia)-д заасан хүчинтэй эрүүл мэндийн тодорхойлолтыг зөвхөн эзэмшдэг хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь дараах агаарын хөлөгт хөлгийн дарга, эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1) MCTOW нь 2730 кг-аас дээш жинтэй;

(2) AMSL 7600 м-ээс (25 000 ft) дээш өндөрт битүүмжлэлтэй;

(3) дараах үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа:

(i) гадаад улс нь хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигчид тухайн улсад үйл ажиллагаа гүйцэтгэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд Монгол Улсын гадна;

(ii) IFR-ийн дагуу;

(iii) тухайн эзэмшигч нь холбогдох НХҮ-ний нэгжтэй радио-холбоог байнга хадгалдаг байхаас бусад тохиолдолд хяналттай аэродром руу, эсхүл хяналттай аэродромоос;

(iv) ХАА-н агаарын хөлгийн;

(v) AGL 150 м-ээс (500 ft) доош тууз/далбаа чирэх;

(vi) AGL 150 м-ээс (500 ft) доош бай чирэх;

(vii) AMSL 3000 м-ээс (10 000 ft) дээш шүхэр хаях;

(viii) аэробатикийн зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлэх;

(ix) (a)(1)-г үл харгалзан, 5-аас дээш зорчигч тээвэрлэх;

(x) шөнийн цагаар гэрэлтэй аэродромоос 46 км (25 nm) хол зайд." гэж;

1.13. "61.155. Эрх, хязгаарлалт" хэсэгт "(bd) Энэ зүйлийн (bb)(3)(iii)-ыг үл харгалзан, 61.35(a)(1)(ia)-д заасан хүчинтэй эрүүл мэндийн тодорхойлолтыг зөвхөн эзэмшдэг хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигчид хэрэв тухайн этгээд нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц өнгө ялгах харааны тестийг амжилттай өгсөн ба тухайн нислэгийг НХҮ-ний нэгж зөвшөөрсөн бол холбогдох НХҮ-ний нэгжтэй радио-холбоог байнга хадгалахыг шаардахгүй." гэж;

1.14. "61.155. Эрх, хязгаарлалт" хэсэгт "(bf) Энэ зүйлийн (a)(1) болон (bb)(3)(ix)-ийг үл харгалзан 61.35(a)(1)(ia)-д заасан хүчинтэй эрүүл мэндийн тодорхойлолтыг зөвхөн эзэмшдэг хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь аэробатикийн маневрын нислэг үйлдэж байх үедээ зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй." гэж;

1.15. "ИНД-61 Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл" дүрэмд "61.311. I Бүлгийн дагуу нэмэлт сургалтыг гүйцэтгэх багш-нисгэгч Энэ Дүрмийн дагуу маягийн зэрэглэл олгох, эсхүл 61.105-ын дагуу сурагч-нисгэгчид агаарын хөлгөөр бие даасан нислэг үйлдэх зөвшөөрөл олгохын өмнө, зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгч нь дараах үүрэгтэй:

(1) маягийн гэрчилгээ олгох, эсхүл сурагч-нисгэгч бие даасан нислэг үйлдэх зорилгоор Дарга агаарын хөлгийн хувьд I Бүлгийн дагуу мэдэгдлээр шаардлага гаргасан эсэхийг авч үзэх;

(2) Дарга I Бүлгийн дагуу мэдэгдлээр шаардлага гаргасан, зэрэглэл, эсхүл бие даасан нислэгийн зөвшөөрөл олгохын өмнө шаардлагатай нэмэлт сургалтыг хийх болон шалгалт авах." гэж;

1.16. "ИНД-61 Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл" дүрэмд "I Бүлэг"-ийг дараах байдлаар нэмэх:

" I Бүлэг - Аюулгүй байдлын дүгнэлтээр агаарын хөлгийг сургалт, үйл ажиллагаанд ашиглах шаардлага

61.363. Зорилго

Энэ бүлэг нь 61.365-ын дагуу агаарын хөлгөөр нислэгийн сургалт, эсхүл агаарын хөлгийн үйл ажиллагаа, эсхүл нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэх этгээдтэй холбоотой шаардлагыг мэдэгдлээр гаргах эрхийг Даргад олгоно.

61.365. Агаарын хөлгийг сургалт, үйл ажиллагаанд ашиглах Даргын мэдэгдэл

(a) 61.367-гийн шаардлагыг хангасны дараа, Дарга энэ бүлгийн дагуу агаарын хөлгийг үйл ажиллагаанд ашиглахтай холбоотой дараах мэдэгдэл гаргаж болно:

(1) аливаа этгээд удирдлагыг гардан гүйцэтгэх, эсхүл тодорхой маягийн агаарын хөлгөөр бие даасан нислэг үйлдэхээс өмнө хамрагдсан байх шаардлагатай сургалтын талаар;

(2) агаарын хөлгөөр тодорхой үйл ажиллагаа, эсхүл нисэхийн үйл ажиллагаа гүйцэтгэх этгээдийн талаар;

(3) сургалт, сургалтын сэдвийн задаргаа болон нислэгийн цагийн минимумийг багтаасан энэ зүйлийн (1)-д заасан сургалтын төрлийн талаар;

(4) хосолсон нислэгийн зааварчилгааны хэв маягийг багтаасан хосолсон нислэгийн зааварчилгааны шаардлагын талаар;

(5) нисгэгчийн дэвтэрт шаардлагатай сургалтын бичилтийг тэмдэглэх шаардлагын талаар;

(6) энэ зүйлийн (1)-д заасан сургалт зохион байгуулах этгээдийн талаар;

(7) энэ зүйлийн (1)-д заасан сургалт зохион байгуулах багш-нисгэгчийн нөхцөл хангах болон бусад шаардлагын талаар;

(8) энэ зүйлийн (1)-д заасан сургалтад үнэлгээ хийх шалгагч-нисгэгчийн нөхцөл хангах болон бусад шаардлагын талаар.

(b) Хэрэв агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг нисгэгчийг тухайн маягийн зэрэглэлтэй холбоотой нэмэлт зааварчилгаа, сургалт, эсхүл үнэлгээ хийлгэхийг шаардсан бол нисгэгч нь тухайн мэдэгдэлд заасан шаардлагыг хангах хүртэл уг маягийн зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй.

(c) Энэ зүйлийн (a)-д заасан мэдэгдэлд тухайн мэдэгдлийн шаардлагыг хангахыг шаардсан бол аливаа этгээд уг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

61.367. Мэдэгдэл гаргах, эсхүл өөрчлөлт хийхийн өмнөх үйл явц

Энэ дүрмийн 61.365-д заасан мэдэгдлийг гаргах, эсхүл өөрчлөлт хийхийн өмнө Дарга дараах үүрэгтэй:

(1) аюулгүй байдалд санаа зовоосон тодорхой асуудлыг нэмэгдүүлж байгаа агаарын хөлгийн үйл ажиллагааны нисэхийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийг үнэлэх зорилгоор дараах мэдээллийг тооцон үзэж, аюулгүй байдлын дүгнэлт хийх:

(i) тодорхой маягийн агаарын хөлгийн үйл ажиллагаа, эсхүл тодорхой нөхцөлд байгаа агаарын хөлгийн үйл ажиллагааны талаарх холбогдох аюулгүй байдлын мэдээлэл;

(ii) тухайн эрсдэлд ICAO, эсхүл ICAO-гийн хэлэлцэн тохирогч бусад улсууд хэрхэн хариу арга хэмжээ авч байгаа талаарх мэдээлэл;

(iii) Дарга холбоотой байж болно гэж үзсэн бусад мэдээлэл;

(2) ИНЕГ-ын цахим хуудаст анхны, эсхүл өөрчилсөн мэдэгдлийг нийтэлж, олон нийтээр хэлэлцүүлэх;

(3) дараах нөхцөлийг авч үзэх:

(i) хэрэв агаарын хөлгийн үйлдвэрлэгч, эсхүл бусад тал нисэхийн аюулгүй байдлын таньж тогтоосон эрсдэлийг багасгаж, эсхүл арилгаж чадах бол;

(ii) хэрэв энэ зүйлийн (3)(i)-ийн дагуу тодорхойлсон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол Дарга шаардлагатай гэж үзсэн түвшин хүртэл нисэхийн аюулгүй байдалд учрах эрсдэлийг хянадаг эсэх;

(4) аюулгүй байдлын дүгнэлт хийсний дараа, хэрэв мэдэгдэлд шаардлага гаргах бол дараах шалтгааныг тодорхойлох:

(i) тодорхой нөхцөлд байгаа агаарын хөлгийн үйл ажиллагааг багтаасан, тухайн агаарын хөлгийн хийц болон загвартай холбоотой нисэхийн аюулгүй байдалд нөлөөлөх томоохон эрсдэл байгаа эсэх;

(ii) сурагч-нисгэгч агаарын хөлгийн удирдлагыг гардан гүйцэтгэх, эсхүл бие даасан нислэгийн зөвшөөрөл авах, эсхүл нисгэгчийн үнэмлэхэд маягийн зэрэглэлийг баталгаажуулах, эсхүл үнэмлэх, эсхүл маягийн зэрэглэлтэй нисгэгч тухайн агаарын хөлгөөр нислэг үйлдэхээс өмнө энэ дүрэмд шаардсан дээр нэмж зааварчилгаа, сургалт, эсхүл үнэлгээнд хамрагдаж байгаа агаарын хөлгийн нисгэгч тухайн эрсдэлийг удирдаж чадах эсэх.

61.369. Мэдэгдлийг нийтлэх

Дарга 61.365-д заасан мэдэгдлийг гаргасан, эсхүл өөрчилсөн, эсхүл хүчингүй болгосны дараа дараах мэдээллийг ИНЕГ-ын цахим хуудсанд цаг алдалгүй нийтлэх үүрэгтэй:

(1) мэдэгдэл;

(2) тухайн мэдэгдлийг гаргасан шалтгаан.

61.371. Мэдэгдлийн хүчинтэй хугацаа

(a) Энэ дүрмийн 61.365-д заасан мэдэгдэл нь Даргын заасан хугацаанд хүчинтэй болно.

(b) Дарга мэдэгдлийн хугацааг тодорхойлохдоо, нөлөөлөгдөх талууд тухайн мэдэгдэл хүчинтэй болохоос өмнө түүнтэй танилцах боломжит хугацаагаар хангах үүрэгтэй.

61.373. Мэдэгдэлд өөрчлөлт хийх

(a) Дарга 61.365-ын дагуу гаргасан мэдэгдэлд аль ч хугацаанд өөрчлөлт хийж болно.

(b) Аливаа өөрчлөлтийг 61.367, 61.369 болон 61.371-ийн дагуу хийнэ.

(c) Энэ зүйлийн (a) болон (b)-г үл харгалзан, 61.367 болон 61.371(b) нь жижиг, эсрэг утгагүй аливаа өөрчлөлт, эсхүл залруулгад хамаарахгүй.

61.375. Мэдэгдлийг хүчингүй болгох

Дарга олон нийттэй зөвлөлдсөний дараа хэрэв 61.367 заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл Дарга 61.365-ын дагуу гаргасан мэдэгдлийг аль ч хугацаанд хүчингүй болгож болно." гэж;

1.17. "61.551. Нөхцөл хангах шаардлага" хэсгийн (a)(4)-т, "61.557.Хүчинтэй байх шаардлага" хэсгийн (a)(3)-т, "61.707. Хүчинтэй байх шаардлага" хэсгийн (a)(1)(ii)-т, "61.807. Хүчинтэй байх шаардлага" хэсгийн (a)(6)-д тус тус "ИНД-67-ийн дагуу олгосон 1, эсхүл 2-р ангиллын хүчинтэй ЭМГ-тэй байх" гэж;

1.18. "61.701. Нөхцөл хангах шаардлага" хэсгийн (c)-д "(3) Даргаас ур чадварын үнэлгээ хийх эрхийг шилжүүлэн авсан этгээдийг үндсэн ажилтнаар, эсхүл гэрээгээр ажиллуулдаг байгууллагын." гэж;

1.19. "ИНД-61 Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл" дүрэмд "61.911. ИНД-61, I Бүлгийн дагуу нэмэлт сургалт зохион байгуулах шалгагч-нисгэгч

Нисгэгчийн үнэмлэх олгох, эсхүл зэрэглэл олгох, эсхүл сунгах эрхийг Дарга олгосон, зохих ёсоор мэргэшсэн шалгагч-нисгэгч нь нислэгийн шалгалт авахаас өмнө:

(1) үнэмлэх, эсхүл зэрэглэл олгох агаарын хөлгийн агаарын хөлгийн хувьд, Дарга I бүлгийн дагуу мэдэгдлээр шаардлага гаргасан эсэхийг бататгах;

(2) хэрэв Дарга I бүлгийн дагуу мэдэгдэл гаргасан бол зэрэглэл олгохын өмнө шаардсан нэмэлт сургалтыг хийж, шалгалт авах үүрэгтэй." гэж тус тус нэмэх;

Хоёр. ИНД-61 "Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл"-д оруулах өөрчлөлт:

2.1. "61.5. Нисгэгчийн үнэмлэх болон зэрэглэлийн шаардлага" хэсгийн (p)-д, 61.55. "Зэрэглэл олгох" хэсгийн (b)(2)-т тус тус "ИНД-21-ийн Хавсралт E(1)" гэснийг "ИНД-21.39(b)(2)(i)(A)" гэж өөрчлөх;

2.2. "61.7. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл болон зөвшөөрөл" хэсгийн (a)(1)-г, 61.35. "Эрүүл мэндийн шаардлага" хэсгийн (b)-г, H Бүлэг (Сонирхогч нисгэгчийн үнэмлэх)-ийг бүхэлд нь хүчингүй болгох;

2.3. "61.17 Бичгийн шалгалтад тавих урьдчилсан шаардлага болон үнэлгээ" хэсгийн (d)(1)-д орсон "сонирхогч нисгэгчийн үнэмлэх" гэснийг хасах;

2.4. "61.17. Бичгийн шалгалтад тавих урьдчилсан шаардлага болон үнэлгээ" хэсгийн (e), "61.801. Нөхцөл хангах шаардлага" хэсгийн (c), "61.807. Хүчинтэй байх шаардлага" хэсгийн (a)(2)", " (a)(4)"-т тус тус "3 сар" гэснийг тохиолдолд бүрд "90 хоног" гэж өөрчлөх;

2.5. "61.29. Нисгэгчийн дэвтэрт тавих ерөнхий шаардлага" хэсгийн (b)(4)(ii), "61.31. Нисгэгчийн дэвтэрт нислэгийн цаг тооцох" хэсгийн (i), "61.305. Эрх, хязгаарлалт" хэсгийн (j)(2)-т тус тус "хяналтад байгаа" гэснийг тохиолдолд бүрд "шалгуулж байгаа" гэж өөрчлөх;

2.6. "61.35. Эрүүл мэндийн шаардлага" хэсгийн (a)-д орсон "сонирхогч нисгэгчийн үнэмлэхээс бусад" гэснийг хасах;

2.7. "61.35. Эрүүл мэндийн шаардлага" хэсгийн "(d)"-д "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу олгодог эрүүл мэндийн тодорхойлолтыг энэ зүйлийн (b), эсхүл 61.355(а)(2)-ын дагуу эзэмших шаардлагатай этгээд нь эрүүл мэндийн тодорхойлолт олгосноос хойш 7 хоногийн дотор хуулбарыг Даргад хүргүүлэх үүрэгтэй" гэснийг "(d) Энэ зүйлийн (a)(1)(ia)-д заасан эрүүл мэндийн тодорхойлолт эзэмших шаардлагатай этгээд нь эрүүл мэндийн тодорхойлолтыг шинэчилснээс хойш 7 хоногийн дотор хуулбарыг Даргад хүргүүлэх үүрэгтэй" гэж өөрчлөх;

2.8. "61.37. Нислэгийн туршлага хадгалах" хэсгийн (b)-д орсон "сонирхогч нисгэгч", ", эсхүл сонирхогч нисгэгчийн" гэснийг хасах;

2.9. "61.105. Бие даасан нислэгийн шаардлага" хэсгийн (a)(6)-д "(xii) нисдэг тэрэгний хувьд, угтах салхи, арын салхи болон хажуугийн салхинд агаарт тогтох нислэг үйлдэх (hovering);" гэснийг "(xii) нисдэг тэрэгний хувьд, салхины эсрэг (upwind), салхины дагуу (downwind) болон хөндлөнгийн салхинд (crosswind) агаарт тогтох нислэг (hovering) үйлдэх;" гэж өөрчлөх;

2.10. "61.107. Хязгаарлалт" хэсгийн (a)(1)-д, "61.155. Эрх, хязгаарлалт" хэсгийн (b)(1)-д тус тус "цалинтай ажилтнаар" гэснийг "ашиг олох зорилгоор" гэж өөрчлөх;

2.11. "61.153. Нөхцөл хангах шаардлага" хэсгийн (a)(2)-т "ИНД-67-гийн дагуу олгосон хүчинтэй 2-р ангиллаас доошгүй ЭМГ эзэмшдэг байх;" гэснийг "(i) ИНД-67-гийн дагуу олгосон хүчинтэй 2-р ангиллаас доошгүй ЭМГ; эсхүл" гэж өөрчлөх;

2.12. "61.205. Эрх, хязгаарлалт" хэсгийн (b) заалтыг "(b) Коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь дараахаас бусад тохиолдолд, шөнийн цагаар агаарын хөлгийн даргын, эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэхгүй:

(1) тухайн эзэмшигч нь шөнийн нислэгийн сургалтыг амжилттай дүүргэснийг зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгч тухайн нисгэгчийн дэвтэрт баталгаажуулсан байх;

(2) хэрэв хамааралтай бол тухайн этгээд нь I бүлгийн дагуу гаргасан мэдэгдлийн бүх шаардлагыг хангасан байх." гэж өөрчлөх;

2.13. "61.255. Эрх" хэсэгт "Хүчинтэй агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх нь түүнийг эзэмшигчид, тухайн үнэмлэх олгосон ижил категорийн болон тухайн нисгэгч маягийн зэрэглэл эзэмшдэг агаарын хөлөгт дараах эрхийг хэрэгжүүлэх эрх олгоно:" гэснийг "Хүчинтэй агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх нь түүнийг эзэмшигчид, тухайн үнэмлэх олгосон ижил категорийн болон тухайн нисгэгч маягийн зэрэглэл эзэмшдэг агаарын хөлөгт хэрэв хамааралтай бол тухайн этгээд нь I Бүлгийн дагуу гаргасан мэдэгдлийн бүх шаардлагыг хангасан тохиолдолд дараах эрхийг хэрэгжүүлэх эрх олгоно:" гэж өөрчлөх;

2.14. "61.309" хэсэг, "61.709" хэсэг, "61.719" хэсэг, "61.729" хэсэг, "61.739" хэсгийн "шилжилтийн зохицуулалт"-ыг бүхэлд нь хүчингүй болгох;

2.15. "61.701. Нөхцөл хангах шаардлага" хэсгийн (a)(1) заалтыг "(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, ИНД-67-гийн дагуу олгосон 2-р ангиллын хүчинтэй ЭМГ болон хүчинтэй хувийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;" гэж өөрчлөх;

2.16. "61.801. "Нөхцөл хангах шаардлага" хэсгийн (a)(1) заалтыг "(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, ИНД-67-гийн дагуу олгосон 1, эсхүл 2-р ангиллын хүчинтэй ЭМГ болон шөнийн нислэг үйлдэх эрх бүхий хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;" гэж өөрчлөх;

---о0о---

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/311 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт

ИНД-119 "Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт"-д

орох нэмэлт, өөрчлөлт

Нэг. ИНД-119 "Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт"-д оруулах нэмэлт:

1.1. "119.153. Нислэгийн үйл ажиллагааны шаардлага" хэсэгт "(d) ИНД-121-ийн дагуу зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа шугамын АТ-ийн гэрчилгээ эзэмшигч нь 25-аас дээш жилийн настай агаарын хөлөг ашиглахгүй." гэж нэмэх;

Хоёр. ИНД-119 "Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт"-д оруулах өөрчлөлт:

2.1. "119.9. Гэрчилгээ эзэмших хүсэлт", "119.65. Баримт бичиг", "119.113. Баримт бичиг" хэсгүүдэд тус тус "хүргүүлнэ, тогтоосон байна, бататгана" гэснийг тохиолдол бүрт "хүргүүлэх үүрэгтэй, тогтоосон байх үүрэгтэй, хангасан байх үүрэгтэй" гэж;

2.2. "119.15. Үйл ажиллагааны тодорхойлолт" хэсгийн (c)-д, "119.153. Нислэгийн үйл ажиллагааны шаардлага" хэсгийн (b)-д тус тус "SEIFR-аар зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа" гэснийг "SEIFR зорчигч тээврийн үйл ажиллагаа" гэж;

2.3. "119.15. Үйл ажиллагааны тодорхойлолт" хэсгийн (d)(2)-т "максимум даялалтын хугацаа" гэснийг "даялах максимум хугацаа" гэж;

2.4. "119.73. Нислэг дагах хяналтын үйлчилгээ" хэсгийн (b)(5)(i)-д, "119.121. Нислэг дагах хяналтын үйлчилгээ" хэсгийн (b)(5)(i)-д тус тус "онцгой байдлын зохицуулах төвд" гэснийг "ЭХАТ мэдээлэл зохицуулалтын төвд" гэж;

2.5. "119.201. ИНД-121, эсхүл ИНД-125-ын үйл ажиллагаа эрхэлдэг шугамын АТ-ийн гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн шилжилт" хэсгийн (c)-д "2021 оны 04 сарын 01" гэснийг, "119.203. ИНД-135-ын үйл ажиллагаа эрхэлж байгаа шугамын АТ-ийн гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн шилжилт" хэсгийн (c)-д "2021 оны 07 сарын 01" гэснийг, "119.207. Ерөнхий зориулалтын АТ-ийн гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн шилжилт" хэсгийн (c)-д "2021 оны 07 сарын 01" гэснийг "2022 оны 12 сарын 01" гэж;

2.6. "119.201. ИНД-121, эсхүл ИНД-125-ын үйл ажиллагаа эрхэлдэг шугамын АТ-ийн гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн шилжилт" хэсгийн (f)(6) болон (h)-д, "119.203. ИНД-135-ын үйл ажиллагаа эрхэлж байгаа шугамын АТ-ийн гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн шилжилт" хэсгийн (f)(6), (h)-д, "119.205. Шугамын АТ-ийн гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн дотоод чанар баталгаажуулалтын шилжилт" хэсгийн (f), (i)-д, "119.207. Ерөнхий зориулалтын АТ-ийн гэрчилгээ эзэмшигч болон хүсэлт гаргагчийн шилжилт" хэсгийн (f)(6), (h), (f)-д, "119.209. Ерөнхий зориулалтын АТ-ийн гэрчилгээ эзэмшигч, эсхүл хүсэлт гаргагчийн байгууллагын удирдлагын тогтолцооны шилжилт" хэсгийн (f)-д тус тус "2022 оны 02 сарын 01" гэснийг "2023 оны 02 сарын 01" гэж тус тус өөрчлөх;

2.7. "ИНД-119 Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт" дүрмийн Хавсралт А.1-д ИНД-125-ын "хөлгийн даргын туршлага"-д тавих шаардлагаас "эсхүл 135" гэснийг хасах;

2.8. "ИНД-119 Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт" дүрмийн Хавсралт А.2-т ИНД-121-ийн "туршлага"-д тавих шаардлагаас "125, эсхүл 135" гэснийг, ИНД-125-ын "туршлага"-д тавих шаардлагаас ", эсхүл 135" гэснийг хасах;

2.9. "ИНД-119 Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт" дүрмийн Хавсралт А.4, B.4-ийн "туршлага"-д тавих шаардлагыг "Аюулгүй байдлын тогтолцооны удирдлага болон тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, нислэгийн үйл ажиллагаа, эсхүл техник үйлчилгээний суурь мэргэжил болон туршлагатай байх." гэж;

2.10. "ИНД-119 Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт" дүрмийн Хавсралт А.5-д "ИНД-121-ийн үйл ажиллагаа" болон "ИНД-125/135-ын үйл ажиллагаа" гэснийг нэгтгэж, "ИНД-121/125/135-ийн үйл ажиллагаа" гэж тус тус өөрчлөх;

2.11. "ИНД-119 Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт" дүрмийн Хавсралт B.1, B.2, B.5-ийн "ИНД-135-ын үйл ажиллагаа"-ны "4-өөс цөөн агаарын хөлөг, эсхүл 3-аас цөөн бааз"-ын шаардлагыг "3-аас олон агаарын хөлөг, эсхүл 2-оос олон бааз"-ын шаардлагад нэгтгэн, агаарын хөлгийн тоо болон баазын тооноос үл хамааралтай болгон өөрчлөх;

2.12. "ИНД-119 Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт" дүрмийн Хавсралт B.3(b)(3), Хавсралт B.3(c)-г хүчингүй болгох.

---о0о---