A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ойн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэг:

"28.6.Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу улсын хилийн шугам дайран гарсан ойд улсын хил тод харагдахаар зурвас гаргах, сэргээх ажлыг төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдсэний үндсэн дээр хийх бөгөөд дээрх зурвасаас гарсан модыг хуульд заасны дагуу ашиглаж болно."

2/34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэг:

"34.6.Энэ хуулийн 33.1-д заасан гэрээ байгуулах, 34.1-д заасан гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР