- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ/"Хоёулаа хүү" ХХК-ний эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф/-/ЗХХАЭ №02. 2023.01.12/
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 03
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн Нийслэлийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Хоёулаа хүү" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Хоёулаа хүү" ХХК (Д.Алтанцэцэг)-д, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ц.Бугасүрэн)-д тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ц.Бугасүрэн)-д даалгасугай.
ДАРГА Д.ГАНБОЛД
ГИШҮҮН Ц.БУГАСҮРЭН
ГИШҮҮН М.ЭНХЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A