- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цагдаагийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам/, /ЗХХАЭ № 14. 2023.05.11/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар А/80
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Цагдаагийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг алба хаагчдаар судлуулж, мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн төв, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга (цагдаагийн харандаа Л.Нямдаваа)-д даалгасугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД
Текст томруулах
A
A
A
