- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- "ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА" БАТЛАХ ТУХАЙ /ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ/, /ЗХХАЭ №16. 2023.06.02/
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 22
Улаанбаатар хот
"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА" БАТЛАХ ТУХАЙ /ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ/
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 16 дугаар зүйлийн 16.3, Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх нөхцөл, шаардлага" /Шуудангийн сүлжээ байгуулах/-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус Хорооны 2019 оны "Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага батлах тухай" 52 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ
Текст томруулах
A
A
A