- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 23 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 25.8.9 дэх заалт нэмсүгэй:
"25.8.9.хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах;"
2 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9 дэх заалтын дугаарыг "25.8.10" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
