A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 219

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Олон улсын кино хороодын холбоо" (AFCI-Association of Film commissioners International)-нд гишүүнээр элсэх Соёлын яамны саналыг дэмжсүгэй.

2."Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д доор дурдсан агуулга бүхий заалтыг нэмсүгэй:

92.

Олон улсын кино хороодын холбоо

Соёлын яам

3.Дэлхийн "Олон улсын кино хороодын холбоо"-нд төлөх гишүүнчлэлийн татварт шаардагдах хөрөнгийг жил бүрийн батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэж байхыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН