- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 230 дугаар тогтоол)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 70
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний "Нэг.Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ" бүлэгт доор дурдсан агуулгатай 1.25, 1.26, 1.27 дахь заалт нэмсүгэй:
1.25. |
Үндэсний энгийн цахим гадаад паспорт олгох (5, 10 жил) |
77500 төгрөг (Үйлчилгээний хөлс-70000, бичилтийн үнэ-7500) |
1.26. |
Үндэсний энгийн цахим гадаад паспорт дахин олгох (хуудас, хугацаа дууссан тохиолдолд) |
77500 төгрөг (Үйлчилгээний хөлс-70000, бичилтийн үнэ-7500) |
1.27. |
Үндэсний энгийн цахим гадаад паспорт дахин олгох (хаясан, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд) |
155000 төгрөг (Үйлчилгээний хөлс-140000, бичилтийн үнэ-15000) |
2."Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний "Нэг.Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ" бүлгийн 1.16, 1.17 дахь заалтын "27500" гэснийг "35000" гэж, "12500" гэснийг "29500" гэж, "15000" гэснийг "5500" гэж, 1.18 дахь заалтын "40000" гэснийг "70000" гэж, "25000" гэснийг "59000" гэж, "15000" гэснийг "11000" гэж тус тус өөрчилсүгэй.
3."Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ"-ний "Нэг.Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ" бүлгийн 1.19 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A

