A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 121

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.9 дэх заалт нэмсүгэй:

"2.9.Соёлын харилцаа, гадаад хамтын ажиллагааны газар (мэдээлэл, сурталчилгааны хэлтэстэй)."

2.Мөн тогтоолын 2.1 дэх заалтын "Стратеги, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар" гэснийг "Стратеги, бодлого төлөвлөлтийн газар" гэж, 3 дахь заалтын "84" гэснийг "95" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/ 2.4.8, 2.4.9 дэх дэд заалт:

"2.4.8.Эрсдэлд суурилсан салбарын хяналт шалгалтын бодлогыг төлөвлөх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төлөвлөх, тайлагнах;

2.4.9.соёлын үйл ажиллагааг олон улсын хэмжээнд идэвхжүүлж, соёлын хоёр талт болон олон талт гадаадхамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, соёлын харилцаа, мэдээлэл, сурталчилгааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах, гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийг удирдлага, зохион байгуулалтаар хангах."

2/ 2.5.8, 2.5.9 дэх дэд заалт:

"2.5.8.Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

2.5.8.1.соёлын салбарын хууль тогтоомж, норм стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавих, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хөтлөх;

2.5.8.2.салбарын хяналтыг улсын хэмжээнд удирдаж, нэгдсэн бодлого, арга зүй, зохион байгуулалтаар хангах, албан хаагчдыг сургаж мэргэшүүлэх;

2.5.8.3.хяналт шалгалтын үйл ажиллагааны хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, давхардал, хийдлийг арилгах шаардлагатай хууль тогтоомжийн талаар санал боловсруулах, түүний мөрөөр зохих арга хэмжээ авах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг удирдах, зохион байгуулах.

2.5.9.Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.9.1.соёлын бодлого ба үйл ажиллагааг олон улсын хэмжээнд идэвхжүүлж, олон талт хамтын ажиллагаа, соёлын салбарынгадаадхарилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.5.9.2.гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдлага, зохицуулалтаар хангах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх."

3/ 3.3.8, 3.3.9 дэх дэд заалт:

"3.3.8.Салбарын хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд салбарын эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг хэрэгжүүлэх, эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналт шалгалт явуулахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал, хяналтын хуудсыг боловсруулан батлуулах, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилан төлөвлөн хэрэгжүүлэх, зөрчлийг шалган шийдвэрлэх, хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тандалт судалгаа, дүн шинжилгээ хийх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь салбарын хяналт шалгалтыг бусад салбарын хяналтын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлж, зөрчлийг шалган шийдвэрлэн, акт, дүгнэлт, зөвлөмж гарган, хэрэгжилтийг хангуулах, соёл, урлагийн салбарт үүсэж болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоож иргэдийг чанартай, хүртээмжтэй соёлын ажил, үйлчилгээ хүртэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэн байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, иргэн, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.

3.3.9.Соёлын харилцаа, гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд салбарын болон яамны гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, олон улсын хурал, уулзалт, соёлын арга хэмжээний зохион байгуулалтыг бодлого, удирдлагаар хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь соёлын гадаад, дотоод мэдээлэл сурталчилгааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах, сурталчилгааны контент, өнгө төрхийг тодорхойлох, соёлын арга хэмжээний зохион байгуулалтыг бодлого, удирдлагаар хангахад чиглэгдэнэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,Гадаадхарилцааны яам, холбогдох бусад яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна."

4.Мөн хавсралтын 1.1 дэх заалтын "үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах" гэсний дараа ", эрсдэлд суурилсан салбарын хяналтыг хэрэгжүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэх" гэж, 1.3 дахь заалтын "Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль" гэсний дараа "-Төрийн хяналт шалгалтын тухай хууль; -Зөрчлийн тухай хууль; -Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль;" гэж, 1.5 дахь заалтын "стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх" гэсний дараа ", хяналт тавих" гэж, 2.5.1.2 дахь дэд заалтын "нэгдсэн төлөвлөлт хийх," гэсний дараа "соёлын үнэт зүйлийг таниулах, Монгол Улсын талаарх эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн соёлын сурталчилгааны бодлогыг төлөвлөх" гэж, 2.5.2.1 дэх дэд заалтын "давтан сургах" гэсний дараа ", аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газрыг мэргэжил, арга зүйгээр хангах" гэж, 2.5.3.1 дэх дэд заалтын "боловсруулах, батлуулах" гэсний дараа ", хүний нөөцийг хөгжүүлэх ажлыг зохицуулах" гэж, 2.5.3.2 дахь дэд заалтын "үйл ажиллагааг зохицуулах" гэсний дараа ", төв, орон нутгийн номын сан, соёлын төв, соёлын ордныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах" гэж, 2.5.4.3 дэх дэд заалтын "болон харьяа" гэсний дараа "мэргэжлийн урлагийн" гэж, 2.5.5.2 дэх дэд заалтын "хөтөлбөрийг хэрэгжүүлэх" гэсний дараа ", төв, орон нутгийн музейн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах" гэж, 3.2 дахь заалтын "Соёлын яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцооны ерөнхий загвар"-ын схемд "Салбарын хяналтын нэгж", "Соёлын харилцаа, гадаад хамтын ажиллагааны нэгж" гэж, 3.3.1 дэх дэд заалтын "Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд цахим бодлого, мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж ажиллана." гэсэн хэсгийн ""Цахим соёл"" гэсний өмнө "статистикийн мэдээлэл нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх," гэж тус тус нэмсүгэй.

5.Мөн хавсралтын 2.7 дахь заалтын "Яамны үйл ажиллагааны стратегийн загвар"-т дараах баганыг нэмсүгэй:














6.Мөн хавсралтын 3.3.2 дахь дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3.3.2.Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг зохицуулах, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах,албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох, удирдлагын манлайллаар хангах, харьяа байгууллагын удирдлагын үйл ажиллагаагтөрийн захиргааны удирдлагаар хангах, яамны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулах, төсвийн ерөнхийлөн захирагчаас аймаг, нийслэлийн Засаг дарга болон яамны болон харьяа төсвийн шууд захирагчтай гүйцэтгэлийн гэрээ байгуулах, тэдгээрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, холбогдох албан хаагчдын томилгоо болон чөлөөлөх асуудлыг боловсруулж, шийдвэрлүүлэх, иргэд байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэлтэд хяналт тавих, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, яамны тасралтгүй, хэвийн үйл ажиллагаа, ил тод нээлттэй байдлыгхангах, яамны албан хэргийг хөтлөх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь тушаал, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, санал өгөх, холбогдох нэгжид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, эрх зүйн маргаанд яамыг төлөөлөн оролцох, хууль, шүүхийнбайгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулахад сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ."

7.Мөн хавсралтын 2.4.2 дахь дэд заалтын "боловсруулах," гэснийг "боловсруулах ажлыг" гэж, 3.3.1 дэх заалтыг "Стратеги, хөгжлийн бодлого төлөвлөлтийн" гэснийг "Стратеги бодлого төлөвлөлтийн" гэж тус тус өөрчилсүгэй.

8.Мөн хавсралтын 2.4.2 дахь хэсгийн "соёлын үйл ажиллагааг бүс нутгийн болон олон улсын хэмжээнд идэвхжүүлж, олон талт болон гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийг" гэснийг, 2.5.5.5 дахь дэд заалтын "шашин," гэснийг тус тус хассугай.

9.Соёлын яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан гарах зардлыг 2023 оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН