A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 106

Улаанбаатар хот

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Барилга, хот байгуулалтын яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар баталсугай:

2.1.Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газар (Хот байгуулалтын хэлтэстэй);

2.2.Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэс, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хэлтэстэй);

2.3.Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

2.4.Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Санхүү, төрийн сангийн хэлтэстэй);

2.5.Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Статистик, мэдээлэл технологийн хэлтэстэй);

2.6.Салбарын хяналтын газар.

3.Барилга, хот байгуулалтын яамны орон тооны хязгаарыг 93 байхаар тогтоосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 104 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 488

Улаанбаатар хот

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Барилга, хот байгуулалтын яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар баталсугай:

2.1.Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэс, Статистик, мэдээлэл технологийн хэлтэстэй);

2.2.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хот байгуулалтын газар (Хот байгуулалтын хэлтэстэй);

2.3.Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэстэй);

2.4.Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

2.5.Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газар (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

2.6.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

2.7.Салбарын хяналтын газар (Инженерийн дэд бүтцийн хяналтын хэлтэстэй).

3.Барилга, хот байгуулалтын яамны орон тооны хязгаарыг 93 байхаар тогтоосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН