- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 38
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Агаарын тухай хуулийн 6.1.11, 6.1.2, 6.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.3, 22.9, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7.1, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 11.3, Оюуны өмчийн тухай хуулийн 10.3, Усны тухай хуулийн 91.3, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолд 01 дүгээр хавсралт ёсоор баталсан "Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүн" гэсэн 34 дүгээр хавсралт, 02 дугаар хавсралт ёсоор баталсан "Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн" гэсэн 35 дугаар хавсралт, 03 дугаар хавсралт ёсоор баталсан ""Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын үндэсний хорооны бүрэлдэхүүн" гэсэн 36 дугаар хавсралтыг тус тус нэмсүгэй.
2.Мөн тогтоолын тодорхойлох хэсгийн "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 22.1, 22.2," гэсний дараа "Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 11.3," гэж, 1 дэх заалтын "30 дугаар хавсралт," гэсний дараа "Үндэсний тээврийн хорооны бүрэлдэхүүнийг 32 дугаар хавсралт," гэж, "33 дугаар хавсралт" гэсний дараа ", Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 34 дүгээр хавсралт, Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 35 дугаар хавсралт, "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 36 дугаар хавсралт" гэж, 14 дүгээр хавсралтаар баталсан "Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга;" гэсний дараа "-Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх;" гэж, 19 дүгээр хавсралтаар баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх;" гэсний дараа "-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга;" гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 04 дүгээр хавсралт ёсоор, 7 дугаар хавсралтаар баталсан "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 05 дугаар хавсралт ёсоор, 8 дугаар хавсралтаар баталсан "Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг 06 дугаар хавсралт ёсоор, 12 дугаар хавсралтаар баталсан "Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг 07 дугаар хавсралт ёсоор, 13 дугаар хавсралтаар баталсан "Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 08 дугаар хавсралт ёсоор, 15 дугаар хавсралтаар баталсан "Усны үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 09 дүгээр хавсралт ёсоор, 16 дугаар хавсралтаар баталсан "Уур амьсгалын үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг 10 дугаар хавсралт ёсоор, 18 дугаар хавсралтаар баталсан "Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 11 дүгээр хавсралт ёсоор тус тус өөрчлөн баталсугай.
4.Мөн тогтоолын 29 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн бүтээмжийн үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга;" гэснийг "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга;" гэж өөрчилсүгэй.
5.Мөн тогтоолын 4, 14, 17, 19, 21, 22, 23, 24, 25 дугаар хавсралтаар баталсан бүрэлдэхүүний "Гишүүд" хэсгийн "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга;, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга; " гэснийг тус тус хассугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэх тухай" Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 294 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 344 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяад даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
