- Нүүр
- Сайдын тушаал
- ТОДОРХОЙЛОЛТ, НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №02. 2023.01.12/
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/547
Улаанбаатар хот
ТОДОРХОЙЛОЛТ, НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухааны байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Баттогтох/-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны "Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг батлах тухай" А/88 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/93
Улаанбаатар хот
ТОДОРХОЙЛОЛТ, НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газар (Б.Отгонцэцэг)-т даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт батлах тухай" 2022 оны А/547 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх