A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Кибер аюулгүй байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг:

"3.4.Энэ хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна."

2/91 дүгээр зүйл:

"91 дүгээр зүйл.Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн

Хэвлэх

аюулгүй байдлын аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх

91.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаж, бүртгэлийн гэрчилгээ олгоно.

91.2.Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:

91.2.1.зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг;

91.2.2.энэ хуулийн 8.2, 9.2, 9.3-т заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг.

91.3.Зөвшөөрлийн хугацаа нь зөвшөөрөл эзэмшигчийн орон тооны ажилтны олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллага, эсхүл түүнтэй дүйцэхүйц байгууллагаас олгосон хүчин төгөлдөр зөвшөөрөл олгосон гэрчилгээний дуусах хугацаатай адил байна.

91.4.Зөвшөөрөл эзэмшигчийн орон тооны ажилтан өөрчлөгдсөн талаарх мэдээллийг тухай бүр цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж, зөвшөөрөл олгосон гэрчилгээнд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хийлгэнэ.

91.5.Энэ хуулийн 91.4-т заасан бүртгэлийг хийлгээгүй нь зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хүчингүйд тооцох үндэслэл болно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР