A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭНИЙ ДООД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Далай ашиглах тухай хуулийн 22.3, 22.4, 22.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх, бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах, бүртгэлийг цуцлах, далбааны эзэн улсын хяналт тавихтай холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээний доод хязгаар"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ