A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар А/242, А/76

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газар /Г.Мөнхнасан/-т, Соёл, урлагийн газрын Захиргааны хэлтэс /Ж.Батсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА Г.БАТДОРЖ

СОЁЛ,УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА Н.МӨНХЗУЛ

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР, БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ХАМТАРСАН ТУШААЛ

2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/59, А/74, А/15

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газар, Соёл, урлагийн газрын Захиргаа удирдлагын газар, Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамир, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтэс, аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн болон соёлын, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн байгууллага, газар, хэлтэст тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга нарт тус тус даалгасугай.

4. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 91.4-д заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Соёл, урлагийн газрын даргын хамтарсан А/242, А/76 дугаар тушаалаар баталсан"Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.БАЯРСАЙХАН

СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА Г.БАТХУЯГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДАРГА Э.БИЛЭГТ