A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /далбааны эзэн улсын хяналт, шалгалт хийх журам/, /ЗХХАЭ №13. 2023.05.03/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/92

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Далай ашиглах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Далбааны эзэн улсын хяналт, шалгалт хийх журмыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Далайн захиргаа /Д.Отгонсүрэн/-нд, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД С.БЯМБАЦОГТ