A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Нормативын баримт бичиг батлах тухай /Яндан хоолойг хөндлөн өрөмдлөгийн аргаар төмөр зам, авто зам доогуур сүвлэх ажлын технологийн карт", "Ф400 мм хүртэл голчтой яндан хоолойг хөндлөн өрөмдлөгийн аргаар төмөр зам, авто зам доогуур сүвлэх ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм", "Үйлдвэрийн барилгын цахилгаан угсралтын төсвийн суурь норм. БНбД 81-38-22/-/ЗХХАЭ №02. 2023.01.12/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/261

Улаанбаатар хот

Нормативын баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Яндан хоолойг хөндлөн өрөмдлөгийн аргаар төмөр зам, авто зам доогуур сүвлэх ажлын технологийн карт"-ыг нэгдүгээр, "Ф400 мм хүртэл голчтой яндан хоолойг хөндлөн өрөмдлөгийн аргаар төмөр зам, авто зам доогуур сүвлэх ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм"-ыг хоёрдугаар, "Үйлдвэрийн барилгын цахилгаан угсралтын төсвийн суурь норм. БНбД 81-38-22. Нэмэлт"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Нормативын баримт бичгүүдийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Б.Ерэн-Өлзий/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /П.Билгүүн/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" ТӨААТҮГ /М.Түмэнжаргал/-т тус тус даалгасугай.

САЙД  Б.ЧОЙЖИЛСҮРЭН