- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ЯЛГАХ ТЭМДЭГ, ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Цагдаагийн ерөнхий газрын даргын
2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн
А/337 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН
АЖИЛТНЫ ЯЛГАХ ТЭМДЭГ, ДҮРЭМТ
ХУВЦАС ӨМСӨЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг: Ерөнхий зүйл
1.1.Гэрээт харуул хамгаалалтын /цаашид "харуул хамгаалалт" гэх/ байгууллагын ажилтны дүрэмт хувцас, чимэг хэрэглэлийг зориулалтын дагуу өмсөж хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага нь өөрийн байгууллагын ялгах тэмдгийн эх загварын зураг түүний тайлбарыг бусад шаардсан баримт бичгийн хамт нийслэлд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв, орон нутагт аймгийн цагдаагийн газар, хэлтэст ирүүлж бүртгүүлэн зөвшөөрөл авч, баталгаажуулсан байна.
1.3.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхээр цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн хуулийн этгээд нь энэхүү журмаар батлагдсан нэгэн ижил загвар, өнгөтэй албаны дүрэмт хувцас хэрэглэнэ.
1.4.Харуул хамгаалалтын байгууллагын удирдлагаас энэхүү журмаар батлагдсан албаны дүрэмт хувцсыг улирлын байдалд тохируулан сонгон өмсгөж, хэрэглүүлнэ.
1.5.Харуул хамгаалалтын байгууллагын ажилтан нь дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэхдээ энэхүү журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, биедээ зөв тохируулан цэвэр үзэмжтэй, хувцасны зөрчилгүй хэрэглэх үүрэгтэй.
1.6.Харуул хамгаалалтын байгууллагын удирдлагаас албаны дүрэмт хувцсыг ажилтанд зөвхөн ажлын байранд үүрэг гүйцэтгэх үед албаны үнэмлэхийн хамт хэрэглүүлэх ба ажлаас буух үед ажлын байрандаа дүрэмт хувцсаа сольж, хадгалах нөхцөл боломжоор хангасан байна.
1.7.Дүрэмт хувцсанд оёгдох ханцуйн бэлгэдэл, хувцасны арын болон урд талын бичиглэл тэмдэгт тухайн байгууллагын оноосон нэр, ялгах тэмдгийг зөвшөөрөгдсөн хэмжээ стандартад заасны дагуу хадсан байна.
1.8.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхээр Цагдаагийн байгууллагад бүртгүүлж байгаа хуулийн этгээдийн оноосон нэр, ялгах тэмдгийн эх загварын зураг нь өмнө бүртгүүлж зөвшөөрөл авсан байгууллагын нэр, ялгах тэмдгийн эх загвартай давхардсан тохиолдолд дахин өөрчилж бүртгүүлнэ.
1.9.Харуул хамгаалалтын байгууллагууд нь ажлаас халагдсан ажилтнаас дүрэмт хувцас, хэрэглэлийг хураан авч, хуучин хувцас, хэрэглэлийг дор бүр нь тэмдэглэл үйлдэн устгана.
Хоёр: Дүрэмт хувцасны зориулалт, ангилал
2.1. Харуул хамгаалалтын байгууллагын албаны дүрэмт хувцсыг ажилтны ажил, үүрэг гүйцэтгэх онцлог, улирал, нөхцөл байдалтай холбогдуулан өмсөх зориулалтаар нь дараах байдлаар ангилна:
2.1.1. Өдөр тутмын оффисын хамгаалалтын хувцас;
2.1.2. Өдөр тутмын объектын хамгаалалтын хувцас.
2.2. Өдөр тутмын оффисын хамгаалалтын хувцас нь дараах иж бүрдэлтэй байна:
2.2.1.Эрэгтэй, эмэгтэй хослол /костюм/;
2.2.2.Урт болон богино ханцуйтай цамц, зангиа;
2.2.3.Поло цамц;
2.2.3.Ноосон цамц;
2.2.3.Зангиа;
2.2.4.Өвлийн хүрэм, өмд, богино хүрэм;
2.2.5.Богино түрийтэй гутал /ботинк/;
2.2.6.Тоногтой суран бүс.
2.3. Өдөр тутмын объектын хамгаалалтын хувцас нь дараах иж бүрдэлтэй байна:
2.3.1. Малгай;
2.3.2. Өдөр тутмын хүрэм, өмд;
2.3.3. Тоногтой суран бүс;
2.3.4. Борооны цув;
2.3.5. Ноосон ороолт;
2.3.6. Урт болон богино ханцуйтай цамц,
2.3.7. Зангиа,
2.3.8. Захгүй цамц /футболк/;
2.3.9. Поло цамц;
2.3.10 Гутал;
2.3.11 Ноосон цамц;
2.3.12 Урт ханцуйтай сүлжмэл цамц;
2.3.13 Савхин бээлий;
2.3.14 Өвлийн хүрэм, өмд, богино хүрэм;
2.3.15 Гэрэл ойлгогчтой хантааз.
2.4.Албаны дүрэмт хувцсыг зөвхөн ажлын байранд албан үүрэг гүйцэтгэхдээ өмсөж хэрэглэнэ.
Гурав. Өдөр тутмын оффисын хамгаалалтын хувцас өмсөж, хэрэглэх
3.1.Өдөр тутмын эрэгтэй, эмэгтэй хослол /костюм/.
Харуул хамгаалалтын ажилтан нь өдөр тутмын эрэгтэй, эмэгтэй хослол /костюм/-ыг албан үүрэг гүйцэтгэхдээ байгууллагын лого /эмблемийг/ хослолын зүүн энгэрт халаасан дээр, "Security" бичиглэлийг зүүн энгэрийн халаасны дээд талд /Хавсралтын Загварын дугаар 1-05/ батлагдсан стандарт хэмжээгээр хадаж, өмсөж хэрэглэнэ.
3.2.Урт болон богино ханцуйтай цамц, зангиа.
Харуул хамгаалалтын ажилтан нь урт болон богино ханцуйтай цамц /Хавсралтын Загварын дугаар 1-15, 1-16/-ыг өдөр тутмыг үйл ажиллагаандаа хэрэглэнэ. Богино ханцуйтай цамцыг зуны улиралд ханцуйн бэлгэдэл, тэмдэг, урд болон арын бичиглэл /Хавсралтын Загварын дугаар4-03/ тэмдгийг хадаж хэрэглэнэ. Цамцан дээр хар өнгийн зангиа /Хавсралтын Загварын дугаар 1-20/ зүүж болно. Зангианы хавчаар нь цамцны гурваас дөрөв дүгээр товчны хооронд байрлана.
Цамцыг өдөр тутмын хүрэм, эрэгтэй, эмэгтэй хослол /костюм/-ын /Хавсралтын Загварын дугаар1-10/ дотуур өмсөж болно. Цамцны зах нь хүрмийн захны түвшинд буюу түүнээс дээш 5 мм-т цухуйсан байна.
3.2.Поло цамц.
Харуул хамгаалалтын ажилтан нь богино ханцуйтай бор шаргал өнгийн поло цамц /Хавсралтын Загварын дугаар 1-17/-тай байна. Богино ханцуйтай поло цамцыг зуны улиралд урд болон арын бичиглэл тэмдгийг хадаж өмдтэй өмсөнө.
3.3.Ноосон цамц.
Бор шаргал өнгийн ноосон цамц /Хавсралтын Загварын дугаар1-13/-ыг өдөр тутмын хүрэм, дотуур болон эрэгтэй, эмэгтэй хослолын өмдтэй дангаар нь өмсөж хэрэглэнэ. Ноосон цамцыг ханцуйн бэлгэдэл тэмдэг, урд болон арын бичиглэлийг батлагдсан стандартад заасны дагуу хадаж өмсөнө.
З.4.Өвлийн хүрэм, өмд, богино хүрэм.
Өвлийн бор шаргал өнгийн хүрэм, өмд /Хавсралтын Загварын дугаар 1-05, 1-06/-ийг харуул хамгаалалтын ажилтан нь ажлын байранд албан үүрэг гүйцэтгэхдээ ханцуйн бэлгэдэл, хүрмийн урд болон арын бичиглэл тэмдгийг батлагдсан стандарт хэмжээгээр хадаж, өвлийн улиралд зах дотортойгоор, хавар, намрын улиралд зах доторгүйгээр оффисын, болон объектын хамгаалалтын хувцсан дээр өмсөж хэрэглэнэ. Бор шаргал өнгийн хүрмийн юүдэнг салхи, шуургатай үед малгайны гадуур давхар өмсөнө. Хүрмийн юүдэнтэй байж болох ба юүдэнг салгаж өмсөж болно.
Бор шаргал өнгийн богино хүрэм /Хавсралтын Загварын дугаар 1-07/-ийг өдөр тутмын оффисын, болон объектын хамгаалалтын хувцсан дээр хавар, намрын улиралд өмсөж хэрэглэнэ.
З.5.Гутал.
Хар өнгийн богино түрийтэй өвөл, зуны гутал /Хавсралтын Загварын дугаар 2-01/-ыг /ботинк/ эрэгтэй, эмэгтэй хослол /костюм/ дээр өмсөнө.
З.6.Тоногтой суран бүс.
Суран бүс нь хар өнгөтэй, тоноглолтой байна /Хавсралтын Загварын дугаар 3-01/. Албаны суран бүс нь хийн газ, радио станц, бороохойны гэр, бугуйн гав, гар чийдэн, хийн гар бууны гэртэй байна /Хавсралтын Загварын дугаар 3-02-08/. Бүсэнд тоногийг баруун гар талаас гар буу, гав, гар чийдэнгийн гэр, зүүн гар талаас хийн газ, радио станц, бороохойны гэрийг байрлуулна. Бүсний тоног, иж бүрдлийг харуул хамгаалалтын удирдлагууд гүйцэтгэх ажил үүрэгт нь тохируулан тухайн үед хэрэглэх иж бүрдлийг сонгож хэрэглүүлнэ.
Тоногтой суран бүсийг өдөр тутмын хүрэм, богино ханцуйтай цамц өмссөн үед хэрэглэнэ бүсэлнэ.
Дөрөв.Өдөр тутмын объектын хамгаалалтын хувцас өмсөж хэрэглэх
4.1.Малгай.
Бор шаргал өнгийн саравчтай малгайг зун, хаврын улиралд өмсөнө /Хавсралтын Загварын дугаар 1-01/. Хар өнгийн ноосон малгайг өвөл, хавар, намрын улиралд өмсөнө Хавсралтын Загварын дугаар1-02/. Ноосон малгайг урд талаас өмсөх хүрээний зүүн талд "Security" гэсэн үгийг шар өнгөөр батлагдсан загварын дагуу хатгасан байна. Ноосон малгайн хүрээний урд ирмэг нь хөмсөгнөөс дээш 1,5-2 см-ийн зайтай, саравчтай малгайны саравчны урд ирмэг нь хөмсөгний түвшинд байрлана. Харуул хамгаалалтын эрэгтэй ажилтан нь дүрэмт хувцас өмссөн үедээ богино халимагтай байна. Харин эмэгтэй ажилтан хар болон бараан өнгийн үсний боолтоор үсээ шууж, боосон байна.
Өдөр тутмын хүрэм, өмдийг /Хавсралтын Загварын дугаар1-03, 1-04/ ажилтан нь объектын хамгаалалтыг хувцсан дээр албан үүргээ гүйцэтгэхдээ ханцуйн бэлгэдэл, хүрмийн урд болон арын бичиглэлийг батлагдсан стандарт хэмжээгээр хадаж, өмсөж хэрэглэнэ. Өдөр тутмын хүрмийн ханцуйг эргүүлж зориулалтын товчинд сойж өмсөж болно.
Суран бүс нь хар өнгөтэй, тоноглолтой байна /Хавсралтын Загварын дугаар 3-01/. Албаны суран бүс нь хийн газ, радио станц, бороохойны гэр, бугуйн гав, гар чийдэн, хийн гар бууны гэртэй байна /Хавсралтын Загварын дугаар3-02-08/. Бүсэнд тоногийг баруун гар талаас гар буу, гав, гар чийдэнгийн гэр, зүүн гар талаас хийн газ, радио станц, бороохойны гэрийг байрлуулна. Бүсний тоногийн иж бүрдлийг албад, байгууллагын дарга, захирагч нар гүйцэтгэх ажил үүрэгт нь тохируулан тухайн үед хэрэглэх иж бүрдлийг сонгож хэрэглүүлнэ.
Тоногтой суран бүсийг өдөр тутмын хүрэм, богино ханцуйтай цамц өмссөн үед өмдөнд, хагас үсэн захтай юүдэнтэй хүрэм өмссөн үед гадуур нь бүсэлнэ.
4.4.Борооны цув.
Хар өнгийн борооны цув /Хавсралтын Загварын дугаар 1-08/-ыг шороо, бороо, чийгтэй үед зун, хавар, намрын улиралд өвлийн хувцаснаас бусад бүх төрлийн хувцастай өмсөнө. Цувыг зориулалтын оосроор оосорлон зүүн талын мөрөнд мөрлөн зүүж явна.
Батлагдсан загварын бор шаргал өнгийн ноосон ороолтыг /Хавсралтын Загварын дугаар1-19/ хагас үсэн захтай байх ба салдаг дотортой юүдэнтэй хүрмийн дотуур хавар, намар, өвлийн улиралд хэрэглэнэ. Ноосон ороолтын ирмэг нь гадуур хувцасны захны түвшинд буюу түүнээс дээш 1.5-2 см-ийн хэмжээтэй цухуйлган зүүж хэрэглэнэ.
4.6.Урт болон богино ханцуйтай цамц, зангиа, богино ханцуйтай захгүй цамц /футболк/
Харуул хамгаалалтын ажилтан нь урт болон богино ханцуйтай цамц /Хавсралтын Загварын дугаар1-15, 1-16/-тай байна. Богино ханцуйтай цамцыг зуны улиралд ханцуйн бэлгэдэл тэмдэг, урд болон арын бичиглэл тэмдгийг хадаж өмдтэй өмсөнө.
Цамцан дээр хар өнгийн зангиа /Хавсралтын Загварын дугаар 1-20/ зүүж болно. Зангианы хавчаар нь цамцны гурваас дөрөв дүгээр товчны хооронд байрлана. Цамцыг өдөр тутмын хүрэм, эрэгтэй, эмэгтэй хослол /костюм/-ын дотуур өмсөж болно. Цамцны зах нь хүрмийн захны түвшинд буюу түүнээс дээш 5 мм-т цухуйсан байна.
Богино ханцуйтай захгүй цамц /футболк/-ыг ханцуйн бэлгэдэл тэмдэг, урд болон арын бичиглэлийг батлагдсан стандартад заасны дагуу хадаж өмсөнө.
Харуул хамгаалалтын ажилтан нь богино ханцуйтай бор шаргал өнгийн поло цамц /Хавсралтын Загварын дугаар1-17/-тай байна. Богино ханцуйтай поло цамцыг зуны улиралд урд болон арын бичиглэл тэмдгийг хадаж өмдтэй өмсөнө.
4.8.Гутал.
Харуул хамгаалалтын ажилтан нь батлагдсан загварын хар өнгийн өвлийн дотортой болон зуны хагас түрийтэй гутал /Хавсралтын Загварын дугаар 2-02/, ботинк /Хавсралтын Загварын дугаар 2-01/ өмсөнө. Өвлийн дотортой болон зуны хагас түрийтэй гутлыг объектын хамгаалалтын хувцсан дээр өмсөнө.
Бор шаргал өнгийн ноосон цамц /Хавсралтын Загварын дугаар 1-13/-ыг өдөр тутмын хүрэм, өмдтэй дангаар нь өмсөж хэрэглэнэ. Ноосон цамцыг ханцуйн бэлгэдэл тэмдэг, урд болон арын бичиглэлийг батлагдсан стандартад заасны дагуу хадаж өмсөнө.
4.10.Урт ханцуйтай сүлжмэл цамц.
Бор шаргал өнгийн урт ханцуйтай сүлжмэл цамц /Хавсралтын Загварын дугаар 1-14/-ыг өдөр тутмын хүрэм, өмдтэй дангаар нь өмсөж хэрэглэнэ. Бор шаргал өнгийн урт ханцуйтай сүлжмэл цамцыг ханцуйн бэлгэдэл тэмдэг, урд болон арын бичиглэлийг батлагдсан стандартад заасны дагуу хадаж өмсөнө.
4.11.Савхин бээлий.
Ажилтан нь хавар, намар, өвлийн улиралд гадуур хувцас дээр хар өнгийн дотортой савхин бээлий /Хавсралтын Загварын дугаар 1-21/-ийг өмсөж хэрэглэнэ. Савхин бээлий нь хар өнгөтэй, эрэгтэй, эмэгтэй загвартай байна.
4.12.Өвлийн хүрэм, өмд, богино хүрэм.
Өвлийн бор шаргал өнгийн хүрэм, өмд /Хавсралтын Загварын дугаар1-05, 1-06/-ийг харуул хамгаалалтын ажилтан нь ажлын байранд албан үүрэг гүйцэтгэхдээ ханцуйн бэлгэдэл, хүрмийн урд болон арын бичиглэл тэмдгийг батлагдсан стандарт хэмжээгээр хадаж, өвлийн улиралд зах дотортойгоор, хавар, намрын улиралд зах доторгүйгээр оффисын, болон объектын хамгаалалтын хувцсан дээр өмсөж хэрэглэнэ. Бор шаргал өнгийн хүрмийн юүдэнг салхи, шуургатай үед малгайны гадуур давхар өмсөнө. Хүрмийн юүдэнтэй байж болох ба юүдэнг салгаж өмсөж болно.
Бор шаргал өнгийн богино хүрэм /Хавсралтын Загварын дугаар 1-07/-ийг өдөр тутмын объектын хамгаалалтын хувцсан дээр хавар, намрын улиралд өмсөж хэрэглэнэ.
4.13.Гэрэл ойлгогчтой хантааз.
Харуул хамгаалалтын ажилтны гүйцэтгэх үүрэг, объектын онцлогоос хамааран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор гэрэл ойлгогчтой хантааз /Хавсралтын Загварын дугаар1-22/-ыг өмсүүлнэ. Хантаазны урд болон арын хэсэгт батлагдсан стандартад заасны дагуу "SECURITY" бичиглэлтэй байна.
Тав. Дүрэмт хувцсанд таних тэмдэг болон
бичиглэл тэмдгийг хэрэглэх
5.1.Дүрэмт хувцасны ханцуйн бэлгэдэл, хүрэм, цамцны урд болон ар талын бичиглэл тэмдгийн дэвсгэр өнгө нь хар, эмжээр хүрээ, бичиглэл үсэг нь шар өнгөтэй байна. Малгайн тэмдэг, ханцуйн бэлгэдэл тэмдгийн дээд болон хажуу тал нь шулуун, доод тал нь хагас дугуй хэлбэртэй байна.
Бэлгэдэл тэмдгийн дотор эмжээр хүрээний голд байрлах харуул хамгаалалтын байгууллагын ялгах тэмдгийн арын дэвсгэр өнгө өөр байж болно.
5.2.Өдөр тутмын өвлийн болон зуны саравчтай малгайн тэмдгийг малгайн урд цох хэсэгт голлуулан хадна. Малгайн тэмдэг нь гадна ирмэгээр 0,2 мм-ийн зайтай 0,2 мм-ийн өргөнтэй эмжээр хүрээтэй байх ба тэмдгийн урт нь 5,5 см, өргөн нь 4,5 см хэмжээтэй байна. Ноосон малгайн гадна хүрээний зүүн урд талд хадах бичиглэл нь 0,1 мм-ийн зайтай 0,1 мм-ийн өргөн эмжээр хүрээтэй, 5,5 см-ийн урт 1,5 см-ийн өргөн хэмжээтэй байна. Тэмдгийн эмжээр хүрээний дотор "Securitу" гэсэн үгийг латин үсгээр 0,8 мм-ийн өндөртэй 0,1 мм-ийн өргөнтэйгөөр батлагдсан загвар стандартын дагуу бичсэн байна /Хавсралтын Загварын дугаар 1-01, 1-02/.
5.3.Ханцуйн бэлгэдэл тэмдэг /Хавсралтын Загварын дугаар 4-01, 4-02/-ийг өдөр тутмын өвөл, зуны хүрмийн зүүн болон баруун талын ханцуйны залгааны оёдлоос ханцуйн бэлгэдэл тэмдгийн дээд ирмэг хүртэл 7см-ийн зайтай голлуулж хадна. Харин бүх төрлийн цамцны зүүн болон баруун талын ханцуйн залгааны оёдлоос ханцуйн бэлгэдэл тэмдгийн дээд ирмэг хүртэл 5 см-ийн зайтай голлуулан хадна.
Ханцуйн таних тэмдэг нь гадна ирмэгээс 0,3 мм-ийн зайтай 0,2 мм-ийн өргөн, хоорондоо 1 см-ийн зайтай хос хүрээ эмжээрийн дундуур кирилл монгол үсгээр 0,5 мм өндөртэй, 0,1 мм-ийн өргөнтэйгөөр тухайн харуул хамгаалалтын байгууллагын оноосон нэр, харуул хамгаалалтын байгууллага гэсэн үгийг ханцуйн тэмдгийг тойруулан батлагдсан загвар стандартын дагуу бичсэн байх ба дотор эмжээр хүрээний голд ялгах тэмдгийг байрлуулсан байна.
5.4.Өдөр тутмын өвөл, зуны хүрэм, цамцны урд талын бичиглэл тэмдэг нь гадна ирмэгээс 0,2 мм-ийн зайтай 0,2 мм-ийн өргөн эмжээр хүрээтэй, 13 см-ийн урт 2,5 см-ийн өргөн хэмжээтэй байна. Хүрэм, цамцны баруун урд талын хармааны тагны дээд ирмэгтэй чацуулан голлуулж хадагдах тэмдгийн эмжээр хүрээний дотор тухайн байгууллагын нэр, ажилтны хувийн дугаарыг кирил монгол үсэг, тоогоор, зүүн талын хармааны тагны дээд ирмэгтэй чацуулан голлуулж хадагдах тэмдгийн эмжээр хүрээний дотор "Securitу" гэсэн үгийг латин үсгээр 1 см-ийн өндөртэй 0,2 мм-ийн өргөнтэйгөөр батлагдсан загвар стандартын дагуу бичсэн байна.
Зургаа. Дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэх үед хориглох зүйлс
6.1.Дүрэмт хувцасны батлагдсан загвар, өнгийг өөрчлөх, нэмэлт ялгах тэмдэг гоёл хийх, энгийн хувцастай хольж өмсөх.
6.2.Төрийн тусгай албаны дүрэмт хувцас, чимэг хэрэгсэл өмсөж хэрэглэх.
6.3.Дүрэмт хувцсыг ажлын бус цагаар албан үүргээ гүйцэтгээгүй байх үедээ өмсөж хэрэглэх, бусдад шилжүүлэх, барьцаалах, худалдах.
6.4.Дүрэмт хувцасгүйгээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх.
6.5.Албаны үнэмлэхгүй дүрэмт хувцас хэрэглэх.
6.6.Дүрэмт хувцсанд элдэв нугалаа гарган индүүдэх, этгээд хэлбэр, тод өнгийн гутал, оймс өмсөх, бүрэн бус хувцаслах, арчилж цэвэрлэхгүй бохир үзэмжгүй өмсөж хэрэглэх.
6.7.Үсээ урт ургуулах, эмэгтэй ажилтан үсээ задгай тавьж явах, хэт этгээд хэлбэр дүрстэй ээмэг бөгж зүүж хэрэглэх, хумсаа урт ургуулах, тод өнгийн лак будгаар будах.
6.8.Харуул хамгаалалтын байгууллагуудын оноосон нэр, ялгах тэмдгийн эх загварын зураг нь ижил төстэй байх.
Долоо. Хяналт тавих
7.1.Энэхүү журмын биелэлтэд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Бүртгэл хяналтын төв, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харуул хамгаалалтын байгууллагуудын дарга, удирдлагууд байнгын хяналт тавьж ажиллана.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Текст томруулах
A
A
A