A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 16

Улаанбаатар хот

"ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ын 1.2, 1.4, 1.5, 1.7, 2.4 дэх хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

1.1.Нөхцөл, шаардлагын 1.2 дах хэсгийн "...Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль..." гэснийг "...Зөвшөөрлийн тухай хууль..." гэж, 1.4 дэх хэсгийг "Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоход Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасны дагуу сонгон шалгаруулна" гэж, 1.5 дах хэсгийг "Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэхэд радио давтамж ашиглах тохиолдолд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хамт олгох зарчмыг баримтална" гэж, 1.7 дах хэсгийг "Энэхүү нөхцөл шаардлагад тусгаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, нөхцөл шаардлагаар зохицуулна" гэж, 2.4 дэх хэсгийг "Үйлчилгээний хамрах хүрээ, сүлжээ, технологийн төрөлд нэмэлт, өөрчлөлт оруулахад өрсөлдөөний нөхцөл байдал, хэрэглэгчид үзүүлэх үр дагавар, ач холбогдол, технологийн дэвшил зэргийг харгалзан үзнэ" гэж тус тус өөрчлөн найруулах.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ