A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 26

Дархан сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 49.3.4, 49.5 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам, төлбөрийн хэмжээг батлах тухай" 2019 оны 14/01, Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам, байршил, төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай" 2022 оны 32, Нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох журам батлах тухай" 2023 оны 10 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Энхбат)-д үүрэг болгосугай.

ДАРГА С.НАСАНБАТ