A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн, Газрын ерөнхий хуулийн, Геодези, зураг зүйн тухай хуулийн, Кадастрын тухай хуулийн, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдтэй холбогдуулан эдгээр хуулиар зохицуулж байгаа зөвшөөрлийн харилцааг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тус тусын хуулиар зохицуулна.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР