A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын хэвлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/15 дугаар зүйлийн 8-13 дахь хэсэг:

"8.Энэ зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

9.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.5-д заасан тусгай зөвшөөрөлтэй этгээдэд олгоно.

10.Засгийн газар энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөвшөөрлийн түдгэлзүүлэх, сэргээх эрхийг Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ.

11.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөвшөөрөл хүссэн өргөдөл болон зөвшөөрөл сунгуулах өргөдлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авах, магадлан шалгах ажиллагааг ажлын 15 өдрийн дотор явуулах бөгөөд уг ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор холбогдох саналыг Засгийн газарт хүргүүлнэ.

12.Засгийн газар энэ зүйлийн 11 дэх хэсэгт заасан саналыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэр гаргана.

13.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай болзол, шалгуурыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална."

2/42 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна."

2 дугаар зүйл.Газрын хэвлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"3.Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлий ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.28-д заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно."

3 дугаар зүйл.Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "тухай асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ" гэснийг "зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу Засгийн газар олгоно" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР