A

A

A

Бүлэг: 1979

Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын

тайлангийн маягт /ТТ-23(1)/ -ын 7 дугаар хавсралт

 

ГАЗРААС АВАХ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН

ТАЙЛАНГИЙН МАЯГТ /ТТ-23(1)/-ЫГ НӨХӨХ ЗААВАР

Тайлангийн маягт дахь дүнгүүд нь "Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн мэдээ" /цаашид хавсралт мэдээ гэх/-ний холбогдох багануудаас татагдаж, өөрөө бөглөгдөхөөр цахим тайлангийн системд боловсруулсан бөгөөд (г)-р багананд газрын хэмжээ гектороор, (д)-р багананд татвар төлөгчийн тоо, (е)-р багананд татварын дүн бүтэн жилээр татагдана.

1-р мөр буюу ногдуулсан албан татварын хэмжээ мөрийн дүн нь 2, 7, 11-р мөрүүдийг нэмж тодорхойлсон дүн байна.

2-р мөр буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрын албан татвар мөрийн дүн нь 3, 4, 5, 6-р мөрүүдийг нэмж тодорхойлсон дүн байна.

3, 4, 5, 6-р мөрийн дүнгүүд хавсралт мэдээний 6-р баганын газрын нэгдмэл сангийн ангиллын кодыг үндэслэн татагдана.

7-р мөр буюу иргэнд газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар өмчлүүлсэн газрын албан татвар мөрийн дүн нь 8, 9, 10-р мөрүүдийг нэмж тодорхойлсон дүн байна.

8, 9, 10, 11-р мөрийн дүнгүүд хавсралт мэдээний 6-р баганын газрын нэгдмэл сангийн ангиллын кодыг үндэслэн татагдана.

12-р мөр буюу газрын албан татвараас хөнгөлөх хэмжээ мөрийн дүн нь 13, 17, 21-р мөрүүдийг нэмж тодорхойлсон дүн байна.

13-р мөр буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрын албан татварын хөнгөлөлт мөрийн дүн нь 14, 15, 16-р мөрүүдийг нэмж тодорхойлсон дүн байна.

14, 15, 16-р мөрийн дүнгүүд нь хавсралт мэдээний 6-р баганын газрын нэгдмэл сангийн ангиллын кодыг үндэслэн татагдана.

17-р мөр буюу иргэнд газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар өмчлүүлсэн газрын албан татварын хөнгөлөлт мөрөнд татагдах дүн нь 18, 19, 20-р мөрүүдийг нэмж тодорхойлсон дүн байна.

18, 19, 20, 21-р мөрүүдийн дүн нь хавсралт мэдээний 6-р баганын газрын нэгдмэл сангийн ангиллын кодыг үндэслэн татагдана.

22-р мөр буюу төлбөл зохих татварын дүн 1-ээс 12-р мөрийн дүнг хасч тодорхойлсон дүн байна.