A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 54

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт"-ын 2, 4, 5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2.

"Монголын цахилгаан холбоо" ХК

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг

34 хүртэлх хувь

2023 оны IV улирал

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж дараах асуудлыг шийдвэрлэх:

-нэмж гаргах хувьцааны тоо хэмжээ, нэгж үнийг тогтоох;

-нэмж гаргах хувьцааг одоогийн хувьцаа эзэмшигч хувь хүн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжид худалдан авах давуу эрх олгох эсэхийг шийдвэрлэх;

Дээрх арга хэмжээг авсны үндсэн дээр компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 66 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар компанийн техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх.

4.

"Мэдээлэл, холбооны сүлжээ" ХХК

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг

34 хүртэлх хувь

2023 оны IV улирал

-Хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх;

-Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх;

-Компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 66 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган биржээр арилжих бэлтгэл хангах.

5.

"Мэдээлэл, технологийн үндэсний парк" ТӨҮГ

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

34 хүртэлх хувь

2023 оны IV улирал

-Хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх;

-Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх;

-Компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 66 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган биржээр арилжих бэлтгэл хангах.

2.Төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах бэлтгэл ажлын хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (Д.Амарбаясгалан)-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН