A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 474

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулсугай.

2."Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зохион байгуулалтын бүтэц"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын орон тооны дээд хязгаарыг 150 байхаар тогтоосугай.

4.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар байгуулахтай холбогдуулан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт багтаан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.

5.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН